Монгол Хөөмийн Сонгомол бол:
Угсаатны хөгжим судлалын судалгааны ажлыг түгээх явдал, Монгол хөөмийг өвлүүлэх хэрэгсэл, Дэлхий нийтэд түгээн сурталчлах боломж, Соёл-эрдмийн харилцан солилцоо.
Монгол хөөмийн уламжлалт урлагийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлэн бүртгүүлэхэд биечлэн оролцсон, Монголын уламжлалт соёл, язгуур урлагийг Барууны ертөнцөд түгээн сурталчлагч Нүүдэлчин Зам холбоо нь Монгол Хөөмийн Сонгомол төслийг санаачлан хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь Монгол дахь хөөмийн уламжлалын талаарх мэдлэг ойлголтыг олон улсад таниулан түгээх, хөөмийг өвлүүлэн уламжлуулах хэрэгсэл бүтээх, хөөмийн ертөнц дэх ахмад болон залуу үеийн хоорондын уламжлалын хэлхээ холбоог сайжруулах, Монгол хөөмий судлалд холбогдох талуудын харилцан солилцоог эрчимжүүлэх үндсэн зорилготой ба дэлхий дахинаа соёлын олон талт байдлыг хөхиүлэн дэмжих ач холбогдолтой юм.
Уг төсөл дараах гурван үе шаттай:
- Монгол Хөөмийн Сонгомол цомог (Монгол, Франц, Англи хэлээрх товхимол бүхий хос CD, Бюда Мюзик лэйбэл, 2016 оны өвөл)
- Цомгийн Олон улсын аялан тоглолт (Франц, Швейцарь, Морокко), судалгаа (2016 оны хавар) болон Хөсөгтөн хамтлагийн тоглолт (2016 оны 12 сар)
- Эрдэм, соёлын арга хэмжээ (Монгол, 2017 оны зун)
2016 оны хавар зохион байгуулсан Монгол Хөөмийн Сонгомол олон улсын аялан тоглолтын тайлан
2 сарын хугацаанд бидний 12 уран бүтээлч, 3 менежер, 1 кино найруулагчаас бүтсэн нийт 16 хүнтэй баг 25500 гаруй км замыг 99,4 цагт туулж, 2 тив, 3 улс, 11 хотоор айлчилж, 60 үйл ажиллагааг 9287 хүнд хүргэсэн нь олон улсын хэвлэл мэдээллийн 54 хэрэгслээр цацагджээ… Бүрэн тайланг эндээс харах боломжтой
Нүүдэлчин Зам Холбооны 10 жилийн ой: Монгол Хөөмийн Сонгомол цомог, Уран бүтээл, Аялан тоглолт
Монгол хөөмийг ойлгох, сурах, таниулах, түүнчлэн Монголын хөгжмийн соёлыг олон улсад сурталчлах зорилгоор 10 гаруй жилийн турш Монгол, Франц хоёр орны хооронд хийсэн аялал, монгол хөөмийн талаарх судалгаа (2003-2015), Нүүдэлчин Зам Холбооны 10 жилийн ой (2006-2016), Монгол Хөөмийн Сонгомол Цомгийн нээлт – энэ бүхэн 2016 онд давхцаж байна.
Угсаатны хөгжим судлаач Жоанни Кюртэ нь 2003 оноос хойш Монголд 10 гаруй удаа очихдоо хэдэн зуун уран бүтээлчидтэй уулзаж, дуу, дүрс бичлэг хийж, судалсан билээ. Түүний үүсгэн байгуулсан Нүүдэлчин Зам Холбоо нь 2006 оноос хойш монгол хөөмийн 100 гаруй тоглолт, 50 шахам сургалт зохион байгуулснаас гадна Францын Бюда Мюзик, Нидерландын Пан Рекордс лэйбэлүүдтэй хамтран алдарт монгол хөөмийчдийн 3 цомог гаргаад байна. Энэ бүх адал явдлаар Францын кино найруулагч Жон Франсуа Кастэлл “Хөөмийн Эзэд” баримтат киног хийж 2010 онд олны хүртээл болгосон нь хэд хэдэн томоохон шагнал хүртсэн юм.
Нүүдэлчин Зам Холбоо 10 жилийнхээ ойг тохиолдуулан Бюда Мюзик лэйбэлийн алдарт “Дэлхийн дуу хөгжим” цувралын хүрээнд Монгол Хөөмийн Сонгомол хос цомгийг 2016 оны өвөл бүтээн гаргав. Энэхүү цомог нь Монгол хөөмийчдэд үзүүлэх хүндэтгэл, талархлын илэрхийлэл төдийгүй хөөмийн уламжлалыг өвлүүлэх хэрэгсэл болохоос гадна хөөмийн талаарх цогц мэдээлэл бүхий лавламж материал юм. Монгол хөөмийн ууган антолог болох уг цомог анх удаагаа архивын бичлэгүүдийг, судлаач Жоанни Кюртэгийн хээрийн судалгааны бичлэгүүд болон хөөмийн орчин үеийн уран бүтээлүүдтэй хамтатган багтааж, хөөмийн анхны дуу бичлэгээс эдүгээ цагийг хүртэл Монгол хөөмий хэрхэн хувьсан хөгжиж ирснийг олон талаар нь, цогцод нь харуулсан болно.
Нүүдэлчин Зам Холбооны 10 жилийн ойн хүрээнд Монгол хөөмийн анхны антологийг дэлхий дахинаа сурталчлах болон Монгол хөөмийг Баруунд таниулан дэлгэрүүлэх үүднээс бид “Монгол Хөөмийн Сонгомол” олон улсын аялан тоглолтыг 2 сар гаруйн хугацаатайгаар 2016 оны хавар зохион байгуулсан билээ.
Нийт 12 Монгол уран бүтээлчийн оролцох энэхүү аялан тоглолт, уран бүтээл нь Монгол дахь орчин үеийн хөөмийн уламжлалын бүхий л талыг аль болох өргөн хүрээнд дэлгэн танилцуулах зорилготойгоороо Монгол Хөөмийн Сонгомол цомгийн бодит тусгал болсон юм. Тус уран бүтээлээр хөөмий, байгалийн харилцан шүтэлцээ, хөөмийг дагалдах хөгжмийн зэмсэг, хөөмийн хэв маяг, арга барилууд, хөөмийн хувьсал, хөдөө ба хотын хөөмийн өнгө аяс, мэдрэмж, хөөмийн урлаг, түүний урын сан дахь шинэчлэл гээд хөөмийн уламжлалын олон янзын онцлог, шинж байдлыг бүхэлд нь илэрхийлсэн болно.
Уг аялан тоглолтын гол санаа нь Монгол хөөмийг өвлөн уламжлагчид, ардын авъяастнууд болон мэргэжлийн хөөмийчдийг нэгэн тайзнаа нэгтгэн тоглуулж, Монгол хөөмийн уламжлалын олон талыг хамгийн энгийнээр, байгаагаар нь Барууны ертөнцөд таниулан сурталчлахыг зорьсонд оршино. Ийнхүү нэгэн тайзнаа эмэгтэй эрэгтэй хөөмийчид, залуу, ахмад үеийнхэн хийгээд мэргэжлийн болон ардын авъяастан, өв тээгчид хамтран тоглосон юм. Монгол хөөмийнд зориулагдсан ийм том хэмжээний аялан тоглолт урьд өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй билээ.
Монгол хөөмийн уламжлалыг бүхэлд нь, олон талт байдлаар нь дэлгэн танилцуулах зорилготой энэхүү цомог, түүний аялан тоглолт нь Монгол дахь хөөмийн оршихуйг цогцод нь харуулж байгаагаараа Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн 2003 оны Конвенцийн үзэл санааг дэмжин түгээхийн сацуу Монголчууд хөөмийг хэрхэн өвлөн уламжлуулж ирснийг тэр хэвээр нь дэлхий нийтэд түгээн сурталчлах болон өвлүүлэн уламжлуулахад жинтэй хувь нэмэр оруулж, улам бүр даяаршин буй дэлхий ертөнцөд соёлын олон талт байдлыг хөхиүлэн дэмжих ач холбогдолтой юм.
Монгол Хөөмийн Сонгомол цомгийн агуулга
Монгол Хөөмийн антологийн эхний CD-нд Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн сан хөмрөгт буй бичлэгүүдээс гадна угсаатны хөгжим судлаач, Доктор Ж. Кюртэгийн 2003-2015 онуудад Монголд хийсэн хээрийн судалгааны бичлэгүүдээс сонгон оруулсан болно. Ийнхүү уг CD-нд дээр үеийн болон орчин үеийн хөөмийчдийн аль алиных нь уран бүтээлийг багтааж, Монгол хөөмийн гурван үеийн түүхийг танилцуулан сонордуулсан билээ.
Харин удаахь CD-нд өнөө цагийн Монгол хөөмийг өвлөн уламжлагчид, хөөмийчдийн бүтээлээс дээжлэн багтаасан юм. Үүнд Монголын олон ястны алдар цуут хөөмийчид, өвлөн уламжлагч ардын авъяастнууд, эмэгтэй хөөмийчид, хөөмийг өвлөн суралцагчид, мэргэжлийн хөөмийчид, улсын ба ардын урлагийн чуулгууд, этно-рок стиль болон өнөө цагийн хөгжмийн уран бүтээлчдийн амилуулсан хөөмийн уран бүтээлүүд тус тус орсон болно.
Дээрх хоёр CD-нээс гадна гэрэл зураг, архивын материалаар баяжуулж, хөөмийн орчин үеийн түүхийг илтгэн харуулсан 47 хуудас бүхий товхимолоос бүрдсэн энэхүү антолог нь Монгол хөөмийн уламжлалын өнгөрсөн болон өнөөгийн бүхий л талыг аль болох өргөн хүрээнд дэлгэн толилуулахыг зорьсон юм. Монгол Хөөмийн Сонгомол цомгоор хөөмий, байгалийн харилцан шүтэлцээ, хөөмийг дагалдах хөгжмийн зэмсэг, хөөмийн хэв маяг, арга барилууд, гурван үеийн буюу 60 орчим жилийн хугацаан дах хөөмийн хувьсал, хөдөө ба хотын хөөмийн өнгө аяс, мэдрэмж, хөөмийн урлаг, урын сан дахь шинэчлэл гээд энэхүү уламжлалын олон янзын онцлог, шинж байдлыг бүхэлд нь илэрхийлсэн болно.
Монголын хөөмийн уламжлалыг цогцоор нь, байгаагаар нь дэлгэн танилцуулах зорилготой энэхүү цомог нь Монгол хөөмийн анхны цогц лавламж материал болох утгаараа Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн 2003 оны Конвенцийн үзэл санааг дэмжин түгээхийн сацуу Монголчууд хөөмийгөө хэрхэн өвлөн уламжлуулж ирснийг тэр хэвээр нь дэлхий нийтэд түгээн сурталчлах, өвлүүлэн уламжлуулахад онцгой хувь нэмэр оруулах болон соёлын илэрхийлиийн олон төрлийг хөхиүлэн дэмжих ач холбогдолтой.
Яагаад Монгол Хөөмийн Сонгомол Төсөл гэж?
Хөөмий нь Монголчуудын хувьд үндэстний соёлын онцлогийн илэрхийлэл, ардын билиг уламжлалын онцгой чухаг бүрэлдэхүүн юм. Тиймээс ч хөөмийн талаар 1999 онд баталсан Ардын уламжлалт урлагийг дэмжих Үндэсний хөтөлбөр (1999-2006), 2006 онд гарсан Монгол хөөмийн урлагийг хөгжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, үүн дээр үндэслэн 2007 онд баталсан Монгол хөөмий үндэсний хөтөлбөр (2008-2014) зэрэг эрхзүйн томоохон баримт бичгүүд батлагдсан билээ. Түүнчлэн, ЮНЕСКО-гийн хөтлөн явуулдаг Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд Монголын уламжлалт хөөмийн урлагийг Монгол улсаас нэр дэвшүүлэн бүртгүүлсэн юм. Хэдий тийм боловч, олон улсын түвшинд Монгол хөөмийн уламжлалт урлагийн талаар бүрэн лавламж, хөөмийн өвийг түгээн сурталчлах, өвлүүлэн уламжлуулах хэрэгсэл болж чадахуйц, эрдэм шинжилгээний цогц мэдээлэл бүхий баримтжуулалт материал хараахан гараагүй байна. Монгол хөөмийн уламжлалыг бүхэлд нь харуулсан ийм материал бий болгох хэрэгцээ шаардлага байгааг дараах шалтгаануудаар харуулж болно:
- Хэдийгээр хөөмий нь тайзнаа гарч эхэлснээсээ хойш тухайн цагийн өнгө аясаар манай улсын үндэсний хөгжмийг илэрхийлэх эрмэлзлэлийн дор тодорхой найруулга, дэглэлтийн дагуу хувьсан ирсэн боловч өнөө цагт энэ нь ардын уламжлалт амьд урлаг гэхээсээ илүүтэйгээр фолклоржуулсан тайзны урлаг маягаар Монголд болон олон улсад танигдан сурталчлагдаж байгаа нь ардын соёлын энэхүү илэрхийллийн уламжлалт буй ахуйн шинжийг бүдгэрүүлж байгаа тул мөн тайзаар дамжуулан язгуур чанарыг нь дэлгэн танилцуулах шаардлагатай байна.
- 1970-аад оноос Өрнө дахинаа өрнөсөн Нью-Эйж урсгалын нөлөөгөөр хөөмийг Баруунд шашин, сүсэг бишрэл, ид шидийн ухаантай ихээхэн холбож ойлгох болсон нь Монгол хөөмийн язгуур буй ахуй, уламжлалтай нийцэхгүй байгаа юм. Иймд хөөмийн уламжлалыг Монголоор нь дэлхий дахины хөөмий сонирхогч, олон нийтэд танилцуулах, мэдлэг ойлголтыг дээшлүүлэх шаардлага урган гарч ирж байна.
- Хэдийгээр Улаанбаатар хотноо хөөмийг дээд боловсролын түвшинд уламжлуулж байгаа ч, хөөмий сурч байгаа шинэ залуу үеийн өвлөн суралцагчид ахмад үеийн төлөөлөл, тэдний хөөмийнд өгч байсан утга санаа, мөн чанар, тэдний урын сангийн талаар мэдлэг ойлголт муутай байдаг нь бидний судалгааны явцад ажиглагдсан болно. Монгол хөөмийчдийн ахмад болон залуу үеийн хоорондын уламжлалын холбоо сул байгаа энэ явдал нь хөөмийн дуу бичлэгүүдийн эргэлт хангалтгүй, дуун ухааны сан хөмрөгүүдийн хүртээмж муу, залуу үеийнхэн хөөмий сурахаар ахмадууд руу хандах явдал багассантай тус тус холбоотой гэж бид үзэж байна. Дашрамд дурдахад, дуун ухааны сан хөмрөгүүдийн хаалттай байдал нь архивын материалын мэдээллийн эргэлтэд төдийгүй, хадгалалт хамгаалалтад ноцтой асуудал үүсгэж байгаа нь анзаарагдсан болно.
Дээр дурдсан нөхцөл байдал дээр дүгнэлт хийсний үндсэн дээр, Монголын уламжлалт хөөмийн урлагийг Монгол улсаас ЮНЕСКО-гийн жагсаалтанд нэр дэвшүүлэх баримт бичгийг боловсруулсан Жоанни Кюртэ, Шагдарсүрэнгийн Номиндарь нарын зүгээс амжилттай хэрэгжсэн үйл ажиллагааныхаа үргэлжлэл болгон, Монгол Хөөмийн Сонгомол Цомог бүтээж, түүний уран бүтээл, олон улсын аялан тоглолтыг зохион байгуулах төслийг хэрэгжүүлж байна.
Энэ утгаараа, Монгол Хөөмийн Сонгомол төсөл нь дан ганц урлаг, уран сайхны талтай бус бөгөөд, соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах үүднээс баримтжуулалт хийх, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах ЮНЕСКО-гийн зорилтыг хөхиүлэн дэмжиж байгаагаараа соёлын өвийг хамгаалах шинж чанартай ажил юм.
Монгол Хөөмийн Сонгомол Төсөл: Яагаад чухал гэж?
Уламжлалаа хадгалахын сацуу шинэчлэлийг дэмжихийг зорьж буй энэ төслийн зорилт цомог дээрч, тайзан дээр ч тусгалаа олсон бөгөөд олон нийтэд хүргэх соёл, урлагийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаануудыг давхар явуулах Монгол Хөөмийн Сонгомол төсөл нь дараах ач холбогдолтой:
- Монгол хөөмийг өөрийн өвөрмөц өнгө аяс, олон тал, хувьсал хөгжлөөр нь дэлхийн чихнээ дуурсган сурталчлах лавламж материал болох;
- Монгол хөөмийн түүхэнд ул мөрөө үлдээсэн ахмадууд болон ардын хөөмийчдийн түүх намтар, урын сангаас дотоод гадаадын олон нийтэд таниулах;
- Монгол хөөмийг орчин үеийн болон олон улсын ардын хөгжимтэй сүлж, шинэ уран бүтээл, зохиомж бий болгож байгаа өнөө цагийн уран бүтээлчдийг дэмжих;
- Хөөмийг өвлөн уламжлагч, өвлөн суралцагчдын хоорондох урын сан, гоо зүй, уламжлалын уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан солилцоог эрчимжүүлэх;
- Хөөмийн өвийг өвлөн уламжлагчдын хоорондох мэргэжлийн, сонирхогчийн, суурин газрын, хөдөөний, цолтой, цолгүй гэсэн нэр хүнд, нийгмийн үнэлэмжийн хувьд шаталсан хуваагдлын эсрэг хандаж, хөөмийчдийн хоорондын тэгш эрхийг хөхиүлэн дэмжих;
- Монгол хөөмийг үндэсний болон олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах явдалд жинтэй хувь нэмэр оруулах.
- Дуу хоолойн урлагийн талаарх мэдлэг ойлголтод томоохон нэмэр хандив оруулах. Хөөмийтэй холбоотой шинэ судалгааны ажлууд боловсруулалтын шатандаа явж байна. Тэдгээрийн нэг нь олон улсын аялан тоглолтын үеэр Грэнобл хотын Жипса-Лаб лабораторид хөөмийн өвлөн уламжлагчдаас гадна акустик судлаач, хоолой, хэл ярианы эмч, дуулах арга барилын мэргэжилтэн зэрэг шинжлэх ухааны салбар хоорондын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хэрэгжих судалгааны төсөл юм
Монгол хөөмийчдэд ямар ач холбогдолтой вэ?
Монгол Хөөмийн Сонгомол цомог нь хөөмийн талаарх угсаатны хөгжим судлалын 10 гаруй жилийн эрдэм шинжилгээний материал дээр түшиглэн хийгдсэнээрээ Монгол хөөмийн түүхийг бүхий л түвшинд өгүүлсэн сурвалж материал, бичвэр, зураг, дуу бичлэгүүдтэй баримтжуулалт болон үлдэнэ. Энэхүү түүхэн баримт, түүний олон улсын аялан тоглолтод уран бүтээлээрээ сонгогдон оролцох нь Монголын хөөмийчдэд нэр төрийн хуьд онц чухал агаад, олон улсад уран бүтээлээ таниулах боломж, үүд хаалгыг нээх юм.
Монгол Хөөмийн Сонгомол цомог нь хөөмийн өвийг уламжлуулан түгээх хэрэгсэл төдийгүй олон улсад лавлагаа болохуйц цогц баримтжуулалт материал болох учир бид хамаарах талуудын оролцоо болон судалгааны объектив байдлыг хангах үүднээс цомогт оролцох хөөмийч, уран бүтээлчдийн санал, бодлыг товхимолын текст бичих, дуу бичлэгийг сонгох үйл явцад тусган ажилласан болно. Цомгийн үзэл санааны тусгал болох аялан тоглолтын уран бүтээл ч мөн адил уригдан ирсэн уран бүтээлч, хөөмийн өвлөн уламжлагчдын санаачлага, оролцоог хамран хийгдсэн билээ.
Монгол соёл, уламжлалт хөгжмийг олон улсад түгээн сурталчлах үйл ажиллагааг 10 жилийн турш явуулж буй Нүүдэлчин Зам холбоо нь Франц, Европ дахь уламжлалт хөгжмийн салбарт өөрийн гэсэн байр суурь, бат бөх сүлжээтэй болсноор Монгол уран бүтээлчдийн мэргэжлийн ахицад эерэгээр нөлөөлж, олон улсын тавцанд гарахад ихээхэн хувь нэмэр оруулж байгааг авъяаслаг залуу хөөмийч Цэрэндаваагийн Цогтгэрэлийн жишээн дээр дурдаж болно. Түүнчлэн, Нүүдэлчин Зам холбоо нь Дөрвөн Бэрх, Хоёр Алтай зэрэг уран бүтээлийн тогтвортой төслүүд зохион байгуулсан нь бодит үр дүнгээ өгч, Монгол хөөмийчдийг УрбиОрби, Вуа Номад зэрэг орчин үеийн уран бүтээлийн төслүүдэд урьж оролцуулах бололцоог нээснээр эдгээр шинэ уран бүтээлүүд төрөн гарсан болно.
Монгол хөөмийн урлагийн талаарх анхны антолог болох энэ цомгийн хэвлэлт, түгээлтийг хариуцагч Францын Бюда Мюзик Лэйбэл нь 1987 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа ба Интернэт түгээлтийн сацуу Европ тив даяар, АНУ, Канад, ОХУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс оронд албан ёсны түгээлт хийдэг. Монгол Хөөмийн Сонгомол цомогт сонгогдон орсон хөөмийчдийн уран бүтээл Бюда Мюзик Лэйбэлийн олон улсын хүрээн дэх мэргэжлийн сүлжээгээр дамжиж дэлхий даяар цацагдана.
