Уран бүтээлчид
Саард уран бүтээлчид: Күнкордү э Тэнорэ дэ Оросэй чуулга
Массимо Роик: дуу, трунфа аман хуур, пипиолү лимбэ
Марио Сиотто: дуу
Жиан Никола Аппэдү: дуу
Пиерро Пала: дуу
Тонио Карта: дуу
Монгол уран бүтээлчид:
Нэргүйн Ганзориг: хөөмий, дуу, товшуур, морин хуур
Цэрэндаваагийн Цогтгэрэл: хөөмий, дуу, цуур, морин хуур
Олон хоолойгоор салгаж дуулах Полифони урлаг онгон дагшин байгалийн зүрхэнд Монгол хөөмийн урлагтай уулзан золгосноор, Сардиниа арлын үзэсгэлэн төгс уул нуруудыг Монгол нутгийн уужим тэнүүн хээр талтай учруулсан нь энэ.
Италийн Сардиниа арлын “Күнкордү э Тэнорэ дэ Оросэй” найрал дууны чуулга нь Саард нутгийн ардын дууны ертөнцөд өөрийн байр суурийг сонгон авчээ. Цаг хугацааны уртад энэ чуулга Саардын полифони урлагийн урын сангийн гол хоёр салбар болох шүтлэгийн болон жирийн дууны төрөлд гарамгай мэргэшсэн байна.
Бие даан хөөмий сурсан Ганзориг Монгол хийгээд Тува маягийн хөөмийг гайхамшигтай хослуулан эзэмшсэн бол, Цотгэрэл Алтайн уулсын хөөмийн уламжлалыг Улаанбаатар хотын академичлалтай ижилсүүлж, асар хүчтэй бөгөөд нарийн эгшгийн цараа ихтэйгээр хөөмийлдэг онцлогтой. Тэд хоёулаа хөөмийлэхээс гадна магтаал магтаж, шахмал хоолойгоор дуулдаг.
Энэхүү тоглолт нь дуу хоолойн хоёр том урлагийн учрал бөгөөд Саард нутгийн олон хоолойн хоёр өнгө болох басс хоолой, контр-канто хоолой хэрхэн Монгол ардын өгүүлэхүйн эрхтний шүтэлцээт урлаг болох шахмал хоолой хийгээд хөөмийн олон арга барилтай сүлэлдэн зохицож байгааг харуулна. Хүний хоолойн гайхамшгийг дагалдан эгшиглэх аман хуур, лимбэ, морин хуур, товшуур гээд хөгжмийн зэмсгүүд нь ч тухайн ард түмний оршин буй орчин, байгаль эхийг санагдуулдгаараа нүүдэлчин хийгээд малчин ахуйтай салшгүй холбоотой билээ.
2013 оны зун Морокко улсын Фэз хотын Дэлхийн Шүтлэгт Хөгжмийн Фестиваль, Франц улсын Сан-Флорон-Лэ-Вией хотын Лэз Ориентал Фестивалид зориулан бүтээсэн, Монгол хөөмий, Италийн Сардиниа арлын олон хоолойн урлагийн хамтарсан тоглолт
—
Продакшн: Марсаб Мюзик Менежмент/Нүүдэлчин Зам Холбоо
—
Алан Вэбэрийн саналын дагуу зохион байгуулав
—
Текст: Жоанни Кюртэ
—
Уран бүтээл түгсэн газрууд:
Дэлхийн шүтлэгт дуу хөгжмийн Фэз фестиваль, Лэз Ориентэл фестиваль, Дэтүр дэ Бабэл фестиваль, Равэнна фестиваль, Ардын хөгжмийн Фьөрдэ фестиваль, Кроссрөдс фестиваль…
Хэвлэлийн хуудаснаа
Сардинийн уул нуруу ба Монголын хээр талын гүнд хийсэн аялал
— Le Matin.ma
Сардиниа, Монголын дуу хөгжим учран золгож, ер бусын хөг эгшиг дуурьсгах аж. Энд, Монголчууд Италичуудтай хамтарч найрсан дуулах нь гайхмаар зүйл биш. Дуу хоолойн хэдхэн хэлбэлзлийн дотор үзэгч олон Италийн илчит нарны туяанд Монголын цайдам талаар ийнхүү аялж эхлэв.
— Huffington Post