Түүнчлэн, 2016 онд Франц, Швейцарь, Морокко улсуудад зохион байгуулагдсан Монгол Хөөмийн Сонгомол цомгийн аялан тоглолтод сонгогдон оролцсон уран бүтээлчдэд туурвил бүтээлээ олон улсын тайзнаа эгшиглүүлэх, уран бүтээлийн хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлэх өргөн боломж нээх ач холбогдолтой. Гадаад, дотоодын олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлагдсэн энэхүү аялан тоглолтын олон нийтийн хүртээмж үлэмж байсан болно.
Монгол Хөөмийн Сонгомол төслийн зорилго, зорилт
Монгол Хөөмийн Сонгомол цомог нь даяаршлын давалгаан дунд Монголчууд хөөмийн өв соёлоо хэрхэн авч явааг хөдөө хот, мэргэжлийн, ардын гээд олон талаар нь тэгш байдлаар дэлгэн харуулж, дэлхий даяар түгээн сурталчлах, үнэ цэнийг нь дэмжих, өвлүүлэн уламжлуулахад нэмэр хандив болохын зэрэгцээ, хөөмийн эргэн тойрон дахь эдүгээ цагийн хөгжмийн шинэлэг зохиомж, эрэл хайгуулыг хөхиүлэн дэмжих үндсэн зорилготой. Үүний тулд, цомог бүтээх болон аялан тоглолтын уран бүтээл туурвих, зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:
Монгол хөөмийн өнгөрсөн одоогийн баялаг чанарыг олон талт байдлаар нь цогц, цэгцтэйгээр харуулах;
Хөөмийн архивын ховор дуу бичлэгийн олон нийтийн хүртээмжийг нэмэгдүүлж, хөөмийг өвлүүлэхэд оруулах дуу бичлэгийн хувь нэмрийг дэмжих;
Ахмад ба залуу үеийн хөөмийчдийн хоорондын уламжлалын хэлхээ холбоог сайжруулах;
Тайзны урлагийн шинж чанарт халхлагдах болсон хөөмийн ардын язгуур шинжийг тодотгон харуулах, уламжлалт соёлын энэ илэрхийллийг хөдөө нутагт, малчны ахуйд нь өвлөн хадгалж ирсэн ардын авъяастнуудыг хөхиүлэн дэмжиж, түмэн олонд таниулах;
Монгол хөөмийг язгуур ахуй, тайз болон хот хөдөөгийн олон талт өнгө аяс, шинж байдлаар нь дэлхий даяар түгээн сурталчлах, уламжлуулан өвлүүлэх явдалд хувь нэмэр оруулах;
Монгол хөөмийн эргэн тойронд хийгдэж буй арга барил, уран бүтээлийн эрэл хайгуул, шинэчлэлийг дэмжиж, үндэсний болон олон улсын түвшинд олны хүртээл болгох;
Монгол хөөмийн урлагийг түгээн сурталчилж, үнэ цэнийг нь өргөж, хадгалж хамгаалах явдалд нэмэр хандив оруулах замаар Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн 2003 оны Конвенцийн үзэл санааг дэмжих;
Хөөмийг өвлөн уламжлагчдын оюуны өмчийн эрхийг хүндэтгэх явдалд практик хувь нэмэр оруулах.
Төсөл хэрэгжүүлэгчдийн товч намтар
Жоанни Кюртэ
Хөгжим судлалын доктор, угсаатны хөгжим судлаач Жоанни Кюртэ нь Рэннэ 2 Их сургуулийн Түүх, Урлагийн Шүүмж Судлалын Тэнхимийн судлаач, Угсаатны Хөгжим Судлалын Францын Нийгэмлэгийн гишүүн, Нүүдэлчин Зам Холбооны уран сайхны удирдаач юм. Жоанни Кюртэ нь 2004 оноос хойш Монголд 10 гаруй удаа очихдоо хэдэн зуун хөөмийч, уран бүтээлчидтэй уулзаж, ярилцлага, дуу, дүрс бичлэг хийн судалсан билээ. Тэрээр Монгол хөөмийгээр дагнан мэргэшиж, Докторын зэрэг хамгаалсан анхны гадаад эрдэмтэн юм. Түүний судалгааны ажлууд хөөмийн түүх, эх гарал, өвлүүлэлтээс гадна хөөмий нь Монголд хэрхэн тайзны урлаг, өв болсон тухай өгүүлдэг. Тэрээр 2010 онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын хүсэлтээр Монголын уламжлалт хөөмийн урлагийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлэх баримт бичиг боловсруулахад оролцсон. 2013 онд Рэннэ 2 Их сургуульд хамгаалсан Хоолойн өнгөний урлаг Монгол хөөмийн уламжлал, угсаатны хөгжим судлал, түүх сэдэвт докторын диссертаци нь шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч байв. 2014 онд Парис дахь Дорно Дахины Хэл Иргэншлийн Үндэсний Хүрээлэн ИНАЛКО-д нэрт хэл зүйч Жак Лэгроныг орлож, Монгол хэлний дүрэм, монгол соёл иргэншлийн хичээлээр тус тус багшилсан.
Шагдарсүрэнгийн Номиндарь
Рэннэ 2 Их сургуульд Соёлын өвийн менежментээр магистрын зэрэг хамгаалсан Шагдарсүрэнгийн Номиндарь нь соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн. Тэрээр 2008 оноос хойш уг салбарт ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Байгаль Соёлын Өвийг Хамгаалах Сан, Соёлын Биет бус Өвийн Францын Үндэсний Төв, БНСУ дахь ЮНЕСКО-гийн 2-р категорийн байгууллага болох Ази-Номхон Далайн Бүсийн Соёлын Биет бус Өвийг Хамгаалах Олон Улсын Мэдээлэл, Сүлжээний Төв зэрэг соёлын инженерчлэлийн байгууллагуудад ажиллаж байсан. Нүүдэлчин Зам Холбооны төслийн зохицуулагч тэрээр соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтуудад тууль, бий биелгээ, хөөмий, наадам зэрэг Монголын өвийн зүйлсийг нэр дэвшүүлэх баримт бичгүүдийг боловсруулахад оролцож байсан туршлагатай. Соёлын биет бус өвийг хамгаалах талаар англи, монгол, франц хэлээр хэд хэдэн илтгэл тавьж, нийтлүүлсэн.
CD 1
1
CD1 Хөх салын гол
Дашдоржийн Цэрэндаваа (1954, Ховд, Чандмань, Халх)
CD1
Дашдоржийн Цэрэндаваа (1954, Ховд, Чандмань, Халх)
Хөх салын гол
Зохиомж / хөөмий.
—
Анхны хэвлэлт. Ховд, Чандмань, Жаргалант хайрханы зүүн энгэрт Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2009.08.10.
Хөөмийн үүслийн талаарх домгууд түүнийг салхины үлээлт, шувуудын жиргээ, усны урсгалыг дуурайх явдлаас үүдэлтэй болохыг илтгэдэг. Хөөмийч Цэрэндаваа нутгийнхаа нэгэн голын хадан дээр суугаад, усны боргио, долгиог дуурайх замаар хөөмий сурахад амин чухал нэгэн дасгалыг үзүүлж байна. Ийнхүү байгаль дэлхийг сонсч, түүнтэй ярилцаж, түүгээр өөрийгөө хэмжих нь хөөмийн арга барилаа сайжруулахад онцгой үүрэгтэй. 0’22-р секунд хүртэл хамрын хөөмийгөөр эгшиглэх энэ зохиомж усны урсгалыг дүрслэх тагнайн хөөмийг, уруулын хөөмийтэй хослон үргэлжилнэ.
Гэрэл зураг
Хөөмийн Эзэд баримтат киноны хэсгээс:
Хөөмийн замнал
Хөөмийг нүүдэлчин малчны ахуйд нутгийн хүмүүсээ даган дуурайх замаар сурсан тэрээр 1980-аад оноос олон улсад хөөмийлж эхэлсэн.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Уруулын хөөмий, тагнайн хөөмий, багалзуурын хөөмий, хамрын хөөмий, цээжний хөндийн хөөмий, харгиа хөөмий, хосмолжин хөөмий зэрэг 7 аргаар хөөмийлэхийн зэрэгцээ товшуур, морин хуур, экэл тоглодог.
Онцлог
Хосмолжин хөөмийг сэдэн зохиож хөөмийн уламжлалд оруулсан. Монгол дахь хөөмийн анхны хамтлагуудын нэг “Жаргалантын цуурай”-д хөөмийч Р. Даваажавтай хамт хөөмийлдэг байсан Цэрэндаваа хөдөө нутагт малчны амьдралаа хадгалахын сацуу хөөмийгөөр замнасан цөөхөн хүмүүсийн нэг юм. Үр хүүхдүүд, нутгийн олондоо хөөмий уламжлуулахаас гадна гэрт нь очсон жуулчдад болон олон улсад аялан тоглолтоор явах үедээ гадаадынханд хөөмий заадаг. Эмэгтэй хүмүүст хөөмий зааж эхэлсэн эхний хөөмийчдийн нэг.
Цомог зүй
- Une Anthologie du chant diphonique mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Dörvön Berkh, Four Shagai Bones, Masters of Mongolian Overtone Singing, (Дөрвөн Бэрх), (PAN 2100, 2010, Pan Records)
- Tserendavaa & Tsogtgerel, Chants diphoniques de l’Altaï mongol, (Цэрэндаваа ба Цогтгэрэл, Монгол Алтайн хөөмий), (Buda Musique, 2008, Paris)
- Mongolian Music, Dance, and Oral Narrative, (Монгол дуу хөгжим, бүжиг, аман зохиол), (C. Pegg, University of Washington Press, 2001)
- Chandman’Song, Traditional Mongolian melodies sung in Khoomii(overtone singing), (Чандманий дуу, Монгол ардын аялгуу хөөмийгөөр), (Amina Records TS001, 2001, Mongolie)
- Mongolia, Living music of the steppes, instrumental music and song from Mongolia, (Монгол, Талын амьд хөгжим), (Multicultural Media MCM 3001, JVC 1997, Japon)
- Jargalant Altai. Xoomii and other vocal and instrumental music from Mongolia, (Жаргалант Алтай, Монголын хөөмий болон дуу хөгжим), (Pan 2050CD, 1996, Pan Records)
- Mongol Music, Various artists, (Монгол хөгжим), (Cassette de la Radio Nationale Mongole)
- Music and song of Mongolia Live at Cambridge, Various artists, (Кэмбрижэд хийсэн Монгол дуу хөгжмийн амьд тоглолт), (Cassette Global Arts GA1, 1988, UK)
- Music from Mongolia, Live at the Asia Society, Various artists, (Монгол хөгжим, Азийн Нийгэмлэгт хийсэн амьд тоглолт), (Cassette, 1987, USA)
- Musique et chants de tradition populaire Mongolie, Various artists, (Монгол ардын дуу хөгжим), (Grem G7511, 1985)
Цэрэндаваагийн оролцсон бусад бүтээлүүд:
2
CD1 Ээвэн голын урсгал
Пунцагийн Цэрэндорж (1929-2008, Завхан, Баянтэс, Хотгойд)
CD1
Пунцагийн Цэрэндорж (1929-2008, Завхан, Баянтэс, Хотгойд)
Ээвэн голын урсгал
Ардын аялгуу / хархираа.
—
Анхны хэвлэлт. МҮОНР-гийн Эргэлтийн сан хөмрөг, хальс №32958, радиод хийгдсэн бичлэг, 1983.07.03.
Хөөмийн үүслийн талаарх үлгэр хуучийн нэг нь, түүнийг Ээвэн голын урсгалыг дуурайх явдлаас гаралтай гэдэг домог юм. Уг гол хаана байдаг нь оньсого хэвээр байгаа ба энэ талаарх олон таамаглал бий. Хөөмийч Папизаны (CD1-3, 4) хувьд Ээвэн гол Таван Богд уулын цаахна, Хятадын нутагт байдаг аж. Папизаны нутгийн Балдан гэдэг хүн түүнд урьд цагт ан агнахын тулд хөөмийлж, бугын урамдалтыг хөөмийгөөр дуурайдаг байсан тухай ярьсан байдаг. Монголын дуу бичлэгийн сан хөмрөгт анх удаа хархираа гэж дурдагдсан нь энэ бичлэг юм. Цэрэндоржийн багын найз Жигдэн (өөрөө бас хөөмийлдөг байсан) 1940-өөд оны эхэн үед түүнийг хөрш зэргэлдээ Тувачуудаас хархираа сурсан гэж таамагласан билээ. Цэрэндорж хархирааг харгиа хэмээн нэрлэж байсан ба исгэрээ хөөмий, шогшоо хөөмийгөөр тус тус аялгуулдаг байжээ.
Онцлог
Монголд хархираа хөөмий бий талаар дурдсан архивын анхны бичлэг.
Цомог зүй
- Une Anthologie du chant diphonique mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
3
CD1 Хамның хомузу (Бөөгийн уриа)
Бадарын Папизан (1957-2016, Цэнгэл, Баян-Өлгий, Тува)
CD1
Бадарын Папизан (1957-2016, Цэнгэл, Баян-Өлгий, Тува)
Хамның хомузу (Бөөгийн уриа)
Зохиомж / хөөмий, хомус.
—
Анхны хэвлэлт. Баян-Өлгий, Цэнгэл, Д. Батсүхийнд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2015.09.01.
Хөгжмийн эгшгээр Монголчууд байгаль дэлхийг илэрхийлж, лус савдгийг аргаддаг билээ. Хомус буюу хэл хуурыг гагцхүү бөө биш, жирийн хүмүүс ч тоглодог. Хөөмийн суурь өнгө, ая эгшгийг тохируулахтай ижил арга барил бүхий хэл хуураар бөө шүтлэгтэй, тува хөөмийч Папизан тоглохдоо усны урсгалыг хэлний түргэн хөдөлгөөнт хурдан хэмнэлээр, харин уулсыг тайван бөгөөд давтамжит айзмаар дүрсэлж, уг зэмсгийн байгальтай холбогдох хэлхээг илэрхийлэх ажгуу. Ийнхүү хөөмий, хэл хуурыг зэрэгцүүлэн, гарамгай тоглодог хүмүүс ховор. Онгод нь орж буй бөөг бас дүрслэх энэ аялгуу нь хөгжмийн цэвэр зохиомж юм.
Гэрэл зураг
B. Papizan – Б. Папизан / An Anthology of Mongolian Khöömii – Монгол Хөөмийн Сонгомол:
Master Class Khöömi – Papizan Badar & Johanni Curtet :
Хөөмийн замнал
Хөөмийг нутгийн ах Балданг дуурайж, бие даан сурсан.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Уулын хархираа, хөөмий, исгэрээ, аяны хөөмий, голын хөөмий зэрэг тува аргаар хөөмийлэхийн сацуу цуур, товшуур, экэл тоглодог байсан Папизан гарамгай хөгжим урлаач байлаа.
Онцлог
Монгол дахь тува хөөмийн төлөөлөл байсан тэрбээр нутгийнхандаа болон сумынхаа дунд сургуулийн багачуудад хөөмий хийгээд ардын хөгжмийн зэмсэг тоглохыг заж сургадаг байв.
Цомог зүй
- Une Anthologie du chant diphonique mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Уулс туульсын орон, 2014.
Папизаны оролцсон бусад бүтээлүүд:
4
CD1 Даг каргыраа, Тыва кожумак (Уулын хархираа, Тува зохиомж)
Бадарын Папизан (1957-2016, Цэнгэл, Баян-Өлгий, Тува)
CD1
Бадарын Папизан (1957-2016, Цэнгэл, Баян-Өлгий, Тува)
Даг каргыраа, Тыва кожумак (Уулын хархираа, Тува зохиомж)
Зохиомж & ардын дуу / каргыраа, дуу, хөөмий, сыгыт, тошпулуур.
—
Анхны хэвлэлт. Баян-Өлгий, Цэнгэл, Д. Батсүхийнд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2015.09.01.
Тувачуудын гарамгай эзэмшсэн хөөмийн нэг төрөл бол каргыраа буюу хархираа билээ. Папизан сүмбэр уулсын сүр хүчийг хархираагаар дүрслээд, хөөмий, уул ус, эхийг магтсан дуу эгшиглүүлнэ. Тэрээр “Хөөмийгөө би хаяхгүй ээ, хөмөндөө хийгээд үүрнээ. Исгэрээгээ би хаяхгүй ээ, оосроороо баглаад үүрнээ. (…) Хархираагаа би хаяхгүй ээ, уутандаа хийгээд үүрнээ” хэмээн дуулах бөлгөө. Тува исгэрээ хөөмий болох сыгыт нь ая тохируулах аргаараа монголынхтой ижил ч, тембр болон эрчийн хувьд ялгаатай.
Papizan & Batsükh / Папизан, Батсүх хоёр / TEASER :
DDB2016 – BRUNCH – Chant diphonique mongol – Dimanche 3 avril 2016 :
Хөөмийн замнал
Хөөмийг нутгийн ах Балданг дуурайж, бие даан сурсан.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Уулын хархираа, хөөмий, исгэрээ, аяны хөөмий, голын хөөмий зэрэг тува аргаар хөөмийлэхийн сацуу цуур, товшуур, экэл тоглодог байсан Папизан гарамгай хөгжим урлаач байлаа.
Онцлог
Монгол дахь тува хөөмийн төлөөлөл байсан тэрбээр нутгийнхандаа болон сумынхаа дунд сургуулийн багачуудад хөөмий хийгээд ардын хөгжмийн зэмсэг тоглохыг заж сургадаг байв.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016).
Папизаны оролцсон бусад бүтээлүүд:
5
CD1 Тогтохоо болилоо, Гарын арван хуруу
Лхамсүрэнгийн Мангалжав (1943, Увс, Тэс, Баяд)
CD1
Лхамсүрэнгийн Мангалжав (1943, Увс, Тэс, Баяд)
Тогтохоо болилоо, Гарын арван хуруу
Г. Дарамзагдын (1930-1980) хөгжим, нийтийн дуу & ардын богино дуу / хөөмий.
—
Анхны хэвлэлт. Увс, Тэс, Л. Мангалжавынд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2015.08.12.
Аливаа аяыг нэг амьсгаанд багтааж хөөмийлөх учиртай ба аялгуу хөөмийлж сурсан л бол, юуг ч хөөмийлж болно гэж ахмадууд үздэг. Малчин Мангалжав ардын ч бай, нийтийн ч бай, моодонд орж буй ямар ч дууг таашааж ирсэн бөгөөд энд ардын дууг Социализмын үед зохиогдсон нэгэн дуутай залгуулан хөөмийлж байна. 72 насандаа уг бичлэгийг бичүүлсэн Мангалжав нь баялаг өтгөн хоолойн тембр, урт амьсгаа, мэргэжлийн урлагийнханы хэм хэмжээст баригдаагүй, чөлөөтэй хэв маягаар хөөмийлсээр байгаа нь онцгой юм. Уруулын хөөмийгөөр хөөмийлөх тэрээр үеийнхэнтэйгээ харьцуулахад хөөмийгөө маш сайн хадгалж чадсан нь илт. Угсаатны хөгжим судлаач К. Пэгг 2001 онд гаргасан номондоо1 түүнийг дурдаагүйсэн бол Тэсийнхэнээс өөр хэн ч Мангалжавын гайхамшигт ур чадварыг мэдэхгүй өнгөрөх байсан биз ээ.
Гэрэл зураг
L. Mangaljav – Л. Мангалжав / An Anthology of Mongolian Khöömii – Монгол Хөөмийн Сонгомол :
Хөөмийн замнал
Авга ах Сэзэн нь үхрээ хариулж байхдаа хөөмийлж байхыг сонсоод санаа авч, бие даан хөөмийлж сурсан.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Уруулын хөөмийгөөр хөөмийлдөг.
Онцлог
Тухайн дууны аялгуу таалагдсан нь л бол дууг нь бүрэн мэдэхгүй байлаа ч гэсэн хүслээрээ хөөмийлдөг.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016).
6
CD1 Хайрын дуу
Чулууны Мөнхсанаа (1948, Увс, Баруунтуруун, Баяд)
CD1
Чулууны Мөнхсанаа (1948, Увс, Баруунтуруун, Баяд)
Хайрын дуу
С. Гончигсумлаагийн (1915-1991) хөгжим, нийтийн дуу (1959) / хөөмий.
—
Анхны хэвлэлт. Гачуурт, Ч. Мөнхсанаагийнд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2015.09.22.
1958 оноос хойш хөөмийлж байгаа Мөнхсанаа нь радиогоор хөөмий сонсоод, бие дааж сурсан анхны хөөмийчдийн нэг бөгөөд баяд хөөмийчдийн шинж болсон урт амьсгаа, бариу шахалт бүхий тембртэй. Тэрээр дээр үед дууны гурван бадгийг нэг минутанд, нэг амьсгаанд багтаан хөөмийлж чаддаг байсан гэдэг. Өөрийнхөө хөөмийн онцлогийг тухайлан тодорхойлдоггүй ч, хөөмийлөхдөө хэлээ амны хөндийн доод талд байрлуулдаг гэж байгаа нь хөөмийн аяыг тохируулах хамгийн эртний арга байх магадлалтай. Хөөмийлөхдөө тухайн дууны ая, чимэглэлийг нарийн тодорхой гаргадаг нь Мөнхсанаагийн онцлог юм. 1958 онд бага сургуулийн урлагийн үзлэгт энд сонгосон Хайрын дууг хөөмийлөн шагнал авч, 1983 онд Бүх ард түмний язгуур урлагийн наадамд мөн энэ дуугаар оролцож, мөнгөн медаль хүртэж байжээ. Түүнээс хойш тэмцээн уралдаанаас хөндийрсэн ч, аж ахуйгаа эрхлэнгээ хөөмийгөө хадгалсаар буй тэрээр өнөөгийн хөөмийн ертөнцөд мартагдсан байв…
Гэрэл зураг
Ch. Mönkhsanaa – Ч. Мөнхсанаа / An Anthology of Mongolian Khöömii – Монгол Хөөмийн Сонгомол :
Хөөмийн замнал
1958 онд 10 настай байхдаа радиогоор сонссон хөөмийн аялгууг дуурайж, бие даан сурч эхэлсэн тэрээр малынхаа бэлчээрт чармайн оролдсоор улам сайжруулсан. Хөөмийг хоёр хүүдээ (хөөмийн замнал хөөгөөгүй) болон хөөмийч О. Отгонхүүд уламжлуулсан Мөнхсанаа 1983 он хүртэл ардын урлагийн наадмуудад оролцжээ.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хөгжимгүй дан хөөмийгөөр хорь орчим аялгуу хөөмийлдөг.
Онцлог
Аялгуу хөөмийлөхдөө чимэглэл болон ноотыг нь маш нарийн гаргахыг хичээдэг. Тухайн дуу хэрхэн дуулагддагийг нь бодож, тэр хэвээр нь хадгалж хөөмийлөхийг чухалчилдаг Мөнхсанаа өнөөдөр хөөмийгөөр аялгуулах явдалд ая нь тод гарч байвч, дууны нугалаа, чимэглэл нь алга болж байгааг анхааруулсан юм.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016).
- Jargalant Altai. Xöömii and other vocal and instrumental music from Mongolia (Жаргалант Алтай. Монголын хөөмий болон бусад хөгжмийн зэмсгүүд), (Pan 2050CD, Pan Records, 1996).
Хойч үедээ үлдээх сургааль
“Хөөмий бол ард түмний дундаас гарсан урлаг билээ. Хүн бүр сурдаггүй юм аа гэхэд, тал нь сурахыг хичээ. Хөөмийн уламжлалт шинжийг хадгалах нь чухал- хэрэв язгуур шижнийг нь алдвал, хөөмий алга болно.”
7
CD1 Баянхайрхан, Гоож Нан Ай
Цэрэндаваагийн Хаш-Эрдэнэ (1996, Ховд, Чандмань, Халх)
CD1
Цэрэндаваагийн Хаш-Эрдэнэ (1996, Ховд, Чандмань, Халх)
Баянхайрхан, Гоож Нан Ай
Ч. Балданы хөгжим, нийтийн дуу ба ардын богино дуу / хөөмийн арга барилууд.
—
Анхны хэвлэлт. Ховд, Чандмань, Жаргалант хайрханы хормойд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2015.08.22.
Нүүдэлчин малчид хээр талдаа малаа маллангаа, амсхийх зуураа, босоогоороо, суугаагаараа, морин дэл дээр, мотоциклын суудал дээр ч хөөмийн эгшиг дуурьсгаж байдаг нь энэ уламжлал тэдний ахуй амьдралд ямар байр суурьтайг илтгэнэ. Хөөмийч Цэрэндаваагийн (CD1-1, 21; CD2-2) бага хүү Хаш-Эрдэнэ нутгийнхаа нэгэн дууг Алтайн шингэн хөөмийгөөр хөөмийлөөд, 2-р минутаас эхлэн Гоож Нан Айг хөөмийн олон арга барилаар аялгуулсныг дурдвал: Алтайн шингэн хөөмий, 2’17-д амны цохилготой хөөмий, 2’34-т тагнайн хөөмий, 2’52-т исгэрээтэй хархираа, 3’10-т хамрын шингэн хөөмий, 3’28-д хамрын хархираа, 3’47-д хосмолжин хөөмий, 4’06-д шулуун хөөмий тус тус байна.
Гэрэл зураг
Ts. Khash-Erdene – Ц. Хаш-Эрдэнэ / An Anthology of Mongolian Khöömii – Монгол Хөөмийн Сонгомол :
Хөөмийн замнал
Хөөмийг 8 настайгаасаа Чандамань сумандаа эцэг Цэрэндаваагаараа заалган сурч эхэлсэн ба 2012 оноос Улаанбаатарт очиж, Соёл урлагийн их сургуульд Б. Одсүрэн, С. Загд-Очир нараар тус тус заалган гүнзгийрүүлж, 2016 онд мэргэжлийн хөөмийчийн диплом эзэмшсэн.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Дээрх арга барилуудаар хөөмийлөхөөс гадна морин хуур, товшуур, цуур тоглодог. Ардын гуч орчим дуу мэдэхийн зэрэгцээ, арав орчим магтаалыг морин хууртай, таван магтаал товшууртай тус тус тоглодог. 2015 оноос эхлэн Б. Одсүрэнгээр тууль заалгаж эхэлсэн.
Онцлог
Нарийн өнгө бүхий түүний хөөмий хоолойн чалхны тенор түвшнийх. Тэрээр аавынхаа хосмолжин хөөмийг, Одсүрэн багшийнхаа исгэрээг, Загд-Очир багшийнхаа хархирааг тус тус эзэмшсэн аж.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol,, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades/Buda Musique, 2016).
8
CD1 Цуурын шүтэлцээт аялгуу
Эрдэнэцогтын Баатаржав (1972, Ховд, Дуут, Урианхай)
CD1
Эрдэнэцогтын Баатаржав (1972, Ховд, Дуут, Урианхай)
Цуурын шүтэлцээт аялгуу
Ардын аялгуу / цуур.
—
Анхны хэвлэлт. Улаанбаатар, Э. Баатаржавынд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2015.09.17.
Цуурч, туульч Баатаржав нь өвөг дээдсийнхээ уламжлалыг хадгалахыг эрмэлздэг. Ээвэн голын урсгалаас хөөмий үүдэлтэй (CD1-2) гэх домогт мөнхүү хамаардаг цуурыг “давхар хөгтэй тоглолт”1 маягаар шахалт бүхий суурь өнгө гаргаж, зэмсгийн тоглолт, амьсгааны чимээг зэрэгцүүлэн үйлдэж үлээдэг. Энд Баатаржав Их тэргэл, Цог сүлд, Ээвийн гол, Ээвийн долгион, Галын тэнгэр, Цагаан ингэн, Дээд чилгэр, Ороо цохилгонт усан гэсэн цуурын найман аялгууг хэсэгчлэн хэлхэж тоглоно. Шинжааны урианхайчууд хөөмийг хоолойн цуур хэмээн нэрийддэг бөгөөд урын сангийнх нь 13 аялгуу цуурынхтай дүйцдэг нь сонирхолтой. Тэдгээрээс өнөөдөр Монголд зөвхөн цуурын аялгууны ул мөр л үлдэж хоцорчээ.
Хөөмийн замнал
Үе дамжсан туульчдын гэр бүлээс гаралтай тэрээр малчны ахуйд цуур сурч эхэлжээ. Бага байхдаа цуурч Авирмэд лус савдгийг аргадан цуур үлээж байхыг олонтаа үзсэн бөгөөд цуурыг ааваараа болон Ядмаа, П. Наранцогт, мөн Шинжааны Эрдэш нараар тус тус заалган сурчээ. Тэр 9 настайгаасаа хөөмийг бага сургуульд сурч эхэлсэн.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Аав нь түүнд товшуур бэлэглэж, тууль хайлж сурахыг зөвлсөнөөр Баатаржав агуу туульч Чойсүрэнгээр заалгасан байна.
Онцлог
Тэрээр аавынхаа болон туульч Чойсүрэн нарын тууль хайлах хэв маягийн нийлбэр юм.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016).
9
CD1 Тоорой Банди
Рэнцэний Даваажав (1952, Ховд, Чандмань, Халх)
CD1
Рэнцэний Даваажав (1952, Ховд, Чандмань, Халх)
Тоорой Банди
Ардын уртын дуу / дуу, исгэрээ, хөөмий.
—
Анхны хэвлэлт. Ховд, Чандмань, айлын гэрт Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2015.08.21.
Дуулахуйн урын санд хамаарах нэгэн бүтээлийг өөрөөр хэрхэн гүйцэтгэж болохыг хөөмийч Даваажав уртын дуу, исгэрээ, хөөмийн энэхүү шүтэлцээгээр илэрхийлнэ. Найр хуримнаа ихээр дуулагддаг уртын дуу нь дуулаачаас аялгуу чимэглэх төрөл бүрийн арга барил, хоолойн олон чалх дамжих өргөн цараа шаарддаг. Даваажав шиг малынхаа захад уртын дууны аялгуу исгэрэх нь нүүдэлчин малчдын дунд түгээмэл. Исгэрээг салхи, түүний эзний уриа гэж үздэг тул гэр орондоо исгэрэхийг цээрлэдэг агаад халуун дулаан цагт гадаа исгэрдэг. Гэвч өөр арга байгаагүй тул энэ бичлэгийг онцгойлон гэр дотор хийсэн болно. Уртын дууны царааг хөөмийн ая тохируулгаар хангах хэцүү байдаг тул уртын дуу хөөмийлдөг хүн цөөхөн. Даваажав шахаа багатай, намуухан тембр бүхий Алтайн шингэн хөөмийгөөр уран нарийн чимэглэл нямбайлан гаргаж, урт аялгуу хөөмийлдөг онцлогтой.
Гэрэл зураг
R. Davaajav – Р. Даваажав / An Anthology of Mongolian Khöömii – Монгол Хөөмийн Сонгомол :
Хөөмийн замнал
Хөөмийн сууриа ах Намжил, агуу хөөмийч Сундуй нараар тавиулсан Даваажав олон оронд айлчлан тогложээ. Тэрээр хоёр хүүдээ хөөмийгөө өвлүүлснээс гадна нутгийнхан болон зорин очсон гадныханд ч хөөмий зааж сургадаг.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Цээжний хөндийн хөөмий, нарийн хөөмий, харгиа хөөмий, хамрын хөөмий зэрэг аргаар хөөмийлөхийн зэрэгцээ товшуур тоглодог.
Онцлог
Монгол дахь хөөмийн анхны хамтлагуудын нэг “Жаргалантын цуурай”-д хөөмийч Д. Цэрэндаваатай хамт хөөмийлдөг байсан. Чандмань суманд хонь хариулдаг тэрээр нүүдэлчин малчны ахуйгаа хөөмийн замналтай хослуулан хадгалж үлдсэн цөөхөн хүний тоонд багтдаг билээ.
Цомог зүй
- Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Jargalant Altai. Xöömii and other vocal and instrumental music from Mongolia (PAN 2050CD 1996, Pan records).
Даваажавын оролцсон бусад бүтээлүүд:
10
CD1 Дөрвөн цагийн тал
Даваажавын Батзаяа (1985, Ховд, Чандмань, Халх)
CD1
Даваажавын Батзаяа (1985, Ховд, Чандмань, Халх)
Дөрвөн цагийн тал
Л. Мөрдоржийн (1919-1996) хөгжим, нийтийн дуу / хөөмий.
—
Анхны хэвлэлт. Ховд хот, Д. Батзаяагийнд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2015.08.16.
Монголын сонгодог хөгжмийн зохиолчдын үүсгэн хөгжүүлсэн нийтийн дуу социализмын үед ихээхэн түгсэн ба зарим дуунууд ардын дуунд хүртэл тооцогддог нь олны таашаалд ямар их нийцсэнийг нь илтгэнэ. Ийнхүү нийтийн дуунууд хөөмийн урын сангийн бүрдэл болсон юм. Д. Пүрэвдоржийн шүлэг, Л. Мөрдоржийн ая болох энэ дууг найрал хөгжмөөр дагалдуулсан дуучин дуулж анх нийтэд хүргэж байсан бол Алтайн шингэн хөөмийгөөр хөөмийлсөн маш энгийн хувилбараар энд оруулсан болно. Хөөмийлөх нь зөвхөн мэргэжлийнхэнд хамаардаг зүйл биш юм. Заавал тайзан дээр, ашиг олох зорилгоор биш, өдөр тутамдаа, өөрийн тааламжаараа хөөмийлдөг хүмүүс олон. Тэдний нэг бол хөөмийч Даваажавын (CD1-9) хүү Батзаяа бөгөөд энд хамгийн дуртай аялгуугаа хөөмийлсөн билээ. Хөөмийн тембр хэрхэн эцгээс хүүд яг ижил чанараар өвлөгдөн ирснийг энэ бичлэг харуулна. Тембрийн уг үр дүнг гентэй холбон авч үзэж болох ч, энэ нь сонсголоос ихээхэн хамааралтай бөгөөд хөөмийчийн арга барилд томоохон үүрэгтэй байдаг.
Гэрэл зураг
D. Batzayaa – Д. Батзаяа / An Anthology of Mongolian Khöömii – Монгол Хөөмийн Сонгомол :
Хөөмийн замнал
15 настайгаасаа эхлэн аав Даваажаваараа хөөмий заалган сурсан тэрээр хөөмийг мэргэжлийн замнал болголгүйгээр, жирийн байдлаар уламжлан хадгалан яваа юм.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хөгжимгүй дан хөөмийлдөг.
Онцлог
Аавынхаа хөөмийн тембрийг бараг тэр чигээр нь хадгалсан.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
11
CD1 Алтайн магтаал
Түмэн-Өлзийн Энхбалсан (1940-2008, Ховд, Манхан, Захчин)
CD1
Түмэн-Өлзийн Энхбалсан (1940-2008, Ховд, Манхан, Захчин)
Алтайн магтаал
Ардын магтаалын хэсэг / дуу, хөөмий, товшуур.
—
Анхны хэвлэлт. Ховд хот, Т. Энхбалсангийнд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2007.04.21.
Эрт үед Баруун Монголд тууль хайлахын өмнө лус савдгийг аргадах үүднээс Алтайн магтаал магтдаг байсан ба хөөмий оруулах нь ховор байв. Энд байгаачлан, Алтайн магтаал нь бас бие даасан хэлбэртэй байдаг. Хөөмий тайзан дээр гарснаар энхэүү магтаал ихэд алдаршиж, түгсэн юм. Туульч Энхбалсангийн хайлсан уг хувилбар нас барахаас нь хэдхэн сарын өмнө бичигдсэн билээ. Тэрээр магтаалдаа уруулын хөөмийн богино хэсгүүд оруулсан бөгөөд захчингууд хөөмийг “бугын хөөмий” гэж нэрлэдэг байжээ. Энхбалсангийн ээж Я. Жаргал тайлбарлахдаа энэ арга барилаар бугын урамдалтыг дуурайдаг байсан гэсэн байдаг. Туульчийн зээ Эрдэнэбүрэн бидэнд хөөмийг анчдын хийдэг агиралт шиг тасалдуулж хийдэг байсан тухай мэдээлсэн юм. Домогт Ээвэн голын урсгалын (CD1-2) хувилбарыг хөөмийгөөр аялгуулж ирсэн ч, түүнийхээр бол хөөмийн үүсэл анчдын уриа дуудлагатай бас холбоотой аж.
Гэрэл зураг
Хөөмийн замнал
Аавынхаа хөөмийн аялгуунд бүүвэйлэгдэн өссөн Энхбалсан багаасаа хөөмий сурч эхэлсэн байна. Түүний ээжийн талынхан бүгд экэлчид ба аавын талынхан нь исгэрээч, дуучид ихтэй байв. 1970-аад оноос Вангир туульчаар тууль заалгасэн Энхбалсан бороо хур тааруу, бэлчээр ус муу үед лус савдгийг аргадан тууль хайлдаг байв. Ингэхдээ, лам нар сүм хийдэд ном хурдгийн адилаар ариун дагшин газарт тусгайлан очиж хайлдаг байжээ. Туулийг мөн өвчин зовлон анагаах үүднээс, ялангуяа Алтайг магтах замаар хайлдаг байв. Социализмын үед ийнхүү тууль хайлж байсан Энхбалсан мөн модоор урлал хийдэг уран мужаан байв. Тэрээр ардын урлагийн уралдаан, наадмуудад зохиосон магтаалуудаараа оролцож, олон медаль хүртэж байжээ. Энхбалсан магтаал, туулиудаасаа хөвгүүддээ болон дөчөөд шавь нартаа заасан боловч түүний энд хүрэхүйцээр хадгалсан хүн гараагүй байна.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Магтаал, тууль хайлахын зэрэгцээ хөөмийлж, товшуур тоглодог байв.
Онцлог
Захчин ястны сүүлчийн туульч.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Mongolie. Chants kazakh et tradition épique de l’Ouest, (Монгол. Баруун Монголын туулийн уламжлал ба казах дуунууд), (vinyle 33 t. Ocora 558 660, 1986, réed. CD C580051, Ocora Radio France, Paris, 1993).
12
CD1 Жангар
Баатарын Одсүрэн (1949, Завхан, Алдархаан, Халх)
CD1
Баатарын Одсүрэн (1949, Завхан, Алдархаан, Халх)
Жангар
Туулийн хэсэг / дуу, хөөмий, товшуур.
—
Анхны хэвлэлт. Улаанбаатар, Б. Одсүрэнгийнд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2015.09.19.
Хөөмийг сонирхож, дээд боловсролын түвшинд заахаасаа өмнө Одсүрэн магтаал, туулийг үлгэрч Д. Жанцанчой багшаасаа сурчээ. 2009 онд Монгол туулийг Яаралтай Хамгаалах Шаардлагатай Хүн Төрөлхтний Соёлын Биет бус Өвийн Жагсаалтад бүртгүүлсний дараа туулийг их сургуулийн холбогдох хичээлийн хөтөлбөрт багтаасан юм. Тууль хайлах явцад хөөмийлөх явдал ховор бөгөөд сүүлийн үед гарч ирсэн нь хөөмийчид урын сандаа туулийн хэсгээс оруулдаг болсонтой холбоотой. Хэдэн мянган мөрөөс бүтсэн Жангар туулийн олон хувилбарт гол дүр Жангарын баатарлаг үйлс, муу муухайг ялан дийлсэн тухай өгүүлдэг. Уг туулийн халх хувилбар болох энэ номерт Одсүрэн Жангарын амьдралыг хүүрнэж, нутаг усных нь гоо үзэсгэлэн, найр хуримын тансгийг исгэрээ хөөмийгөөр илэрхийлсэн бөгөөд төгсгөхдөө босоо байдал, хөөмийтэй холбогдох уялдааных нь талаар зохиомжлон өгүүлсэн нь судалгааны минь нэгэн нандин концептыг хөгжмийн хэлээр баталгаажуулах мэт байв.
Гэрэл зураг
Кэй Бронли музейд тоглосон тоглолтын бүрэн бичлэг (2013.01.12)
Кэй Бронли музейн уриалгахан зөвшөөрснөөр оруулав.
Хөөмийн замнал
Анх магтаал хэлж сурсныхаа дараа С. Мягмар багшаар хөөмий заалгаж эхэлсэн тэрээр Монгол улсын их сургууль болон Соёл урлагийн их сургуульд голчлон хөөмий заадаг боловч, олон улсад хэд хэдэн удаа тоглосон.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Харгиа хөөмий, гилсэн хөөмий, үелзсэн цуурай хөөмий, шулуун цуурай хөөмий, хамрын цуурай хөөмий, доргио хөөмий, хэрхрээ хөөмий, исгэрээ хөөмий, дандилдах хөөмий, дошгираа хөөмий, хосмолжин хөөмий зэрэг хөөмийн 12 арга барилтайгаас заримыг нь өөрөө зохиосон. Экэл, товшуур, хулсан хуур, төмөр хуур тоглохын зэрэгцээ тууль хайлдаг.
Онцлог
Хөөмийг анх СУИС, МУИС зэрэг Монголын дээд боловсролын байгууллагуудад зааж эхэлсэн багш тэрээр Буриадын БНУ, Өвөр Монголд хөөмийгээр багшилахын сацуу Европт аялан тоглолтоор явах үедээ хөөмий зааж сургадаг. Эмэгтэйчүүдэд анхлан хөөмий зааж эхэлсэн хүмүүсийн нэг юм.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Dörvön Berkh, Four Shagai Bones, Masters of Mongolian Overtone Singing, (Дөрвөн Бэрх), (PAN 2100, Pan Records, 2010)
Одсүрэнгийн оролцсон бусад бүтээлүүд:
13
CD1 Хөхөө Намжил
Пүрэвсүрэнгийн Өсөхжаргал (1973, Улаанбаатар, Халх)
CD1
Пүрэвсүрэнгийн Өсөхжаргал (1973, Улаанбаатар, Халх)
Хөхөө Намжил
Домгийн хэсэг / дуу, хөөмий, хархираа, доомбор.
—
Анхны хэвлэлт. Герман, Нюрэнбэрг, Тэнгэртон Мюзик Продакшнд дуу бичлэг, микс хийсэн: Ц. Ууганбаатар, 2015 оны 12 сар.
Домог хүүрнэн дуулах нь хөөмийн урын сангийн нэг хэсэг бөгөөд хамгийн их түгсэн нь морин хуурын үүслийн тухай энэ домог юм. Одсүрэнгийн (CD1-12) шавь бөгөөд Германд байрладаг Хөх Монгол хамтлагийн хөөмийч Өсөхжаргал нь мэргэжлийн эмэгтэй хөөмийчдийн анхдагчдын тоонд ордог. Тэрээр хөөмий рүү шилжихэд таатай арга барил болох шахаа хоолойгоор домгийг уншиж, монгол хөгжимчдийн ихээр тоглодог казах зэмсэг доомбороор аялгуугаа дагалдуулах ба эндээс эмэгтэйчүүд ч эрэгтэйчүүдийн жишгээр хөөмийн гол төрөл, арга барилуудыг эзэмшиж байгааг харж болно.
Гэрэл зураг
“Voyage en Diphonie” – appel à participation au financement participatif (Bande annonce ) :
Cycle Mongolie des Ateliers d’ethnomusicologie – Le chant des steppes – Genève – avril 2015 :
Хөөмийн замнал
Б. Одсүрэнгээр хөөмий заалгасан ба түүний хоёр дахь эмэгтэй шавь юм. 2001 оноос хойш “Хөх Монгол” хамтлагтай дэлхий даяар тоглож байгаа. Хүүдээ хөөмий танилцуулсан.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Исгэрээ хөөмий, хархираа хөөмий, исгэрээтэй хархираа, хамрын хөөмий зэрэг хэд хэдэн арга барилаар хөөмийлж, товшуур тоглодог.
Онцлог
Европт хөөмийгөөр замнаж буй цорын ганц Монгол эмэгтэй хөөмийч. Ардын хөгжмийн эмэгтэйчүүдийн “Хатан” хамтлагийг байгуулан ажиллаж байна.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Best of Khukh Mongol Folk Art Ensemble (Ардын урлагийн Хөх Монгол хамтлагийн шилдэг бүтээлүүд)
- Khukh Mongol, Minii nutag (Хөх Монгол, Миний нутаг), (LC 12455, 5Special, 2004)
- Khukh Mongol, Chinggis Khaan (Хөх Монгол, Чингис Хаан), (Germany, 2002)
Өсөхжаргалын оролцсон бусад бүтээлүүд:
- Хөх Монгол хамтлаг
- Хатан хамтлаг
- Монгол Хөөмийн Сонгомол аялан тоглолт
14
CD1 Бэлчээрт буй мал
CD1
Бэлчээрт буй мал
Ц. Хаш-Эрдэнийн (CD1-7) хариулж байсан хонь, ямаа.
Майлаан, бавтнаа, ёвроо, тууврын чимээ, исгэрээ.
—
Анхны хэвлэлт. Ховд, Чандмань, Жаргалант хайрханы хормойд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2015.08.22.
Монгол хөөмийчид төдийгүй язгуур урлагийнхан хөдөө хээр байгаль ч бай, хот суурин газар ч бай, тойрон хүрээлж буй орчныхоо дуу чимээ, байр байдлыг ихэд анхааран сонордох нь түгээмэл. Бэлчээрт малаа хариулж буй залуу малчны жирийн өдрийг илтгэх энэ бичлэг нүүдэлчин малчны ахуйг исгэрээ, малын уриа дуудлагаар малтайгаа харилцаж буйгаар нь сонордох боломж олгоно.
15
CD1 Алтайн магтаал
Сэтэвийн Цэдээ (1924-2004, Ховд, Чандмань, Халх)
CD1
Сэтэвийн Цэдээ (1924-2004, Ховд, Чандмань, Халх)
Chant de louange à l’Altaï
1954 онд Д. Лувсаншаравын (1926-2014) найруулсан ардын дуу / найрал дуу, хөөмий.
—
Анхны хэвлэлт. Хувийн архивын бичлэг. 1954 онд Улаанбаатарт бичсэн баримтат киноны хэсгээс ялгаж авсан дуу бичлэг. Ц. Жанчивын зөвшөөрлөөр оруулав.
Угсаатны хөгжим судлаач А. Колвэллийн олсон энэ ховор бичлэг бол Монголд буй хөөмийн хамгийн эртний бичлэгүүдийн нэг юм. Хөөмийн анх тайзнаа гарч ирсэн мөчийг илтгэсэн энэ бичлэг түүнийг тайзны урлагийн хэлбэр рүү хөгжүүлэх үе рүү хийгдсэн гол алхмыг илтгэнэ. 1954 онд Ховд аймгийн урлагийн арав хоногийг Улаанбаатарт зохион байгуулахад зориулж хөгжмийн зохиолч Д. Лувсаншарав Алтайн магтаалыг шинэчлэн найруулж байв. Нэг удаа бэлтгэлийн үеэр театрын залуу жүжигчин Цэдээ түүнд хөөмийлж үзүүлснээр анх хөөмий сонссон хөгжмийн зохиолч найрал дуундаа энэ сонин зүйлийг оруулахаар шийджээ. Ингээд дууны төгсгөлд дуучид нэг нот барихад, Цэдээ дээгүүр нь хөөмийлөх замаар Алтайн сүрлэг уулсыг дүрсэлдэг. Хөөмийн энэ оруулга хэдий богино ч, уг бүтээлийн оргил болсон юм. Энд буй хөөмий нь тогтсон аялгуугүй зохиомж боловч, Цэдээгийн хүү Жанчив аав нь дууны аялгуу бас хөөмийлдөг байсныг мэдээлсэн билээ. Цэдээ нь 1940-өөд оны сүүл үед цэрэгт байхдаа хөөмийг Т. Чулуунаас (1896-1968) сурсан байна. Ингээд Чандманьд буцаж ирснийхээ дараа малаа хариулангаа байгаль дэлхийн дуу чимээг сонсон оролдсоор хөөмийгөө сайжруулсан ба Хойд Солонгос, Хятад болон ЗСБНХУ-д тус тус хөөмийлж байсан түүнээс гайхан сониучирхсан гадаадын үзэгчид хоолойндоо ямар нэг төмөр багаж нуусан эсэхийг лавлаж байсан гэдэг. Хөөмий ийнхүү тайзнаа гарсан анхны алхмаасаа хойш олны гайхшралыг үргэлж төрүүлсээр ирсэн билээ.
Гэрэл зураг
Хөөмийн замнал
Нутгийн хөөмийч Махан Чулуунаас сэдэл авч, хөөмийг байгалийн дуу чимээг дуурайн гаргах замаар бие даан сурсан.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Тэрээр хөгжимгүй дан хөөмийгөөр аялгуулахаас гадна, уртын болоод ардын дууг найр, ёслолын үеэр дуулдаг байжээ.
Онцлог
Театрын тайзнаа хөөмийлж үзүүлсэн анхны хөөмийч. Цэдээгийн дүү нар нь түүнийг хөөмийлөхдөө дурдан бүсээ хоёр гартаа тэлж юм уу, хул хэлбэрээр барьж, цуурай үүсгэж ардын дуунууд хөөмийлдөг байсан хэмээн дурссан байдаг.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
16
CD1 Буурал морь
Гаанжуурын Чимэддорж (1931-1980, Завхан, Нөмрөг, Хотгойд)
CD1
Гаанжуурын Чимэддорж (1931-1980, Завхан, Нөмрөг, Хотгойд)
Буурал морь
Ардын богино дуу / хөөмий.
—
МҮОНР-гийн Эргэлтийн сан хөмрөг, хальс №3509, бичлэг хийгдсэн огноо: 1962.06.08.
Улаанбаатарт драмын театрын жүжигчин байсан Чимэддорж 1954 онд болсон Ховдын урлагийн арав хоногоор Цэдээтэй (CD1-15) танилцаж хөөмий сурсан гэдэг. Ингээд Цэдээ Ховдын театртаа, Чимэддорж нийслэлд тус тус хөөмийлөх болжээ. Ардын билигзүйч Ж. Бадраагийнхаар* Чимэддорж нь Буурал морь зэрэг ардын богино дуу хөөмийлж эхэлсэн анхны хөөмийч юм. Гэвч Цэрэндорж болон Цэдээгийн (CD1-2, 15) талаарх хүмүүсийн дурдатгал 1940-өөд он гэхэд богино дуу хөөмийлөгдөж байсныг илтгэх боловч үүнийг нотлох ямар ч дуу бичлэг Монголд олдоогүй байна. Энэ үед хөөмий нь энгийн байсан ба нэршлийн хувьд хөөмий гэдэг үг л хэрэглэгдэж байжээ. Агаарын долгионоор ая эгшиг нь цацагдсан анхны хөөмийчдийн нэг болох Чимэддорж социалист орнуудын урлагийн фестиваль, тоглолтуудад удаа дараа оролцож, хөөмийг олон улсад таниулахад хувь нэмрээ оруулсан юм. Тухайн үед богино дууг нэг минутаас илүү хөөмийлэх нь ховор байсан ба радиогийнхон энэ бичлэгийг уртасгахын тулд хуулбарлан залгасан байна.
*Ж. Бадраа, Монгол ардын хөгжим, Улаанбаатар, 1998, 47-р тал.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Алтан үеийн анхдагчид (Mongol Khöömei kholboo, Ulaanbaatar, 2012)
- Les voix du monde, une anthologie des expressions vocales, (Орчлонгийн дуу хоолой, Дуу хоолойн илэрхийллийн антолог), (CMX3741010.12, Le chant du monde, Paris, 1996)
- Chants mongols et bouriates, (Монгол болоод Буриад дуу), 1 disque vinyle (LMD 30 138, Vogue, Paris, 1973)
- Нэргүй нэг пянз, 78, (n°109, Мелодия, Улаанбаатар, 1950-иад он)
- Нэргүй нэг пянз, 78, (n°109, Мелодия, Улаанбаатар, 1957?)
17
CD1 Цомбон туурайтай хүрэн
Довчингийн Сундуй (1938-2003, Ховд, Чандмань, Халх)
CD1
Довчингийн Сундуй (1938-2003, Ховд, Чандмань, Халх)
Цомбон туурайтай хүрэн
Ардын уртын дуу / хөөмий / Морин хуурч: Цогбадрах.
—
МҮОНР-гийн Алтан фонд ба Эргэлтийн сан хөмрөг, хальс №2-1,31349, бичлэг хийсэн: Дашзэвэг, 1969.05.22.
Сундуй Чандманьд хөөмийг Х. Цэрэнгээс, харин Цэрэн Т. Чулуунаас тус тус сурсан байна. Ингээд 1961 оноос Сундуй Цэдээгийн залгамжлал болон театрт хөөмийлөх болов. Театрын дуучин, жүжигчин байсан тэрээр бельканто арга барилыг сурч, хөөмийндөө чичиргээ оруулсан ба энэ үзэгдэл ирээдүйн үе үеийн хөөмийчдийн дагах дэг сургууль, голлох жишиг болсон юм. Сундуйн дүү Д. Мягмаржав ахынхаа үлдээсэн бүтээл, туурвилыг хадгалан түгээж яваа бөгөөд уг цомогт зориулан Сундуйн урлагийн замналын сувд болох нэгэн бүтээлийг сонгосон билээ. Энэ дууг Сундуй 1961 онд Хельсинкид болсон Дэлхийн залуучууд, оюутны фестивальд хөөмийлж мөнгөн медаль хүртэж байсан нь олон улсын арга хэмжээнээс хүртсэн анхны шагнал нь байлаа. Хэцүү дууг сонгон хөөмийлөх нь хөөмийчийн амьсгаа, хоолойн чадвар, бололцоог харуулах боломж олгодог. Сундуй өнөөдөр ч хөөмийн үлгэр дуурайл хэвээр байгаа боловч, шавь нарынх нь нэг Ашид (CD2-11) түүний хэв маяг алга болж эхэлж байгааг тэмдэглэсэн юм.
Гэрэл зураг
Хөөмийн замнал
Хөөмийг Чандманьд Х. Цэрэнгээс сурсан. 1961 онд Ховдын театрт жүжигчнээр урлагийн замналаа эхэлсэн Сундуй 1972 онд Улаанбаатар хотноо Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад оржээ. Тэрээр хамаатан садныхандаа хөөмийгөө өвлүүлснээс гадна хэд хэдэн шавьтай болсны дотор Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад дуучин байсан Алимаа багтдаг.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хөөмийг дангаар нь эгшиглүүлэхээс гадна хөгжмийн зэмсгүүдээр дагалдуулдаг байв.
Онцлог
Хөөмийн уламжлалд сонгодог вибрато хэв маягийг оруулж ирсэн.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Алтан үеийн анхдагчид (Mongol Khöömei kholboo, Ulaanbaatar, 2012)
- Jargalant Altai. Xöömii and other vocal and instrumental music from Mongolia, (Жаргалант Алтай. Монголын хөөмий болон бусад хөгжмийн зэмсгүүд), (PAN 2050CD, Pan records, Leiden, 1996)
- Mongolian Traditional Music, (Монгол ардын хөгжим), (CD D8207, Auvidis/Unesco, Paris, 1991)
- Musical Voices of Asia : Mongolia, (Азийн эгшиглэнт дуу хоолой: Монгол), (пянз n°3, SJL-211, Victor Records, Tokyo, 1979)
- Instrumental Music of Mongolia / Vocal Music of Mongolia, (Азийн эгшиглэнт дуу хоолой: Монгол), (пянз n° TGS 126 et 127, London : Tangent Records, 1977 ; réed. Vocal and Instrumental music of Mongolia, 1 CD TSCD909 1994, Uppingham : Topic records, coll. World Series).
18
CD1 Гоож Нан Ай, Гунан хар
Цэдэндамбын Пүрэвдорж (1956-1998, Завхан, Отгон, Халх)
CD1
Цэдэндамбын Пүрэвдорж (1956-1998, Завхан, Отгон, Халх)
Гоож Нан Ай, Гунан хар
Ардын богино дуунууд / хөөмий, гитар.
—
Анхны хэвлэлт. МҮОНР-гийн Эргэлтийн сан хөмрөг, хальс №3287, радиод бичлэг хийсэн: Дашзэвэг, 1971.07.03.
Пүрэвдоржийг 1991 онд Ж. Бадраагийн байгуулсан Хуур магнай чуулгын дуучин гэдгээр нь таньдаг ч, хөөмийн ертөнцийнхөнөөс хэн ч түүний хөөмийлөх авъяасын талаар мэдэлгүй хоцорчээ. Радиогийн архиваас олдсон энэ бичлэгийн мэдээлэлд түүний нэр, уран сайханч статус, Завхан аймаг, бичлэг хийгдсэн огноог л дурдсан байлаа. Удаан хайсны эцэст бид дүү Ц. Туяатай нь уулзахад тэрээр бидэнд үнэт мэдээлэл өгсөн юм. Пүрэвдорж Улаанбаатарт ирснийхээ дараа урлагийн арга хэмжээнүүдэд оролцож байхдаа бусад оролцогчдоос хөөмий сонсч сурсан гэнэ. Туяа оюутан болоод 1968-1972 онд ахтайгаа хамт амьдарч байх үед Пүрэвдорж яг энэ дуунуудыг гитардан хөөмийлж өгдөг байсан аж. Тэр үед Пүрэвдорж Монголын радио, телевизэд үе үе очин, дуу бичлэгт орж, багахан цалин авч оюутны амьдралдаа нэмэрлэдэг байсан гэнэ. Энэхүү ховор бичлэг бол Социализмын үед хийгдэж байсан хөгжмийн эрэл хайгуул, туршилтын нэгэн нотолгоо юм. Гитар нь Монгол ардын хөгжмийн зэмсэг биш болоод ч тэр үү, хөөмийг дагалдах ийм хэлбэр тархсангүй.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Ардын болон нийтийн дуу дуулахын зэрэгцээ гитар тоглон хөөмийлдөг байжээ.
Онцлог
Гитартай хөөмийлж буй түүний энэ бичлэг бол архивын ховор материал юм.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
19
CD1 Сэр сэр салхи, Буурал морь
Сандуйн Хас-Очир (1934-2005, Завхан, Тэс, Хотгойд)
CD1
Сандуйн Хас-Очир (1934-2005, Завхан, Тэс, Хотгойд)
Сэр сэр салхи, Буурал морь
Ардын богино дуунуд / дандилдах хөөмий.
—
Анхны хэвлэлт. МҮОНР-гийн Алтан фонд, хальс №2.32256, №2.32257, радиод бичлэг хийсэн: Ж. Бадраа, 1983.01.19.
Хөөмийн дандилдах буюу дангилдах арга барил өнөөдөр ихээхэн түгсэн ч, үүсэл гарлыг нь мэддэг хөөмийч цөөхөн. Хас-Очирын гэр бүлийнхэн түүнийг бага байхдаа авга ах Ренчингээ дуурайж хөөмий сурсан гэсэн юм. Дараа нь 1955-1959 онд цэрэгт байхдаа радиогоор цацагдсан шанзны бичлэг сонсоод, түүнийг дуурайх замаар дуу, хөөмийг хэлээр хэмнэл үүсгэхтэй нийлүүлж, энэ арга барилыг үүсгэсэн ба нутгийнхан нь сонсоод дандилдах хэмээн нэрийджээ. Ингээд Хас-Очир1983 онд Улаанбаатарт болсон Бүх ард түмний язгуур урлагийн наадамд энэ хоёр дуугаар оролцож, хүрэл медаль хүртсэн байна. Тус наадамд оролцохдоо дандилдах нэршлийг санал болгосон боловч, зохион байгуулагчид тагнайн ташилт гэсэн нэрээр оруулжээ. Дандилдах гэдэг нь тодорхой утгагүй агаад хэлний цохилт болон тембрийн хувиргалтаар шанзны төмөрлөг аялгуу, чимэглэлийг дүрсэлсэн аялга үг байх талтай.
Гэрэл зураг
Хөөмийн замнал
Үр хүүхдүүддээ болон хамаатан садныхандаа хөөмий зааж үлдээсэн. Нутгийнханых нь дунд түүний дандилдах арга барилыг дуурайн хийдэг хүмүүс бий.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Уртын дуу дуулж, хөгжимгүй дан хөөмийлдөг байв.
Онцлог
Хас-Очир хөөмийн уламжлалд дандилдах буюу дангилдах аргыг зохиосон. Хөөмий сурахын тулд тодорхой дасгал хийдэггүй байсан боловч шүдэнзний хайрцагны өргөн талыг нь нээлхий болгоод, амандаа ойртуулан хөөмийлж, дуу болон цуурайгаа өсгөдөг байжээ.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
20
CD1 Дөрвөн настай халиун, Хонин жороо морь
Бяхарын Пүрэв (1949-2009, Баянхонгор, Баянбулаг, Халх)
CD1
Бяхарын Пүрэв (1949-2009, Баянхонгор, Баянбулаг, Халх)
Дөрвөн настай халиун, Хонин жороо морь
Ардын уртын болоод богино дуу / хөөмий/ Баянхонгор аймгийн театрын найрал хөгжмийн чуулга.
—
Анхны хэвлэлт. МҮОНР-гийн Алтан фонд, хальс №3-6.32516, бичлэг хийсэн огноо: 1984.03.24.
Алдарт хөөмийч Сундуйтай нэг үед буюу хөөмий тийм ч их танигдаагүй байсан 1960-70-аад онд ид хөөмийлж байсан Пүрэвийг хөөмийн ертөнцийнхөн умартсан байв. Тэрээр1977 онд Баянхонгор аймгийн театрт хөөмийлж эхлээд 32 жил ажиллажээ. Пүрэвийн эхнэр П. Юмжирмаа болон театрт хамт ажиллаж байсан анд Г. Базарваань нь бидэнд мэдээлэхдээ, Пүрэв малчин байхдаа хөөмийг (радиогоор сонссон байх) байгаль дэлхий, салхи, усны чимээг сонсон дуурайх замаар бие даан сурсан гэсэн юм. Эхнэрийнх нь хувьд Пүрэв бага боловсролтой байсан тул олонд танигдаж чадаагүй ажээ. Социализмын үед хатуу хяналттай байсан соёлын бодлого тухайн газрын онцлог болсон, ховорт тооцогдох тодорхой урлагийг товойлгохын тулд зарим хөөмийчдийг илүү ихээр дэмжиж байсан гэлтэй. Аз болж радиогийн архивт түүний хөөмийн бичлэг үлдсэн байна. Ардын хөгжмийн цөөхүүлээр дагалдуулан хөөмийлсөн тэрээр хөөмийнхөө өнгийг хөгжмийнхтэй нийцүүлэхийн тулд суурь өнгөө заримдаа өөрчилж байгааг ажиглаж болно. Энэ хоёр дууг тэрээр усны урсгалыг дүрслэх тагнайн хөөмий, исгэрээ хөөмийгөөр аялгуулсан нь нэг дуу хөөмийлөх явцад олон арга барил үзүүлэх боломжтой хослол юм.
Гэрэл зураг
Хөөмийн замнал
Пүрэв таван охиныхоо багад хөөмийгөө заасан ба Баянбулаг сумандаа хорь гаруй хүнд хөөмий уламжлуулжээ. Тэрээр аймгийнхаа олон суманд шавь төрүүлсний дотор Одсүрэн хэмээх эмэгтэй багтдаг.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Пүрэв хөөмийлөхийн сацуу сайн исгэрдэг, товшуур тоглодог байв. Тэрээр Ээвэн гол хэмээх аялгууг гүн суурь өнгө гарган, усны урсгалын чимээг гарган хөөмийлдөг байсан. Салхитай үед хоолойгоо шахан, сэвшээ салхины чимээг тодотгох зэргээр Пүрэв байгалийн дуу чимээг дуурайн зохиомжилдог байжээ. Тэрээр харгиа хөөмий, исгэрээ хөөмий, тагнайн хөөмий, нармайн буюу хамрын хөөмийгөөр тус тус эгшиглүүлдэг байв.
Онцлог
Нутаг усандаа нэртэй энэ хөөмийч улсын түвшинд танигдаагүй байна.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades &Buda Musique, 2016)
21
CD1 Есөн эрдэнийн орон
Жаргалантын цуурай чуулга (1985 онд байгуулагдсан, Ховд, Чандмань)
CD1
Жаргалантын цуурай чуулга (1985 онд байгуулагдсан, Ховд, Чандмань)
Есөн эрдэнийн орон
Р. Даваажав (CD1-9), Д. Цэрэндаваа (CD1-1; CD2-2).Д. Баттөмөрийн хөгжим, нийтийн дуугаар С. Цэднээгийн хийсэн найруулга / дуу, хөөмий, товшуур / хамсран тоглогчид: М. Цэрэнчимэд, Б. Эрдэнэчимэг, Ж. Энхтөр, С. Цэднээ, Ч. Эрдэнэбат, Ц. Даваахүү, Баясаа / шүлэг, дуу, морин хуур.
—
Анхны хэвлэлт. МҮОНР-гийн Алтан фонд, хальс №4-1.32699, радиод бичлэг хийгдсэн огноо: 1986.12.22.
1985 онд Соёлын яамнаас хөгжмийн шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан зарлажээ. Үүнд Чандмань сумын соёлын төвийн эрхлэгч С. Цэднээ орон нутгаа төлөөлөн оролцохоор Жаргалантын цуурай хөөмийн чуулгыг байгуулсан байна. Дан хөөмийчдээс бүрэлдээгүй ч, хөөмийн чуулга хэмээх нэрээр Монголд анх гарч ирсэн хамтлаг бол Жаргалантын цуурай юм. Яруу найрагч П. Бадарчийн шүлгээр сэдэвлэн найруулсан энэ бүтээл хамтлагийн эхний бичлэгүүдийн нэг бөгөөд шүлэг, магтаал, хөөмийг нийлүүлэн хослуулсан уран бүтээлийн анхдагчдын тоонд орно. Энэ бүтээлийн хөгжмийн найруулгад хоолой нийлүүлэн хөөмийлөх явдлыг оруулсан нь тухайн үеийн хөгжмийн зохиомжийн хэв маягийн тусгал юм. Оршин тогтносон дөрвөн жилийн хугацаандаа энэ чуулга орон нутагтаа хэд хэдэн удаа шагнал хүртсэнээс гадна Ховд аймгийн урлагийн үзлэгт 1-р байр эзлээд, 1988 онд улсын хэмжээний үзлэгт 2-р байранд орж байжээ.
Гэрэл зураг
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
1-р цомгийн 1-т буй Д. Цэрэндаваагийн, 1-р цомгийн 9-д буй Р. Даваажавын намтруудыг харах. Жаргалантын цуурай хамтлаг 4 жил оршин тогносон байна.
Онцлог
Энэ хамтлагт орохоосоо өмнө Р. Даваажав, Д. Цэрэндаваа нар хослон хөөмийлдөг байв. Бичлэгт нэр нь дурдагдсан хүмүүсээс гадна өөр гишүүд бас солигдон хамтлагт тоглодог байжээ. Жаргалантын цуурай хамтлагийн талаар 1983 онд гаргасан танилцуулгад тухайн үед энэ хамтлагийн гүйцэтгэх үүргийн тухай мэдээлэл оруулсан байдаг. Чандмань сумын сургууль болон пионнерийн бүлгэмтэй хамтран Жаргалантын цуурай хамтлаг залууст хөөмий зааж сургах, Д. Сундуй, Д. Цэрэндаваа нарын жишгээр алдарт хөөмийчид бэлтгэн гаргах үүрэгтэй байжээ.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
22
CD1 Алаг морь, Буурал морь
Таравжавын Ганболд (1957-2011, Ховд, Чандмань, Халх)
CD1
Таравжавын Ганболд (1957-2011, Ховд, Чандмань, Халх)
Алаг морь, Буурал морь
Ардын богино дуунууд / хөөмий / Ёочинч: Б. Алтангүүл, ятгачин: Г. Гантуяа.
—
Анхны хэвлэлт. МҮОНР-гийн Алтан фонд, хальс №4-17-5.32602, бичлэг хийгдсэн огноо тодорхойгүй, 1985 оноос өмнөх бичлэг.
Багш Сундуйтайгаа нутаг нэгтэй, дэг сургуульд нь шууд хамаардаг Ганболд нарийн хөг бүхий суурь өнгөө цаагуур барьж, хөөмийн исгэрээг уран яруугаар товойлгон гаргахдаа тодорхой хэмжээний чичиргээгээр чимэглэн эгшиглүүлэх онцлогуудыг (CD1-17) нь энд харуулна. Тэрээр морины сэдэвтэй ардын хоёр богино дууг уянгын болоод нарийн хөөмийгөөр хөөмийлсөн байна. Ганболд Сундуйн дэг сургуулийг “сонгодог” хэмээн нэрийдэж, СУИС-т заагдаж буйнхаас өөр болохыг нь онцолдог байв. Олон шавь нарынх нь тоонд хүү, зээгээс (CD1-24; CD2-14) нь гадна Ашид (CD2-11) зэрэг мэргэжлийн хөгжимчид ордог. 1990-ээд оныг дуустал тэрээр Монголын хамгийн шилдэг хөөмийчид тооцогдож байсан ба түүний гэр бүл хөөмийн уламжлалын томоохон өвлөгчдийн нэг юм.
Хөөмийн замнал
Өвөө, аав болон гэрийнхээ бусад хүмүүсийг даган дуурайх замаар хөөмийг сонирхож эхэлсэн Ганболд Д. Сундуйгаар заалган сурчээ. 1977 онд Цэргийн дуу бүжгийн чуулгад хөөмийчөөр орсон тэрээр дараа нь Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад, тэгээд Морин хуурын чуулгад ажилласан байна. Ганболд хүүхдүүддээ, үеэлүүддээ төдийгүй өнөөдөр хөөмийчид болсон нутгийнхаа хэд хэдэн малчдад хөөмийгөө өвлүүлжээ. 2010 тэрээр “Хөх толбо” хөөмийн сургалтын төв байгуулж байв.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хархираа хөөмий, уянгын хөөмий буюу нарийн хөөмий зэрэг аргаар хөөмийлдөг байв. Мөн экэл, морин хуур, товшуур тоглодог байлаа.
Онцлог
Д. Сундуйн хэв маягийн шууд үргэлжлэл болсон тэрээр Монгол дахь хөөмийн томоохон гэр бүлүүдийн нэгийг үүсгэсэн юм. Ганболд бол хөөмийн хамгийн агуу мастеруудын нэг байлаа.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Алтан үеийн анхдагчид (Mongol Khöömei kholboo, Ulaanbaatar, 2012)
- All about Mongolia, Mongolian Hoomii is unique of around the world, « Father and son special T. Ganbold & G. Baljinnyam », (Монголын тухай: Дэлхийд хосгүй монгол хөөмий), (autoproduction, Ulaanbaatar, 2005)
- Mongolian Songs (Монгол дуу), (CD KICC 5133, King Records, Tokyo, 1998)
- Mongolia. Living Music of the Steppes. Instrumental Music and Song of Mongolia, (Тал нутгийн амьд хөгжим, Монголын дуу хуур), (CD MCM3001, Multicultural Media/JVC, 1997)
- Mongol höömijn ajalguu, (Монгол хөөмийн аялгуу), (CD, Anorad, Ulaanbaatar, 1997)
- Jargalant Altai. Xöömii and other vocal and instrumental music from Mongolia, (Жаргалант Алтай. Монголын хөөмий болон бусад хөгжмийн зэмсгүүд), (CD PAN 2050CD, Pan records, Leiden, 1996)
- Talyn Duulal. Le chant des steppes, ensemble Talyn Duulal, (Талын дуулал), (CD LBLC 2523, Label Bleu/MCA, Amiens, 1995)
- Enchanting Mongolia Traditional Music of Mongolia, (Сэтгэл татам Монгол – Монгол ардын дуу хөгжим), (CD 016, Nebelhorn, Berlin, 1993)
- Höömii and Urtyn Duu, (Хөөмий, уртын дуу), (CD VICG 5211, JVC, 1992)
- N. Jantsannorov, Eternal Power of the Sky, (Мөнх тэнгэрийн хүчин дор), (CD Admon, Ulaanbaatar, 1992)
- Mongolie, musique vocale et instrumentale, (Монгол дуу хуурын эгшиг), (CD W 260009, Inédit/Maison des Cultures du Monde, Paris, 1989)
- N. Jantsannorov, Manduhai The Wise, (Мандухай сэцэн хатан), (Admon, Ulaanbaatar, 1988)
- Mongolian songs, (Монгол дуу), (KICC 5133, King Records, Tokyo, 1988)
- Mongolian national Melodies, « Khuumii, morin khuur, instrument, songs, magtaal », (Монгол үндэсний аялгуу, хөөмий, морин хуур, хөгжмийн зэмсгүүд, дуу, магтаал), (CD, Anorad, Ulaanbaatar, date inconnue)
- Mongolian Höömii, (Монгол хөөмий), (CD 591117, label et date inconnus)
23
CD1 Хөөмий
Таравжавын Ганболд (1957-2011, Ховд, Чандмань, Халх)
CD1
Таравжавын Ганболд (1957-2011, Ховд, Чандмань, Халх)
Хөөмий
Т. Ганболдын зохиол, 1988 / хөөмий, хархираа, икэл.
—
Mongolie. Musique vocale et instrumentale [Монгол ардын дуу хуур] (CD W260009 Inédit/MCM) цомгийн хэсэг. Дэлхийн Соёлын Өргөөнд бичлэг хийсэн: П. Симонан, 1988.11.15, 17. Inédit/MCM лэйбэл болон П. Буагийн зөвшөөрлөөр оруулав.
Хөөмийн түүхэнд Ганболдын оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй агаад зам мөрийг нь дагаж буй залуучуудад түүний бичлэгүүд үлгэр дуурайл болсон хэвээр байна. Хөөмийн арга барилуудыг харуулсан аливаа номер цомог, тоглолтуудад тааралдах нь түгээмэл. Энэ зуршил өөрийн гэсэн түүхтэй бөгөөд Ганболд түүний эхлэлийг тавьсан хүмүүсийн нэг билээ. 1950-80-аад оны үед концертод эзлэх хөөмийн зай хязгаарлагдмал байсан ба хөөмийчид ихэвчлэн нэгээс хоёр л номертой байдаг байжээ. Энэ явдал богино хугацаанд хөөмийн олон арга барил, ур чадвараа харуулах номер бий болгох нөхцөл бүрдүүлэв. 1988 оны 11 сард Парист байрлах Дэлхийн Соёлын Өргөөнөө тоглолттой байсан Ганболд номероо багасгах шаардлагатай болжээ. Үүнээс улбаалан түүнд хөөмийн гурван маягийг нэг номерт багтаах санаа төрсөн байна. Ингээд тоглолтын бичлэгийг хэвлэн гаргасан Inédit [Инэди] лэйбэлийн цомогт тус номер “Хөөмий” нэрээр орсон ба товхимолд нь цээжний хөөмий, багалзуурын хөөмий, хархираа гэсэн гурван төрлийн хөөмийн үзүүлбэр болох нь дурдагдсан байна. Парист байх хугацаандаа Ганболд Le chant des harmoniques [Хармоник дуулал]* нэртэй киноны бичлэгт оролцохдоо энэ номерыг Монгол хөөмийн холбоо аялгуу хэмээн нэрлэсэн байдаг. Өрнөдөд түгсэн энэ “туршилтын” хувилбар Монголд төдийлэн танигдаагүй байв.
*H. Zemp & H. Trân Quang [Х. Зэмп, Х. Тран Куан], Paris : CNRS AV/Musée de l’Homme/SFE, 1989, 38’.
Хөөмийн замнал
Өвөө, аав болон гэрийнхээ бусад хүмүүсийг даган дуурайх замаар хөөмийг сонирхож эхэлсэн Ганболд Д. Сундуйгаар заалган сурчээ. 1977 онд Цэргийн дуу бүжгийн чуулгад хөөмийчөөр орсон тэрээр дараа нь Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад, тэгээд Морин хуурын чуулгад ажилласан байна. Ганболд хүүхдүүддээ, үеэлүүддээ төдийгүй өнөөдөр хөөмийчид болсон нутгийнхаа хэд хэдэн малчдад хөөмийгөө өвлүүлжээ. 2010 тэрээр “Хөх толбо” хөөмийн сургалтын төв байгуулж байв.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хархираа хөөмий, уянгын хөөмий буюу нарийн хөөмий зэрэг аргаар хөөмийлдөг байв. Мөн экэл, морин хуур, товшуур тоглодог байлаа.
Онцлог
Д. Сундуйн хэв маягийн шууд үргэлжлэл болсон тэрээр Монгол дахь хөөмийн томоохон гэр бүлүүдийн нэгийг үүсгэсэн юм. Ганболд бол хөөмийн хамгийн агуу мастеруудын нэг байлаа.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Алтан үеийн анхдагчид (Mongol Khöömei kholboo, Ulaanbaatar, 2012)
- All about Mongolia, Mongolian Hoomii is unique of around the world, « Father and son special T. Ganbold & G. Baljinnyam », (Монголын тухай: Дэлхийд хосгүй монгол хөөмий), (autoproduction, Ulaanbaatar, 2005)
- Mongolian Songs (Монгол дуу), (CD KICC 5133, King Records, Tokyo, 1998)
- Mongolia. Living Music of the Steppes. Instrumental Music and Song of Mongolia, (Тал нутгийн амьд хөгжим, Монголын дуу хуур), (CD MCM3001, Multicultural Media/JVC, 1997)
- Mongol höömijn ajalguu, (Монгол хөөмийн аялгуу), (CD, Anorad, Ulaanbaatar, 1997)
- Jargalant Altai. Xöömii and other vocal and instrumental music from Mongolia, (Жаргалант Алтай. Монголын хөөмий болон бусад хөгжмийн зэмсгүүд), (CD PAN 2050CD, Pan records, Leiden, 1996)
- Talyn Duulal. Le chant des steppes, ensemble Talyn Duulal, (Талын дуулал), (CD LBLC 2523, Label Bleu/MCA, Amiens, 1995)
- Enchanting Mongolia Traditional Music of Mongolia, (Сэтгэл татам Монгол – Монгол ардын дуу хөгжим), (CD 016, Nebelhorn, Berlin, 1993)
- Höömii and Urtyn Duu, (Хөөмий, уртын дуу), (CD VICG 5211, JVC, 1992)
- N. Jantsannorov, Eternal Power of the Sky, (Мөнх тэнгэрийн хүчин дор), (CD Admon, Ulaanbaatar, 1992)
- Mongolie, musique vocale et instrumentale, (Монгол дуу хуурын эгшиг), (CD W 260009, Inédit/Maison des Cultures du Monde, Paris, 1989)
- N. Jantsannorov, Manduhai The Wise, (Мандухай сэцэн хатан), (Admon, Ulaanbaatar, 1988)
- Mongolian songs, (Монгол дуу), (KICC 5133, King Records, Tokyo, 1988)
- Mongolian national Melodies, « Khuumii, morin khuur, instrument, songs, magtaal », (Монгол үндэсний аялгуу, хөөмий, морин хуур, хөгжмийн зэмсгүүд, дуу, магтаал), (CD, Anorad, Ulaanbaatar, date inconnue)
- Mongolian Höömii, (Монгол хөөмий), (CD 591117, label et date inconnus)
24
CD1 Монгол хөөмийн холбоо аялгуу
Ганболдын Балжинням (1981, Улаанбаатар, Халх)
CD1
Ганболдын Балжинням (1981, Улаанбаатар, Халх)
Монгол хөөмийн холбоо аялгуу
Т. Ганболдын зохиол / хархираа, хөөмий, морин хуур.
—
Анхны хэвлэлт. Бичлэг хийсэн газар: CIMS Мюзик Энтэртэйнмэнт студи, Япон, Токио, 2016.01.02.
Ганболдын том хүү Балжинням 6 настайгаасаа ааваасаа хөөмий сурчээ. Хөөмийн арга барилуудыг илэрхийлсэн урын сангийн анхдагч болгож, 1988-90-ээд оны эхэнд аавынх нь зохиосон бүтээлийн “эцсийн хувилбар” бол түүний хөөмийлсөн энэ номер юм. “Зээ, эрхэм хүндэт та бүхэндээ Монгол хөөмийн дөрвөн төрлийг сонордуулъя” хэмээн хархираагаар эхлэх энэ бүтээл өнөөдөр хамгийн их түгсэн хувилбар нь билээ. Балжинням морин хуур тоглон хөөмийлөхдөө, 0’42-т нарийн хөөмий эгшиглүүлж, 1’26-д хархираа, 1’50-д шахаа, 2’11-т хамрын хөөмий тус тус үзүүлээд, 2’36-д мөн нарийн хөөмийгөөр аялгуулан төгсгөнө. Энэхүү бүтээл хөөмий заалгаж буй үед зайлшгүй сурах ёстой номер төдийгүй, шинэ бүтээлийн загвар болсон ба олон хөөмийчид үүнээс санаа авч, өөрийн шинж маягаа оруулдаг болжээ. Ийнхүү 30 шахам жилийн өмнөөс тус бүтээлийн зарчмыг дагасан шинэ номерууд төрөн гарч, хөөмийн арга барилуудыг үзүүлсэн урын санг баяжуулсаар байгаа билээ.
Хөөмийн замнал
Аав Ганболдоосоо хөөмий сурсан тэрээр Улаанбаатар хотноо Түмэн Эх чуулгад хөөмийлдөг байв. Одоо Япон улсад ажиллаж амьдарч байна.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хөөмийлөхийн зэрэгцээ экэл, морин хуур, товшуур тоглодог.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- All about Mongolia, Mongolian Hoomii is unique of around the world, « Father and son special T. Ganbold & G. Baljinnyam », (Монголын тухай: Дэлхийд хосгүй монгол хөөмий), (autoproduction, Ulaanbaatar, 2005).
CD 2
1
CD2 Тунгалаг Буянт
Нанжидын Сэнгэдорж (1948, Ховд, Чандмань, Халх)
CD2
Нанжидын Сэнгэдорж (1948, Ховд, Чандмань, Халх)
Тунгалаг Буянт
Ч. Балданы хөгжим, нийтийн дуу (1954) / хөөмий.
—
Анхны хэвлэлт. Ховд, Шуутын тохойд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2009.08.26.
Нийтийн дуу нь Социализмын үед радио, телевиз, концертоор цацагдан ихэд түгсэн бөгөөд хөөмийчид ч олны таашаалд нийцсэн дуунуудыг эгшиглүүлэх болжээ. Төрсөн нутгаа гэх Монголчуудын сэтгэлийн илэрхийлэл болсон энэ дууг Ховдын хөөмийчид ихэд таашаадаг. Ховдын театрт Сундуйн (CD1-17) орыг залгамжилсан хөөмийч Сэнгэдорж бол мэргэжлийн хөөмийчдийн ахмад үеийн төлөөлөл билээ. Тэрээр Буянт гол нь хэд хэдэн баг, сумын нутгаар урсч, олон ч хүн, амьтны ундааг тайлдаг, нэрэндээ таарсан их буянтай гол болохыг хуучилсан юм. Түүний Алтайн шингэн хөөмийгөөр хөөмийлсөн энэ бүтээл хөөмий суралцах үед заавал сурах ёстой ая болсон байна.
Гэрэл зураг
Ж.Ф. Кастэллийн “Хөөмийн Эзэд” баримтат киноны бонус видео (2010)
Кэй Бронли музейд тоглосон тоглолтын бүрэн бичлэг (2013.01.12)
Кэй Бронли музейн уриалгахан зөвшөөрснөөр оруулав.
Хөөмийн замнал
Алдарт хөөмийч Сундуй зэрэг нутгийнхаа хөөмийчдийг даган дуурайсаар, бие даан хөөмий сурсан. 1970-аад оны сүүлээс эхлэн олон улсад тоглож байгаа. Ховд хотын Хөгжимт Драмын Театрт олон жил ажиллаж байгаад 2009 оноос тэтгэвэрт гарсан Сэнгэдорж цөөн тооны хүмүүст гэртээ хөөмий заадаг.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хархираа хөөмий, хамрын хархираа, Алтайн шингэн хөөмий эгшиглүүлэхийн зэрэгцээ цуур, товшуур тоглодог.
Онцлог
“Баритон хөөмий” гэдэг нь түүний өөрийн хэв маягтаа өгсөн нэр юм.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Dörvön Berkh, Four Shagai Bones, Masters of Mongolian Overtone Singing, (Дөрвөн Бэрх), (PAN 2100, Pan Records, Leiden, 2010)
- Mongolie, Chants et Morin Khuur, (Монгол, Дуу хөгжим ба морин хуур), (C 560224, Ocora Radio France, 2009)
- Where Rivers and Mountain Sing. Sound, Music, and Nomadism in Tuva and Beyond, (Уул ус дуулах нутагт. Тува болон түүнээс цаашхи нутаг дахь дуу чимээ, дуу хуур болон нүүдэлчин ахуй), (2006, Bloomington, Indiana University Press)
- Tungalag Buyant, (Тунгалаг Буянт), (MOCN-0202, Japon, 2002)
- Mongol Nutgiin Calxi, (Монгол нутгийн салхи), (MOCN-0102, Japon, 2001)
- The spirit of the steppes: Throat-singing from Tuva and beyond, (Талын сэтгэл: Тува болон түүнээс цаашхи нутгийн хөөмий ) (Nascente NSCD 058, Londres, 2000)
- Jargalant Altai. Xöömii and other vocal and instrumental music from Mongolia, (Жаргалант Алтай. Монголын хөөмий болон бусад хөгжмийн зэмсгүүд), (Pan 2050CD, Pan Records, Leiden, 1996)
- Mongolie: Musique et chants de l’Altai, (Монгол: Алтайн дуу хөгжим), (Orstom-Selaf Ceto 811, Paris, 1986).
Сэнгэдоржийн оролцсон бусад бүтээлүүд:
2
CD2 Хөөрхөн халиун
Дашдоржийн Цэрэндаваа (1954, Ховд, Чандмань, Халх)
CD2
Дашдоржийн Цэрэндаваа (1954, Ховд, Чандмань, Халх)
Хөөрхөн халиун
Ардын уртын дуу / хөөмий, икэл.
—
Ховд, Чандмань, Д. Цэрэндаваагийнд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2007.04.30.
Аливаа дууг исгэрээ хөөмийгөөр хөөмийлөх үед хэлний үзүүр тагнайд хүрч, аялгууг тохируулдаг тул дууны үгийг хэлэх боломжгүй байдаг. Хөөмийн суурь өнгөн дээгүүр уртын буюу богино дууны үгийг нэг нотоор барьж хэлэхийн сацуу дууны аялгууг хөөмийн исгэрээгээр эгшиглүүлэх арга барилыг Цэрэндаваа зохиож, хосмолжин хөөмий хэмээн нэрийдсэн юм. Хосмолжин хөөмийг хийх үед хөөмийн олон арга барилыг хэрэглэх замаар нэг номерын дотор тембрийг хувирган үргэлжлүүлэх боломжтой байдаг. Энд хөөмий, дууг дагалдахдаа морин хуурыг нэг хэвийн эгшгээр тоглосон байна. Уртын дууны үг сургаалийн шинжтэй төдийгүй гүн ухаан, яруу найргийн олон янзын утга агуулж байдаг. Хөөрхөн халиун дуу нь нөхөрт гаран харьд одож буй эмэгтэй хүнд зориулсан захиас, сургаалийн агуулгатай.
Гэрэл зураг
Tserendavaa en concert au Centre Mandapa, 2006 :
Concert intégral au Musée du quai Branly (12/01/2013)
Avec l’aimable autorisation du musée du quai Branly
Хөөмийн замнал
Хөөмийг нүүдэлчин малчны ахуйд нутгийн хүмүүсээ даган дуурайх замаар сурсан тэрээр 1980-аад оноос олон улсад хөөмийлж эхэлсэн.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Уруулын хөөмий, тагнайн хөөмий, багалзуурын хөөмий, хамрын хөөмий, цээжний хөндийн хөөмий, харгиа хөөмий, хосмолжин хөөмий зэрэг 7 аргаар хөөмийлэхийн зэрэгцээ товшуур, морин хуур, экэл тоглодог.
Онцлог
Хосмолжин хөөмийг сэдэн зохиож хөөмийн уламжлалд оруулсан. Монгол дахь хөөмийн анхны хамтлагуудын нэг “Жаргалантын цуурай”-д хөөмийч Р. Даваажавтай хамт хөөмийлдэг байсан Цэрэндаваа хөдөө нутагт малчны амьдралаа хадгалахын сацуу хөөмийгөөр замнасан цөөхөн хүмүүсийн нэг юм. Үр хүүхдүүд, нутгийн олондоо хөөмий уламжлуулахаас гадна гэрт нь очсон жуулчдад болон олон улсад аялан тоглолтоор явах үедээ гадаадынханд хөөмий заадаг. Эмэгтэй хүмүүст хөөмий зааж эхэлсэн эхний хөөмийчдийн нэг.
Цомог зүй
- Une Anthologie du chant diphonique mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Dörvön Berkh, Four Shagai Bones, Masters of Mongolian Overtone Singing, (Дөрвөн Бэрх), (PAN 2100, 2010, Pan Records)
- Tserendavaa & Tsogtgerel, Chants diphoniques de l’Altaï mongol, (Цэрэндаваа ба Цогтгэрэл, Монгол Алтайн хөөмий), (Buda Musique, 2008, Paris)
- Mongolian Music, Dance, and Oral Narrative, (Монгол дуу хөгжим, бүжиг, аман зохиол), (C. Pegg, University of Washington Press, 2001)
- Chandman’Song, Traditional Mongolian melodies sung in Khoomii(overtone singing), (Чандманий дуу, Монгол ардын аялгуу хөөмийгөөр), (Amina Records TS001, 2001, Mongolie)
- Mongolia, Living music of the steppes, instrumental music and song from Mongolia, (Монгол, Талын амьд хөгжим), (Multicultural Media MCM 3001, JVC 1997, Japon)
- Jargalant Altai. Xoomii and other vocal and instrumental music from Mongolia, (Жаргалант Алтай, Монголын хөөмий болон дуу хөгжим), (Pan 2050CD, 1996, Pan Records)
- Mongol Music, Various artists, (Монгол хөгжим), (Cassette de la Radio Nationale Mongole)
- Music and song of Mongolia Live at Cambridge, Various artists, (Кэмбрижэд хийсэн Монгол дуу хөгжмийн амьд тоглолт), (Cassette Global Arts GA1, 1988, UK)
- Music from Mongolia, Live at the Asia Society, Various artists, (Монгол хөгжим, Азийн Нийгэмлэгт хийсэн амьд тоглолт), (Cassette, 1987, USA)
- Musique et chants de tradition populaire Mongolie, Various artists, (Монгол ардын дуу хөгжим), (Grem G7511, 1985)
Цэрэндаваагийн оролцсон бусад бүтээлүүд:
3
CD2 Буурал тохойн магтаал
Эжээгийн Тойвгоо (1957, Увс, Зүүнговь)
CD2
Эжээгийн Тойвгоо (1957, Увс, Зүүнговь)
Буурал тохойн магтаал
Э. Тойвгоогийн зохиол, 1995 / хархираа, хөөмий, товшуур.
—
Анхны хэвлэлт. Увс, Улаангом, Э. Тойвгоогийнд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2015.08.10
Тойвгоо нутгийнхаа өтгөсийг дуурайх замаар хөөмийг бие даан сурчээ. Тэрээр 1995 онд садан төрлөө Улаанбаатарт нүүн одох үеэр лус савдгаа аргадах үүднээс нутаг усандаа зориулан энэ магтаалыг зохиосон байна. Хөөмийчдийн дунд “Амьсгааны хаан” хэмээн танигдсан Тойвгоо энэ магтаалд онцлог шинжээ тодотгон харуулж, дууны бадаг, хөөмийн аялгууг нэг амьсгаанд багтаан дуурьсгахдаа хархираа, исгэрээ хөөмийг хослуулан эгшиглүүлсэн ба бадгуудын хоорондох нарийн хөөмийгөөр байгаль дэлхийг дүрсэлсэн болно. Тойвгоогийн хөөмийн нэг онцлог бол төмөрлөг шинжтэй, тод чанартай суурь өнгө юм.
Гэрэл зураг
E. Toivgoo – Э. Тойвгоо / An Anthology of Mongolian Khöömii – Монгол Хөөмийн Сонгомол :
Хөөмийн замнал
Хөөмийг бие даан сурсан тэрээр Увс аймгийн Драмын театрт гоцлол хөөмийчөөр 30 жил ажилласан мэргэжлийн хөөмийч бөгөөд олон арван шавь төрүүлсэн. Алтай Хайрхан хамтлагийг үүсгэн байгуулагч, гишүүн ба хамтлагтайгаа Европт аялан тоглож байсан.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хархираа, задгай хархираа, битүү хархираа, исгэрээ хөөмий зэрэг хэд хэдэн арга барилаар хөөмийлж, товшуур тоглодог.
Онцлог
“Амьсгааны хаан” буюу Монголд хамгийн урт амьсгаатай хөөмийчдийн нэгэнд тооцогддог Тойвгоо нь эмэгтэйчүүдэд анхлан хөөмий заасан хүмүүсийн нэг юм.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Whistle in the Wind, Mongolian Overtone Singing, ensemble Altai Khairkhan, (Салхин дахь исгэрээ, Монгол хөөмий), (Window to Europe/Noord Azië Instituut Tengri, 2003)
- Musique et Chants de Tradition Populaire, Mongolie, (Монгол ардын уламжлалт дуу хөгжим), (CD G7511, Grem, Saint Mandé, 1986)
- Altai Khairkhan, Mongolian Overtone Singing, (Алтай Хайрхан, Монгол хөөмий), (DVD, autoproduction, Ulaanbaatar, 2008 ou 2009)
Тойвгоогийн оролцсон бусад бүтээлүүд:
- Алтай Хайрхан хамтлаг
- Монгол Хөөмийн Сонгомол аялан тоглолт
4
CD2 Тэс гол
Оршихын Отгонхүү (1974, Увс, Тэс, Баяд)
CD2
Оршихын Отгонхүү (1974, Увс, Тэс, Баяд)
Тэс гол
О. Отгонхүүгийн зохиол, 1998 / хархираа, хөөмий, доомбор.
—
Анхны хэвлэлт. Гачуурт, Ч. Мөнхсанаагийнд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2015.09.22.
Отгонхүү хөөмийн суурийг нагац ах Мөнхсанаагаас (CD1-6) авч, дараа нь Тойвгоогоос (CD2-3) сурчээ. Үүний зэрэгцээ тэрээр Тувагийн алдарт хөөмийч Коңгар-оол Ондарын оролцсон Gengis Blues [Чингисийн блюз] * киноны хөгжмийг ихэд сонссон нь түүний хөөмийнд онцгой нөлөөлжээ. Төрсөн нутаг, Тэс голоо магтсан энэ зохиолыг тэрээр Ондарын нэгэн дуунаас сэдэвлэн, Баянсангийн шүлгэнд ая оруулж зохиосон байна. Магтаалаа чөлөөт зохиомжоор эхлүүлээд, бадгуудыг шахаа хоолой, хархираагаар дуулж, хооронд нь хөөмийн олон арга барил гаргаж ирж байгааг дурдвал: 1’27-д исгэрээ хөөмий, 2’08-д дандилтай исгэрээ хөөмий (дандилдах хөөмийн нэг хэлбэр, CD1-19), 2’32-т хархираатай исгэрээ болон шулуун хөөмий, 3’15-д исгэрээ хөөмий, 3’47-д хамрын хөөмий эгшиглүүлээд, исгэрээ хөөмийгөөр төгсгөж байна. Отгонхүүгийн хувьд энэ магтаал бол Монгол болоод Тува хөөмийн дундаас гарсан хүүхэд юм. Уг бүтээлдээ тэр эдгээр хоёр уламжлалыг ижил түвшинд, зэрэгцүүлэн харуулсан болно. Өөрийн онцлогоо тэрээр хөөмийн исгэрээний ур, нарийвчлалын хувьд Сундуй, Ганболд нарын хэв маягтай бол, үлдсэн нь тува хөөмийн шинжтэй хэмээн тодорхойлсон юм.
* R. Belic [Р. Бэликийн бүтээл], 1999.
Хөөмийн замнал
Зургаан настайдаа нагац ах, бөх Ац Даш, Гэдгэр Баатар нарыг аягаар цуурайтуулан хөөмийлж байхыг анх харснаар хөөмий сонирхож эхэлсэн.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хөөмийлөхийн зэрэгцээ товшуур тоглож, лимбийн исгэрээ хийдэг.
Онцлог
Монгол болоод тува хөөмийн гайхалтай хослол болсон хөөмийч.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
5
CD2 Хархорины магтаал
Аюурзанын Эрдэнэхүү (1957, Өвөрхангай, Хархорин, Халх)
CD2
Аюурзанын Эрдэнэхүү (1957, Өвөрхангай, Хархорин, Халх)
Хархорины магтаал
А. Эрдэнэхүүгийн зохиол, 2015 / дуу, хөөмий, товшуур.
—
Анхны хэвлэлт. Өвөрхангай, Хархорин, айлын байшинд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2015.09.07.
Алтай нутгаас хол амьдардаг Эрдэнэхүү нь радиогоор хөөмий сонсоод бие даан сурсан хөөмийчдийн нэг билээ. Чимэддоржийн (CD1-16) хөөмийнөөс үлгэр авсан тэрээр хөөмийгөө бие даан сайжруулахын сацуу бусад хөгжимчидтэй хамтран уран бүтээл туурвиж ирсэн юм. Монгол улс зах зээлийн эдийн засаг руу шилжиж эхэлснээс хойш нэг жилийн дараа буюу 1991 онд Хархорин сумын засаг дарга түүнийг жуулчдад зориулан хөөмийлөхийг санал болгожээ. Ийнхүү Эрдэнэхүү бага багаар хөөмийлсөөр аялал жуулчлалд зориулан хөөмийлж ирсэн анхны хөөмийчдийн нэг болсон байна. Хархорин аялал жуулчлалын онцгой газрын нэг тул тэрээр Эрдэнэ Зуу хамтлагийг үүсгэн байгуулж, жуулчдад тоглохын сацуу магтаал зохиох болжээ. Эрдэнэхүү 2015 онд төрөлх нутагтаа зориулан энэ магтаалыг зохиосон бөгөөд бадгуудын хооронд эгшиглэх цээжний хөөмий нь хөгжмийн чимэглэлийн үүрэгтэй бөлгөө.
Гэрэл зураг
A. Erdenekhüü – А. Эрдэнэхүү / An Anthology of Mongolian Khöömii – Монгол Хөөмийн Сонгомол :
Хөөмийн замнал
Ааваас нь гадна нутгийнх нь Сосорын Дамчаа, Паалайн Намсрай зэрэг хэд хэдэн хүн хөөмийн дуу гаргадаг ч, аялгуу оруулдаггүй байсан гэнэ. Хөөмийч Чимиддоржийн бичлэгийг радиогоор сонсоод, дуурайн дуугарч оролдсоор бие даан сурсан тэрээр цэрэгт байхдаа давтан сайжруулсан байна.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хөөмийлж, магтаал, ерөөл хэлэхийн зэрэгцээ товшуур, хэл хуур тоглодог.
Онцлог
Аялал жуулчлалын салбарт тухайлан хөөмийлж ирсэн анхны хөөмийчдийн нэг.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Ayurzanyn Erdenekhüü. Erööl magtaal, (Аюурзанын Эрдэнэхүү), (Cd autoproduction, Kharkhorin, 2015)
- A. Erdenekhuu. Mongolian khuumii. Delicate Melodies from Mongolian steppes, (Монгол хөөмий. Тал нутгийн тансаг аялгуу), (CD C-World, Ulaanbaatar, 2013 réed. 2014)
- Nomadic Winds, Delicate Melodies from the Mongolian Steppes : ensemble Erdene Zuu, (Нүүдэлчин салхи. Тал нутгийн тансаг аялгуу, Эрдэнэ зуу хамтлаг), (CD DC 854722, Disky Communications, Kharkhorin, 1999)
- Folk Music from Mongolia/Karakorum : ensemble Karakorum, (Монгол/Хархорины ардын хөгжим), (CD, Internationales Institut für Traditionelle Musik/Hamburgisches Museum für Völkerkunde, Berlin, 1993)
- White Moon. Tsagaan Sar, ensemble Melody of the steppes, (Цагаан сар, Талын аялгуу чуулга), (CD PAN 2010CD, Pan Records, Leiden, 1992)
- Erdene zuu hamtlag. Nomadic Winds 2, (Эрдэнэ зуу хамтлаг, Нүүдэлчин салхи-2), (CD autoproduction, Kharkhorin, date inconnue)
- Nomadic Winds 3, ensemble Erdene Zuu, (Эрдэнэ зуу хамтлаг, Нүүдэлчин салхи-3), (CD autoproduction, lieu et date inconnus)
6
CD2 Хей ать, (Хийморь)
Доржийн Батсүх (1990, Баян-Өлгий, Цэнгэл, Тува)
CD2
Доржийн Батсүх (1990, Баян-Өлгий, Цэнгэл, Тува)
Хей ать, (Хийморь)
Д. Батсүхийн зохиол, 2015 / дуу, хөөмий, каргыраа, сыгыт, тошпулуур.
—
Анхны хэвлэлт. Баян-Өлгий, Цэнгэл, Д. Батсүхийнд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2015.09.01.
Хөөмийч Папизанаас (CD1-3, 4) сэдэл авч, дараа нь Тувагийн Кызылд сурч байхдаа Т. Алдарын удирдлага дор хөөмийгөө сайжруулсан Батсүх нь Цэнгэл сумын хөөмийн залгамжлал юм. Хөөмийн урын санг өөрийн зохиолуудаар баяжуулж буй тэрээр 2015 онд болсон Тува Наадамд зориулан, Ж. Гэрэлийн Хийморь шүлгээр энэ бүтээлээ зохиожээ. Өөрийн гараар урласан товшуураа тоглонгоо Батсүх жирийн хоолойгоос гадна тува хархираа болох каргыраа, шахаа хоолойгоор дуулж, 0’58-д сыгыт (исгэрээ хөөмийтэй төстэй), 2’00-т хөөмий (шулуун хөөмийтэй төстэй), сыгыт эгшиглүүлээд, 3’33-т каргыраа, 4’36-д дахин сыгытээр тува хөөмийн гурван төрлийг Цэнгэлийн Тувачуудын хөөмийн өнгөөр илэрхийлэн харуулна. Одоогоор Батсүхэд орон нутагтаа хөөмийн урлагаараа амьдрах боломж олдохгүй байгаа тул хөдөө нутагт амьжиргааны шинэ арга болон нэвтэрсэн уул уурхайд ажиллаж байна.
Гэрэл зураг
D. Batsükh – Д. Батсүх / An Anthology of Mongolian Khöömii – Монгол Хөөмийн Сонгомол :
Papizan & Batsükh / Папизан, Батсүх хоёр / TEASER :
Papizan & Batsükh / Папизан, Батсүх хоёр / Festival Les Détours de Babel :
Cycle Mongolie des Ateliers d’ethnomusicologie – Le chant des steppes – Genève – avril 2015 :
Хөөмийн замнал
Ах Бүтэмжийн хамт анх хөөмийч Папизанаар сууриа тавиулаад, хөөмийн бичлэгүүд сонсож хөгжүүлсэн тэрээр Тувагийн БНУ-ын Хөгжмийн коллежид хөөмийч Тамдын Алдарын удирдлага дор хичээллэсний зэрэгцээ Тува ардын хөгжмийн зэмсгүүд урлаж сурсан.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хөөмий, исгэрээ, хархираа, эзенгилээр, борбаннадыр зэрэг Монгол болоод Тува хөөмийн хэд хэдэн арга барилаар хөөмийлж, товшуур, экэл тоглодог.
Онцлог
2014 он хүртэл сумынхаа бага, дунд сургуульд хөгжмийн багш байсан ч, одоогоор уурхайчнаар ажиллаж байгаа. Хөгжим урлаач.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongoll, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
Батсүхийн оролцсон бусад бүтээлүүд:
- Папизан ба Батсүх
- Монгол Хөөмийн Сонгомол аялан тоглолт
7
CD2 Дөрвөн настай халиун
Алтангэрэлийн Ундармаа (1986, Увс, Улаангом, Дөрвөд)
CD2
Алтангэрэлийн Ундармаа (1986, Увс, Улаангом, Дөрвөд)
Дөрвөн настай халиун
Ардын уртын дуу / хөөмий, хархираа, ятга.
—
Анхны хэвлэлт. Увс, Улаангом, Шагналын өргөөнд Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2015.08.09.
Хөөмийн өлгий нутагт төрсөн ч, МУИС-д Одсүрэнгээс (CD1-12) хөөмий сурсан Ундармаа бол эхэлж нутгийнхаа ахмадуудаар хөөмий заалгалгүйгээр шууд танхимын сургалтад хамрагдах болсон шинэ үеийнхэний жишээ юм. Өмнөд Солонгост хөгжмийн чиглэлээр суралцахаасаа өмнө тэрээр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад хөөмийчөөр ажилласан байна. Хөөмий сурч эхлэх үед зайлшгүй сурах ёстой нэг аялгуу болох энэ уртын дууг эгшиглүүлэхдээ Ундармаа 0’21, 1’52, 3’07-д тус тус исгэрээ хөөмий, 2’30-д исгэрээтэй хархираагаар аялгуулахын хамт 21 чавхдаст ятгаар хөөмийгөө дагалдуулан зохиомжилж тоглосон болно. Түүний хувьд эмэгтэй хөөмий нь эрэгтэйнхээс илүү уран бөгөөд нарийн өнгөтэй байдаг байна.
Хөөмийн замнал
Хөгжим бүжгийн коллежид 7 жил ятга хөгжмөөр хичээллэсэн. МУИС-д урлаг судлаачийн мэргэжлээр суралцаж байхдаа Б. Одсүрэнгээр хөөмий заалгаж сурсан. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад хэдэн жил хөөмийлсөн тэрээр хөгжим судлалаар БНСУ-д сурч төгссөн.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хөөмийлөхийн зэрэгцээ ятга тоглодог.
Онцлог
Ятга тоглонгоо хөөмийлдөг ховор хүмүүсийн нэг. Ундармаа ардын болон сонгодог хөгжмийн бүтээлүүд төдийгүй гадаад хөгжмийн ая хөөмийлөх дуртай.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Khoomei singer, (Хөөмийч), (CD autoproduction, Ulaanbaatar, 2008).
8
CD2 Хотын чимээ
CD2
Хотын чимээ
Төрөл бүрийн машин, мотор, дуут дохио, явган зорчигч, шувууд.
—
Анхны хэвлэлт. Улаанбаатар, Сансар, нэгэн кафены тагтан дээр Ж. Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэг, 2015.09.17.
Эхний цомгийн 14-р номерын цуурай болгон нийслэл Улаанбаатарын төвд хийсэн энэ бичлэг хотынхоны амьдралын хэзээ ч үл тасалдах дуу чимээг илтгэнэ. Хүрээлэн буй орчин ямар ч байлаа гэсэн, эргэн тойрныхоо дуу чимээг дуурайж чаддаг байх нь хөөмийлж сурахад нэн чухал гэж хөөмийн багш Одсүрэн хэлдэг. Үүний үр дүнг хотод ч мэдэрч болно.
9
CD2 Мөнхөд орших нутаг
Д. Сундуй, Т. Ганболд, Гэндэнпилийн Явгаан (1938-2003, Ховд, Чандмань, Халх), (1957-2011, Ховд, Чандмань, Халх), (1948, Завхан, Нөмрөг)
CD2
Д. Сундуй, Т. Ганболд, Гэндэнпилийн Явгаан (1938-2003, Ховд, Чандмань, Халх), (1957-2011, Ховд, Чандмань, Халх), (1948, Завхан, Нөмрөг)
Мөнхөд орших нутаг
Н. Жанцанноровын (1949) зохиол, 1989 / хөөмий, хархираа / Н. Норовбанзад, уртын дуу; Монгол улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим; Улсын филармоний симфони найрал хөгжим; Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал хөгжим.
—
1989 онд Б. Балжиннямын бүтээсэн Мандухай Сэцэн Хатан киноны хөгжмийн хэсэг. Улаанбаатар, Адмон, 1988. Монгол Кино студид дуу бичлэг хийсэн: Б. Самбуу, 1988.02.05. Микс, мастеринг хийсэн: Б. Дамдинсүрэн, Л. Хаянхирваа. Н. Жанцанноровын зөвшөөрлөөр оруулав.
Монголын соёл, хөгжмийн ертөнцийн ноён оргилуудын нэг Жанцанноровын хөөмийн түүхнээ оруулсан жинтэй хувь нэмрийг киноны хөгжмийн зохиолуудаар нь жишээлж болно. Мандухай Сэцэн Хатан киноны хөгжмийг бичсэнээрээ тэрээр хөөмийг симфони оркестрт оруулсан анхны монгол хөгжмийн зохиолч болсон юм. 1967 онд Улаанбаатарт Сундуйн (CD1-17) оролцсон концертоор хөөмийг анх сонсч байсан Жанцанноров хөөмийг аялгуу, бие даасан урлаг гэхээс илүүтэйгээр долгион; байгаль ертөнц хийгээд зан үйлтэй холбоотой зүйл гэж үздэг. Тэрээр хөөмийний урын сан бүтээх зорилгоор туурвилууддаа хөөмий оролцуулах болсон нь түүний хувьд Монгол хөгжмийн хэв шинж, онцлогийг тодотгон илэрхийлэх арга хэлбэр аж. Монгол хөгжим Оросын загварыг хуулахаа байж, өөрийн гэсэн замаар замнах ёстой гэсэн дүгнэлтийн үүднээс бүтээсэн энэ зохиол өөрөө шинэчлэл болсон бөгөөд Жанцанноров энд хөөмийн тембрээр Монгол үндэстний шинжийг харуулахыг зорьжээ.
Гэрэл зураг
Хөгжмийн замнал
18 настайдаа Улаанбаатар хотод ирж, Гончигсумлаа багшийнхаа удирдлага дор хөгжмийн зохиолчийн мэргэжлийн бэлтгэл хийж эхэлсэн Жанцанноров 1973-1979 онд Киев хотын Хөгжмийн их сургуульд хөгжмийн зохиолч мэргэжлээр 6 жил сурчээ. 1979 онд төгсч ирээд тухайн үеийн Соёлын яаманд хөгжим болоод соёлын асуудал хариуцах болсон байна. 1980-1985 онд Намын Төв Хороонд соёл, урлаг хариуцсан мэргэжилтнээр ажилласан ба 1990 онд Соёлын яамны орлогч сайдаар томилогджээ. 1996-2000 онд Боловсролын яаманд (тухайн үед Соёлын яам гэж байхгүй болсон байв) Соёлын хэлтсийн даргаар ажилласан бөгөөд 2005 онд хөгжим судлалын Докторын зэрэг хамгаалсан. Энэ хүртэл тэрээр хөгжмийн арвин бүтээлүүдээ чөлөөт цагаараа туурвиж байв. 1992 оноос өнөөдрийг хүртэл Жанцанноров Морин хуурын чуулгад зориулан 50 гаруй бүтээл туурвисан нь тус чуулгын урын сангийн 80 хувийг бүрдүүлдэг байна. Улс төрийн хүрээнд хариуцаж байсан өндөр албан тушаалууд нь түүнд ардын хөгжмийн үнэ цэнийг дээшлүүлэх боломж олгожээ. Тэрээр 1983 онд Ж. Бадраагийн хамт ардын урлагийн анхны наадмыг зохион байгуулалцсан. Жанцанноровын хувьд Монголын урлаг тэр үеийг хүртэл Оросоос нөлөөтэй байж ирсэн бөгөөд тэрхүү наадмын ачаар хүмүүс уламжлалт урлагаа илүү мэдрэх болж, хөөмий, биелгээ зэрэг ардын урлагт тавих анхаарал нэмэгдэж иржээ. 1985 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүний хувьд Франц улстай хамтран “Азийн хөгжмийн индэр” симпозиумыг зохион байгуулсанд ЮНЕСКО-г төлөөлж, угсаатын хөгжим судлаач Тран Ван Кэй хамтран зохион байгуулагчаар оролцож байв. Бүтэн долоо хоног үргэлжилсэн уг арга хэмжээнд 14 улсын зочид төлөөлөгч ирсэн байна. Жанцанноровын хувьд энэ үйл явдал Монгол ардын хөгжмийг олон улсын түвшинд таниулах төдийгүй, гадаад хөгжмийг Монголд толилуулах эхний алхам болсон аж. ЮНЕСКО-гоос хөтлөн явуулдаг Соёлын биет бус өвийн жагсаалтуудад бүртгэгдсэн морин хуур, уртын дуу зэрэг өвүүдийг хадгалж хамгаалах үйлсэд тэрээр оролцсон.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Сонгодог хөгжим, симфони хөгжим, киноны хөгжим, дуу зохиохын сацуу уртын дуу дуулж, төгөлдөр хуур тоглодог.
Онцлог
Симфони оркестрын зохиолд хөөмийг оруулсан анхны хөгжмийн зохиолч.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Burkhan Khaldun örshöög, (Бурхан Халдун өршөөг), (Admon, Ulaanbaatar, 1998)
- Mandukhai setsen khatan, (Мандухай Сэцэн Хатан), (Admon, Ulaanbaatar, 1988)
Жанцанноровын цахим хуудас:
10
CD2 Бурхан Халдун өршөөг
Т. Ганболд (1957-2011, Ховд, Чандмань, Халх)
CD2
Т. Ганболд (1957-2011, Ховд, Чандмань, Халх)
Бурхан Халдун өршөөг
Н. Жанцанноровын зохиол, 1998 / хөөмий, хархираа / Морин хуурын чуулга.
—
1992 онд Б. Балжиннямын бүтээсэн Мөнх тэнгэрийн хүчин дор киноны хөгжмийн Бурхан Халдун өршөөг цомгийн хэсэг. Улаанбаатар, Адмон, 1998. МҮОНР-гийн хөгжмийн студид дуу бичлэг хийсэн: Л. Хаянхирваа, 1998.03.29. Н. Жанцанноровын зөвшөөрлөөр оруулав.
Жанцанноров сонгодог хөгжмийн уран бүтээлчдийг ардын аман уламжлалт хөгжмийн төлөөлөлтэй хамтатган тулж ажиллах сорилттой тулгарсан байна. Ингээд тэрээр хөөмийч Ганболдод (CD1-22, 23) суурь өнгө авах ёстой өндөрцийг төгөлдөр хуур даран сонсгож, хөөмийлөх аялгууг тогтоолгосон ба ийнхүү хөөмийч ноот уншилгүйгээр оркестртэй хөөмийлжээ. Хөгжмийн зохиолчийн хувьд хөөмий нь дуутай холбоогүй агаад харин хоолойгоор үйлдэгдэх хөгжмийн зэмсэг юм. Бурхан Халдун өршөөг бүтээлд Чингис Хаан аян дайнаас буцаж ирж байгааг дүрсэлдэг ба түүний эх нутгаа санасан сэтгэлийг хөөмий, морин хуурын аялгуугаар илэрхийлсэн байна. Тус кино гадаадад түгэх зорилготой олон улсын хамтарсан бүтээл байсан учир хөгжмийн зохиолч аялгууны монгол шинжийг хадгалсан ч, европ маягаар найруулсан аж. Жанцанноров урын сангийнх нь ихэнхийг бүтээсэн Морин хуурын чуулгын найруулан тоглосон энэ хувилбарт гоцлол хөөмийч Ганболд гол аялгууг хөөмийлсөн байна. Хөөмийн урын санд киноны хөгжмөөс гадна дан хөгжмийн бусад зохиолууд ч өөрийн гэсэн байр эзлэх болжээ.
Хөгжмийн замнал
18 настайдаа Улаанбаатар хотод ирж, Гончигсумлаа багшийнхаа удирдлага дор хөгжмийн зохиолчийн мэргэжлийн бэлтгэл хийж эхэлсэн Жанцанноров 1973-1979 онд Киев хотын Хөгжмийн их сургуульд хөгжмийн зохиолч мэргэжлээр 6 жил сурчээ. 1979 онд төгсч ирээд тухайн үеийн Соёлын яаманд хөгжим болоод соёлын асуудал хариуцах болсон байна. 1980-1985 онд Намын Төв Хороонд соёл, урлаг хариуцсан мэргэжилтнээр ажилласан ба 1990 онд Соёлын яамны орлогч сайдаар томилогджээ. 1996-2000 онд Боловсролын яаманд (тухайн үед Соёлын яам гэж байхгүй болсон байв) Соёлын хэлтсийн даргаар ажилласан бөгөөд 2005 онд хөгжим судлалын Докторын зэрэг хамгаалсан. Энэ хүртэл тэрээр хөгжмийн арвин бүтээлүүдээ чөлөөт цагаараа туурвиж байв. 1992 оноос өнөөдрийг хүртэл Жанцанноров Морин хуурын чуулгад зориулан 50 гаруй бүтээл туурвисан нь тус чуулгын урын сангийн 80 хувийг бүрдүүлдэг байна. Улс төрийн хүрээнд хариуцаж байсан өндөр албан тушаалууд нь түүнд ардын хөгжмийн үнэ цэнийг дээшлүүлэх боломж олгожээ. Тэрээр 1983 онд Ж. Бадраагийн хамт ардын урлагийн анхны наадмыг зохион байгуулалцсан. Жанцанноровын хувьд Монголын урлаг тэр үеийг хүртэл Оросоос нөлөөтэй байж ирсэн бөгөөд тэрхүү наадмын ачаар хүмүүс уламжлалт урлагаа илүү мэдрэх болж, хөөмий, биелгээ зэрэг ардын урлагт тавих анхаарал нэмэгдэж иржээ. 1985 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүний хувьд Франц улстай хамтран “Азийн хөгжмийн индэр” симпозиумыг зохион байгуулсанд ЮНЕСКО-г төлөөлж, угсаатын хөгжим судлаач Тран Ван Кэй хамтран зохион байгуулагчаар оролцож байв. Бүтэн долоо хоног үргэлжилсэн уг арга хэмжээнд 14 улсын зочид төлөөлөгч ирсэн байна. Жанцанноровын хувьд энэ үйл явдал Монгол ардын хөгжмийг олон улсын түвшинд таниулах төдийгүй, гадаад хөгжмийг Монголд толилуулах эхний алхам болсон аж. ЮНЕСКО-гоос хөтлөн явуулдаг Соёлын биет бус өвийн жагсаалтуудад бүртгэгдсэн морин хуур, уртын дуу зэрэг өвүүдийг хадгалж хамгаалах үйлсэд тэрээр оролцсон.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Сонгодог хөгжим, симфони хөгжим, киноны хөгжим, дуу зохиохын сацуу уртын дуу дуулж, төгөлдөр хуур тоглодог.
Онцлог
Симфони оркестрын зохиолд хөөмийг оруулсан анхны хөгжмийн зохиолч.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Burkhan Khaldun örshöög, (Бурхан Халдун өршөөг), (Admon, Ulaanbaatar, 1998)
- Mandukhai setsen khatan, (Мандухай Сэцэн Хатан), (Admon, Ulaanbaatar, 1988)
Жанцанноровын цахим хуудас:
11
CD2 Ямааны боодог
Нэргүйн Ашид (1979, Улаанбаатар, Халх)
CD2
Нэргүйн Ашид (1979, Улаанбаатар, Халх)
Ямааны боодог
З. Хангалын (1948-1996) зохиол / хөөмий, хархираа / Морин хуурын чуулга.
—
Wonder Land [Гайхамшгийн орон] цомгийн хэсэг. Улаанбаатар, 2002. Н. Ашидын зөвшөөрлөөр оруулав.
1992 онд байгуулагдсан Морин хуурын чуулга нь Монголын сонгодог хөгжмийн туурвилууд хийгээд шинэ бүтээлүүдийг тоглон түгээх явдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөгжмийн зохиолч Хангалын хөөмий, морин хуурын дөрвөл, ятга, ёочин болон цохивор хөгжимд зориулан бичсэн энэ онцгой бүтээл тус чуулгын урын санд хамаардаг билээ. Энэ бүтээлээрээ Хангал жигд бус хэмнэл, хоёр, гуравдугаар морин хуурын зөрөлдөөнт секунд бүхий дуурьсал (гармония), уламжлалт таван эгшигт эгшиглэгээнээс хальж гарсан цараа зэрэг шинэлэг зүйлсийг авчирсан байна. Анх Ганболдын эгшиглүүлсэн энэ бүтээлийг хөөмийлөхөд тулгардаг нэг бэрхшээл бол хагас тон юм. Морин хуурын чуулгын хөөмийч Ашид нь Сундуй (CD1-17; CD2-9), Ганболд (CD1-22, 23; CD2-9, 10) нарын шавь бөгөөд багш нарынхаа хөгжүүлж, мэргэжлийн монгол хөөмийн онцлог болгосон суурь өнгийн чансаанаас шалтгаалан бий болж, хөөмийн исгэрээний дээгүүр дуурьсдаг төмөрлөг болоод торгомсог хөг бүхий тембрийг хадгалан авч явахыг эрмэлздэг.
Хөөмийн замнал
Морин хуураар хичээллэж нэг жил болоод, хөөмий сонирхож эхэлсэн Ашид хөөмийч Б. Баттөмөрийг (Эгшиглэн хамтлагийн хөөмийч Амартүвшингийн үеэл) дуурайн хөөмийлөхөөр оролдож байв. Тэр үед хөөмийлдөг хүн Улаанбаатарт ховор байсан агаад Чандманиас ирсэн залуу оюутан Баатарсүрэн Ашидыг алдарт хөөмийч Д. Сундуйтай танилцуулжээ. Ингээд 1997-1999 онд тухайн үед тэтгэвэрт гараад байсан Сундуйд шавь орж заалгах болсон байна. 1999 онд Морин хуурын чуулгад морин хуурч, хөөмийчөөр орсон Ашид тус чуулгын хөөмийч Т. Ганболдтой танилцан, зөвлөгөө, зааврыг нь нэг жил дагаснаас гадна 2006-2009 онд Ганболдын хөөмийн “Хөх толбо” сургалтын төвд очиж хөөмийгөө сайжруулжээ. Өдгөө тэрээр Морин хуурын чуулгын хөгжимчин, гоцлол хөөмийч бөгөөд дэлхий даяар тоглодог билээ.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хөөмийлөхийн зэрэгцээ морин хуур тоглодог.
Онцлог
Ихэвчлэн Морин хуурын чуулгын бүтээсэн буюу найруулсан орчин үеийн монгол хөгжмийн бүтээлүүд хөөмийлдөг.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- A. Davaazorig. Echo, Morin khuur & Khuumii, ethnic & folk, (А. Даваазориг, Цуурай, Морин хуур ба хөөмий), (CD autoproduction, Ulaanbaatar, 2008)
- My Motherland, (Миний эх орон), (CD EA-2104, B. Batjargal, Ulaanbaatar, 2004)
- Mongolian Morin Khuur Ensemble, (Монголын Морин хуурын чуулга), (CD EA-1503 Morin Khuur Ensemble, Ulaanbaatar, 2003)
- Wonder Land, (Гайхамшигт нутаг), (CD 001 autoproduction, Ulaanbaatar, 2002)
Морин хуурын чуулгын цахим хуудас:
12
CD2 Арван тавны сар
Нэргүйн Наранбадрах (1978, Улаанбаатар, Халх)
CD2
Нэргүйн Наранбадрах (1978, Улаанбаатар, Халх)
Арван тавны сар
Ардын богино дуу / хархираа, хөөмий / ардын хөгжмийн зэмсгүүд / компьютертэй найруулга хийсэн: Алтанхуяг.
—
Сэтгэлийн эгшиг, Melody of Soul цомгийн хэсэг. Улаанбаатар, 2011. Н. Наранбадрахын зөвшөөрлөөр оруулав.
Наранбадрах нь Сундуй (CD1-17; CD2-9), Одсүрэн нарын шавь (CD1-12) бөгөөд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад хөөмийчөөр ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон байна. Сундуй Чайковскийн нэгэн бүтээлийг ёочин хөгжмөөр дагалдуулан хөөмийлсөн бичлэгээр тэр анх хөөмийг сонсч байжээ. Энэ явдал Наранбадрахын хөөмийн замналд томоохон нөлөө үзүүлсэн нь хөөмийг орчин үеийн хөгжимтэй холбох эрэл хайгуул, туршилт хийдэг түүний онцлогоор илэрнэ. ХХI зуунд орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь чухал ба ардын хөгжмийг тэр хэвээр нь тоглож болох авч, залуучуудын таашаалд нийцдэг хөгжимтэй хослуулан түгээх нь бас чухал гэж Наранбадрах үздэг. Энд тэрээр ардын богино дууг исгэрээ хөөмийгөөр хөөмийлөхдөө уламжлалт хөгжмийн зэмсэг болон компьютерийн найруулга оролцуулан, Монголын ихэнх сонсогчдын таашаадаг хэв маягаар найруулсан байна.
Хөөмийн замнал
Хан-Уул дүүргийн соёлын төвийн ойролцоо хөөмийлж байсан Мөнгөншагайг сонсоод Наранбадрах анх хөөмийтөй танилцжээ. Ингээд түүгээр дамжуулж хөөмийч Д. Сундуйтай уулзаж, 2 сар хөөмий заалгасан бөгөөд багшийнх нь бие тааруу байсан учир удаан сурах боломжгүй болсон аж. “Монгол гайхамшиг” сургуульд хөөмий сурч, анхны төгсөгчдийнх нь нэг болсон Наранбадрах сургуулийнхаа хажуугаар Т. Ганболдын цомгуудыг сонсч, даган хөөмийлсөөр хөөмийгөө сайжруулжээ. 2002 онд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад гоцлол хөөмийчөөр орж, 8 жил ажилласан тэрээр өдгөө бие даан уран бүтээлээ хийж байна.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хөгжимгүй дан хөөмийлдөг.
Онцлог
Хөөмийн хэд хэдэн арга барил эзэмшсэн ч, исгэрээ хөөмийг голчлон гаргадаг тэрээр хөөмий болон ардын урлагийг олны таашаан сонсдог орчин үеийн хөгжмийн урсгалуудтай хослуулах замаар үзэгч түмэнд хүргэхийг хичээдэг.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Setgeliin egshig, Melody of Soul, (Сэтгэлийн эгшиг), (CD autoproduction, Ulaanbaatar, 2011)
- Khaan melodies of Great-Mongolia, (Их Монголын хаан аялгуу), (CD EA-4106, Mongolian Art Supporting Foundation, Ulaanbaatar, 2006)
- Falcon King, « Throat and overtone songs by Chonos N. Naranbadrakh », (Хаан шонхор, Чонос Н. Наранбадрахын хөөмий), (CD autoproduction, Ulaanbaatar, 2005)
- Chavkhdas. Morin Khuur Quartet, (Чавхдас, морин хуурын дөрвөл), (CD CHUGU-11 autoproduction, Ulaanbaatar, 2003)
13
CD2 Үлэмжийн чанар
Цэрэндаваагийн Цогтгэрэл (1990, Ховд, Чандмань, Халх)
CD2
Цэрэндаваагийн Цогтгэрэл (1990, Ховд, Чандмань, Халх)
Үлэмжийн чанар
Д. Данзанравжаагийн (1803-1856) зохиол / хөөмий / Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал хөгжим.
—
Дуу бичлэг хийсэн: Сүхээ, Color Music студи, 2008 оны 9-10 сар. Mongolian Throat Singing [Монгол хөөмий] цомгийн хэсэг. Улаанбаатар, 2011. Ц. Цогтгэрэлийн зөвшөөрлөөр оруулав.
Цогтгэрэл нь хөдөөгийн хөөмийч эцэг Цэрэндаваа (CD1-1, 21 ; CD2-2) хийгээд хотын хөөмийн багш Одсүрэн (CD1-12) нарын хэв маягийн нийлбэр юм. 2009 онд СУИС-ийн мэргэжлийн хөөмийч бэлтгэх анхны хөтөлбөрийг дүүргэсэн тэрээр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хөөмийчөөр ажилладаг. Дууны өргөн цар хүрээ, аялгууны нарийн бүтцээс нь болж ховорхон хөөмийлдөг энэ аялгууг Цогтгэрэл хөөмийлөхдөө ардын хөгжмийн зэмсгүүдээр симфони хөгжмийн загварт суурилан тоглодог оркестроор дагалдуулсан байна. Уг дуу нь сүсэг бишрэлийн гүнзгий агуулгатай бөгөөд 3-5 бадаг дуулах нь 1000 тарни уншсантай тэнцэнэ гэж үздэг ажээ. Энэ аялгууг тэрээр Алтайн шингэн хөөмийгөөр хөөмийлж, тагнайн хөөмийгөөр чимэглээд, аавынхаа зохиосон арга барил болох хосмолжин хөөмийг 1’42-т эгшиглүүлсэн байна.
Гэрэл зураг
Ж.Ф. Кастэллийн Хөөмийн Эзэд баримтат киноны бонус видео (2010):
Хөөмийн замнал
Цогтгэрэл 13 наснаасаа эхлэн ааваараа хөөмий заалгаж, Алтайн нурууны эгэл малчны ахуйд хөөмийлж сурсан байна. Чандмань сумын Хар Ус нуур, Жаргалант Хайрхан уулын хооронд жилд 5-6 удаа нүүдэллэн мал маллангаа Цогтгэрэл аавынхаа хөөмийн арга барилуудыг эзэмшиж авчээ. Ингээд түүнийг 16 настайд нь Соёл Урлагийн Их Сургуульд Б. Одсүрэнгээр хөөмийг улам гүнзгийрүүлж заалгахаар аав нь Улаанбаатарт аваачсан байна. Цэрэндаваа хүүгээ өөрөөс нь сурсан бүхнээ баяжуулахаас гадна, хөөмийгээр цаашид замнахын тулд, гол нь мэргэжлийн дипломтой хөөмийч болгохыг зорьсон нь ийнхүү биелэлээ олсон юм. Морин хуурыг тэр ааваараа анхлан заалгаж, хожим нь морин хуур тоглох Баруун Монгол хэв маягийг уламжлан үлдээсэн хамгийн сүүлийн багш нарын нэг Дөвчингөөс сурсан байна. Тэрээр өнөөдөр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад хөөмийчөөр ажиллаж байна. Гоцлол хөөмийчээр ийнхүү ажиллахын хажуугаар Цогтгэрэл Өвөр Монголд байнга очиж хөөмий заадаг юм.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хөөмийлөхийн зэрэгцээ морин хуур, товшуур, цуур, хэл хуур тоглодог.
Онцлог
Эцэг Цэрэндаваа болон багш Одсүрэн нарынхаа хэв маягийн нийлбэр.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Mongolian Throat Singing, (Монгол хөөмий), (CD autoproduction, Ulaanbaatar, 2011)
- Mongolie, Chants et Morin Khuur, (Монгол, дуу ба морин хуур), (CD C 560224, Ocora Radio France, Paris)
- Tserendavaa et Tsogtgerel. Chants Diphoniques de l’Altaï Mongol. Xoër Altai, (Цэрэндаваа ба Цогтгэрэл, Монгол Алтайн хөөмий), (CD/DVD 3017742, Buda Musique/Routes Nomades, Paris, 2008)
- Tserendavaa et Tsogtgerel, chant diphonique de l’Altaï mongol, (Цэрэндаваа ба Цогтгэрэл, Монгол Алтайн хөөмий), (CD RN01, Routes Nomades, Coulaines, 2006)
Цогтгэрэлийн оролцсон бусад бүтээлүүд:
14
CD2 Талын салхи
Эгшиглэн (1991 онд Улаанбаатарт байгуулагдсан, Германы Нюрэнбэргт байрладаг хамтлаг)
CD2
Эгшиглэн (1991 онд Улаанбаатарт байгуулагдсан, Германы Нюрэнбэргт байрладаг хамтлаг)
Талын салхи
Баасандоржийн Амартүвшин (1976, Ховд, Чандмань, Халх).
И. Томитагийн Main theme (Mongol Hordes : Storm from the East) хөгжмийн зохиол, 1992, Р. Чойномын Миний Монгол шүлгийн хэсгээр хийсэн найруулга / хархираа / хамсран тоглогчид: Ц. Сарангэрэл, ёочин, дуу; М. Түмэнбаяр, морин хуур; Ж. Төмөрсайхан, морин хуур; Ц. Ууганбаатар, их хуур; В. Батболд, цан, хэнгэрэг, шагай, мод.
—
Zazal [Цацал] цомгийн хэсэг. 1 CD HE10, Cologne : Heaven and Hearth, 2004. Дуу бичлэг, микс хийсэн: П. Вэйгэлт Grenzland студи, Бокольт, 2000. Эгшиглэн хамтлаг болон Heaven and Hearth-ийн зөвшөөрлөөр оруулав.
1990-ээд оны эхээр залуу монгол хөгжимчид Европт ирж аялан тоглолт хийсний зарим нь тэндээ үлдэж, Өрнөдийн “дэлхийн хөгжим”-ийн сүлжээнд уран бүтээлээ туурвин амьдрах шийдвэр гаргажээ. Эгшиглэн бол Германд амьдардаг монгол хөгжимчдийн анхдагч юм. Хамтлагт олон гишүүн солигдсоноос зарим нь Хөх Монгол, Хосоо & Трансмонголиа, Бөртэ хамтлагуудыг үүсгэсэн байна. Эгшиглэн нь монгол сонгодог хөгжим, язгуур урлагийг нэгтгэж буюу хослуулан тоглохын зэрэгцээ цөөхүүл хөгжмийн бүхий л бололцоог дайчилж, том хэмжээний найрал хөгжимд зориулсан бүтээлийг тэр хэвээр нь тоглон хүргэхийг хичээдэг онцлогтой. Энэ бүтээлээрээ тэд монгол цохивор хөгжмийн тоглолтод шинэ зүйлс авчирсан билээ. Хамтлагийн гоцлол хөөмийч Амартүвшин аав Баасандорж, ах Баттөмөр, авга ах Ганболд (CD1-22, 23; CD2-9, 10), Гэрэлцогт нараасаа хөөмий сурсан бөгөөд анх удаа рэп урсгалын нөлөөг хархираанд оруулсныг энэ номер харуулна. Энэхүү бүтээлийг тэд Mongol Hordes : Storm from the East (1993)1 баримтат киноны гол аялгуунаас сэдэвлэн найруулсан байна. Эгшиглэнгийн найруулга, тоглолтууд ихэд алдартай ба шинэ цомог гарах бүр Монголд хөгжмийг нь залуучууд тэр чигээр нь даган дуурайх буюу загвар болгодог билээ.
Гэрэл зураг
Cycle Mongolie des Ateliers d’ethnomusicologie – Le chant des steppes – Genève – avril 2015 :
Төрсөн он, газар
1976 он, Ховд аймгийн Чандмань сум. Халх.
Хөөмийн замнал
Аав Баасандорж, ах Төмөр болон авга ах Ганболд, Гэрэлцогт нараас хөмий сурсан. Германд байрлах “Эгшиглэн” хамтлагийн хөөмийч, мэргэжлийн хөгжимчин.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хархираа хөөмий, шахаа хөөмий, нарийн хөөмий, хамрын хөөмий, хосмолжин хөөмий зэрэг 5 арга барилаар хөөмийлж, товшуур, морин хуур тоглодог.
Онцлог
Алдарт хөөмийч Ганболд болон түүний дүү Гэрэлцогт нарын шууд угсааны хөөмийч тэрээр хөөмийлөх уран чамин арга барилаараа танигдсан.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Kyriakos Kalaitzidis & En Chordais, The Musical Voyages of Marco Polo, (Марко Пологийн хөгжмийн аян), (World Village, Harmonia Mundi, 2014)
- Bishirtugei, ayuutugai, (Биширтүгэй, аюутугай), (autoproduction, Ulaanbaatar, 2009)
- Egschiglen, Gereg, (Эгшиглэн, Гэрэг), (HE 17, 2Heaven and Earth, 2007)
- La route musicale de la Soie, The Musical Silk Road, (Хөгжмийн торгон зам), (AC10, Accords Croisés, 2004)
- Egschiglen, Zazal, (Эгшиглэн, Цацал), (HE10, Heaven and Earth, 2004)
- Egschiglen, Sounds of Mongolia, (Эгшиглэн, Монголын дуу эгшиг), (EUCD 1652, Arc Music, 2001)
Эгшиглэн хамтлагийн цахим хуудас:
15
CD2 Чингис Хааны магтаал
Жамсранжавын Мөнхбат (1969, Өмнөговь, Даланзадгад)
CD2
Жамсранжавын Мөнхбат (1969, Өмнөговь, Даланзадгад)
Чингис Хааны магтаал
Ж. Мөнхбатын зохиол, 1992 / хархираа, морин хуур / Ятгачин: Д. Мөнхнасан.
—
Black Horse Хар морь цомгийн хэсэг. Улаанбаатар, 2001. Бичлэг хийсэн газар: RITM студи. Ж. Мөнхбатын зөвшөөрлөөр оруулав.
Хөөмий бол “хөөмийч” гэж танигдсан хүмүүсийн л дангаараа хийдэг урлаг биш юм. Хөөмийчдийн эргэн тойрны хөгжимчид, тухайлбал морин хуурчид, хархираа болон шахмал хоолой ашиглан дуулж, хөөмийн урын санд хувь нэмрээ оруулдаг билээ. Олон сайхан магтаал зохиосноороо танигдсан Мөнхбат бол тэдний нэг агаад бүтээлүүдийг нь хөөмийчид тоглохдоо өөрсдийнхөө хэв маягаар хөөмий оруулан найруулдаг. Үүний нэг жишээ бол Мөнхбатын зохиолуудаас хамгийн алдартай нь болох Чингис Хааны магтаал билээ. Гадаадад Black Horse нэрээр алдаршсан Хар Морь хамтлагийг тэрээр эхнэртэйгээ үүсгэн байгуулсан бөгөөд энэ магтаал нь тэдний хоёролын тоглосон анхны хувилбар юм. Магтаалыг цээл хоолойгоор уншиж, сонсогчдод ойлгомжтой байлгахын тулд үгээ тод дуудах нь чухал гэж Мөнхбат үздэг.
Хөөмийн замнал
Алдарт морин хуурч, магтаалч Цэрэндоржийн хүү болон мэндэлсэн Мөнхбатын бага нас ардын хөгжмийн ертөнцөөр хүрээлүүлэн өнгөрчээ. Говь нутгаас гаралтай тэрээр эхэлж цохилгон товшуур сурсан байна. 9 настайгаасаа аавынхаа магтаалуудаас энэ хөгжимдөө хамсран хэлж эхэлсэн Мөнхбат удалгүй морин хуур сурч эхэлжээ. 1985 онд Хөгжим бүжгийн сургуульд орж, 1989 онд төгссөн ба 1991-1992 онд Ерөөлч, магтаалчдын улсын анхдугаар уралдаанд өөрийн анхны зохиол болох Чингис Хаан магтаалаараа оролцож, тэргүүн байр хүртсэн аж. 1990-ээд оны эхээр тэрээр хөөмийч Баярбаатарын хархираа хөөмийг сонссон байсан бөгөөд магтаалдаа хархираа оруулахаар шийдсэн байна. Ингээд хархирааг бие даан сурсан ба сүүлд Хар Морь хамтлагийг үүсгэн байгуулж, Япон, Голландад тус тус аялан тогложээ. Мөнхбат 2006 оноос хойш СУИС-т морин хуур зааж байна.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хархираа хархирахын сацуу магтаал уншиж, дуулж, морин хуур тоглодог. Ая зохиогч.
Онцлог
Өөрийн зохиосон магтаалуудаа хархираа хоолойгоор уншдаг.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Black Horse, (Хар морь), (CD autoproduction, Ulaanbaatar, 2001)
16
CD2 Монгол Наадам
Алтай Хангай (1995 онд Улаанбаатарт байгуулагдсан)
CD2
Алтай Хангай (1995 онд Улаанбаатарт байгуулагдсан)
Монгол Наадам
Н. Ганзоригийн зохиол, 2002 / хөөмий, хархираа, морин хуур, цохивор хөгжмийн зэмсгүүд / Морин хуурч: М. Ганболд.
—
Khuumei, magtaalchi [Хөөмий, магтаалч] цомгийн хэсэг. Улаанбаатар, 2009. Н. Ганзоригийн зөвшөөрлөөр оруулав.
Ганзориг нь Сундуй (CD1-17; CD2-9), Ганболд (CD1-22, 23; CD2-9, 10) болон бусад хөөмийчдийг радио, телевизээр сонсч, хөөмийг бие даан сурсан хөөмийчдийн хоёрдугаар үед хамаардаг. Үүсгэн байгуулсан Алтай Хангай хамтлагтайгаа Европт амьдарч, аялан тоглож байсан тэрээр Өрнөдийг хөгжмөөрөө эзэгнэхээр мордсон монгол хөгжимчдийн тоонд зүй ёсоор орно. Алтай Хангай хамтлаг нь магтаал найруулж, олныг шинээр зохиодгоороо алдартай. 2006 онд гаргасан Наадам цомогт нь Ганзоригийн зохиосон анхны магтаал болох Монгол Наадам багтсан ба энд шинэчилсэн найруулгаар нь оруулсан болно. Тэрээр цохилго, үелзүүр зэрэг хөөмийн олон чимэглэл хийдгээс гадна хархираагаар маш доор өнгөнд дуугарч чаддаг. Түүний магтаалд буй хөөмийн оруулгууд бол чимэглэлийн үүрэгтэй төдийгүй, хөөмийн олон арга барилаа харуулах боломж болдог байна. Тэрээр хөгжмийн найруулгадаа бөөгийн хэнгэрэг ашигласан нь Тувагийн Хүн Хүртү хамтлагийн түгээн алдаршуулсан хэв маяг агаад энэ явдал өнөөгийн хамтлагуудад улам бүр дэлгэрээд байгаа болно. Хөөмийг бөөгийн хэнгэрэгтэй хослуулсан ийм найруулга бол зарим гадаадынханы төсөөлдөг шиг хөөмийч хүн бөө, эсвэл хөөмийч бөөгийн дуу эгшиглүүлдэг гэсэн үг биш бөгөөд харин Монгол соёлын нэг хэсгийг харуулах таних тэмдгийн үүрэгтэй юм.
Гэрэл зураг
Ж.Ф. Кастэллийн Хөөмийн Эзэд баримтат киноны бонус видео (2010)
Кэй Бронли музейд тоглосон тоглолтын бүрэн бичлэг (2013.01.12)
Кэй Бронли музейн уриалгахан зөвшөөрснөөр оруулав.
Cycle Mongolie des Ateliers d’ethnomusicologie – Le chant des steppes – Genève – avril 2015 :
Төрсөн он, газар
1974 он, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум. Халх.
Хөөмийн замнал
15 наснаасаа эхлэн радиогоор эгшиглэх хөөмийчдийг дуурайн, бие дааж хөөмий сурсан тэрээр Ганболд, Сундуй зэрэг хөөмийчдээр бага зэрэг заалгасан. “Алтай Хангай” хамтлагийг үүсгэн байгуулагч, гишүүн.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Уруулын хөөмий, багалзуурын хөөмий, хамрын хөөмий, хархираа хөөмий зэрэг хэд хэдэн арга барилаар хөөмийлж, товшуур, морин хуур, төмөр хуур, хулсан хуур, цуур тоглодог, мэргэжлийн хөгжимчин юм.
Онцлог
Хөөмийн арга барилд хэд хэдэн шинэчлэл авчирсан Ганзориг магтаалын чиглэлээр дагнасан уран бүтээл туурвидаг.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Ongod, (Онгод), (Full Rhizome & Buda Musique, 2013)
- Dörvön Berkh, Four Shagai Bones, Masters of Mongolian Overtone Singing, (Дөрвөн Бэрх), (PAN 2100, Pan Records, Leiden, 2010)
- Mongolie, Chants et Morin Khuur, (Монгол, дуу ба морин хуур), (C 560224, Ocora Radio France, Paris, 2009)
- Naadam, (Наадам), (CD autoproduction, Ulaanbaatar, 2006)
- Melodious Tree, (Эгшиглэнт мод), (CD AKA09001 autoproduction, France, 2000)
- Gone with the Wind. Songs of mongolian steppes, (Салхиар туугдагсад, Монголын талын дуулал), (CD WTE CD002, Window to Europe, 1998)
- Naariits Bülye. Let’s Dance. Mongolian khuuryn tatlaga, (Наарыш бийлэе, Монгол хуурын татлага), (CD Pan 2061, Pan Records, Leiden, 1997)
Ганзоригийн оролцсон бусад бүтээлүүд:
17
CD2 Миний сайхан ээж
Дангаагийн Хосбаяр буюу Хосоо (1971, Ховд, Чандмань, Халх)
CD2
Дангаагийн Хосбаяр буюу Хосоо (1971, Ховд, Чандмань, Халх)
Миний сайхан ээж
Э. Чойдогийн хөгжим, нийтийн дуу / хөөмий.
—
My mother [Миний ээж] нэрээр Transmongolia. Throat singing from Mongolia [Трансмонголия, Монголын хөөмий] цомогт орсон. 2004. Герман, Дрездэн, Дуу бичлэг, микс хийсэн: М. Фишер (Horos). Д. Хосбаярын зөвшөөрлөөр оруулав.
Хосбаяр буюу Хосоо нь нагац ах Сундуйгаас (CD1-17; CD2-9) хөөмий сурчээ. Улаанбаатарт Түмэн Эх чуулгад, дараа нь ерээд оны сүүлээс Герман дахь Эгшиглэн, Уянга хамтлагуудад хөөмийлсөн тэрээр ганцаарчлан хөөмийлөхийн сацуу Трансмонголиа хамтлагийг байгуулан Германд суурьшсан байна. Хосоо хөөмийн исгэрээг улам бүр тод, нарийн болгохыг чармайж, өмнөх үеийнхэнийхээ чадвар чансааг хадгалахыг зорьдог. Миний сайхан ээж бол Монголчуудын хайртай дуунуудын нэг бөгөөд Хосоо хөөмийний энэ найруулгадаа студийн технологи ашиглан хөөмийгөө давхарлан цуурайтуулж, дууны эзлэхүүнийг нь ихэсгэсэн байна.
Хөөмийн замнал
Алдарт хөөмийч Сундуйн хамаатан ба садныхаа дунд хөөмий сурсан. Хосоо 1993 оноос хойш Мандухай, Уянга, Эгшиглэн, хамтлагуудад хөөмийлж, дэлхий даяар тогложээ. Хосоо ба Трансмонголиа хамтлагийг үүсгэн байгуулагч тэрээр олон улсад хөөмий заасан.
Хөөмийлдэг аргууд ба тоглодог зэмсгүүд
Хөөмийлөхийн зэрэгцээ морин хуур, товшуур тоглодог.
Онцлог
Хөөмийн исгэрээг хоолойн царааны маш өндөр түвшинд гаргаж хөөмийлдөг.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Das Wesentliche, ensemble Transmongolia (CD autoproduction, Transmongolia Music Management, 2011)
- Gesang des Himmels, ensemble Transmongolia (CD 020 505, Transmongolia Music Management, 2005)
- Roaring Hooves best of vol. 1, (Туурайн төвөргөөний шилдэг номерууд 1), (CD RH-CD001, Avinth Musik/Medienproduktion, Freiburg, 2005)
- Transmongolia, « Throat singing from Mongolia », (Трансмонголиа, Монголын хөөмий), ensemble Transmongolia (CD, Horos, 2004)
- Hosoo, Höömijn Domog, « Die Höömij-Legende », (Хосоо, Хөөмийн домог), (CD, Hosoo/Roland Barkey, Hamburg, 2001)
- Altai, « Throat singing from Altai-Mongolia », (Алтай, Монгол Алтайн хөөмий), (CD 398 50402, Blue Flame Records, Stuttgart, 2000)
- The traditional music of Mongolia, 1, (Уянга хамтлаг, Монгол ардын дуу хөгжим), ensemble Uyanga (CD UYA2/1198 LC 04457, Musikwerkstatt, 1998)
- Egschiglen, Gobi, (Эгшиглэн, Говь), (CD HE4, Heaven and Earth/Radio Bremen, 1997)
Хосоогийн цахим хуудас:
18
CD2 Сонсгоод
Алтан Ураг (2002 онд Улаанбаатарт байгуулагдсан)
CD2
Алтан Ураг (2002 онд Улаанбаатарт байгуулагдсан)
Сонсгоод
Пүрэвжалын Оюунбилэг (1982, Хөвсгөл), Магсаржавын Чимэдтогтох (1982, Улаанбаатар).
Алтан ураг хамтлагийн зохиол, 2009 / дуу, хархираа, морин хуур, бишгүүр / хамсран тоглогчид: Б. Эрдэнэбат, ёочин; Б. Бүрэнтөгс, морин хуур; Ш. Гангаа, их хуур; Б. Болортунгалаг, бөмбөр.
—
Blood цомгийн хэсэг, Улаанбаатар, 2009. Алтан Ураг хамтлагийн зөвшөөрлөөр оруулав.
Монгол дахь этно-рок урсгалын анхдагч болох Алтан Ураг хамтлаг язгуур урлагийг метал хөгжимтэй гайхамшигтайгаар хослуулж чадсан билээ. Хөгжмийн энэхүү гайхалтай нэгдэл нь цахилгаанжуулж, гажилт бүхий шинэ дуугаралттай болгон, хараар чийдсэн мангас толгойт морин хуурын төвөргөөнт хэмнэлд амилсан юм. Улаанбаатарт Хөгжим бүжгийн коллежид бүрэлдсэн энэ хамтлаг эхэндээ ихээхэн шүүмжлэлд өртөж байсан ч, ихэнх залуу хамтлагуудын адил гадаадад гаралгүйгээр, нутагтаа үлдэж уран бүтээлээ туурвисаар өөрийн гэсэн үзэгчдээ бий болгоно гэсэн зорилгодоо хүрч чадсан билээ. Ардын хөгжмийн зэмсгүүдийг цахилгаанжуулснаар хүчтэй дуугаралт, үүнээсээ үүдээд нүргэлсэн, хүчирхэг хөөмийтэй болсон Алтан Ургийг таашаан сонсогчдын эгнээ орон даяар төдийгүй олон улсад өргөжсөөр байна. Хамтлагийн хоёр хөөмийч эхэлж бие даан оролдож байгаад, дараа нь Одсүрэнгээр (CD1-12) хөөмий заалгажээ. Хөөмийг нь Бурханы шашны унзад хоолойтой төстэй болохыг онцолсон лам нарын үгээс улбаалж, судрын уншлага бүхий уран бүтээл хийх санаа тэдэнд төржээ. Ингээд амьдрал, үхлийн талаарх оршихуйн чанартай гүн ухааны Сонсгоод судрын орчуулгыг засварлан бадаг болгож, төвд эхээр нь дахилт хийсэн энэ бүтээл мэндэлсэн байна.
Хөгжмийн замнал
Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн коллежийн нэг ангийн найзууд Алтан Ураг хамтлагийг үүсгэн байгуулсан бөгөөд анхны уран бүтээлээ сургуулийнхаа хичээлийн жилийн хаалтын тоглолтод зориулан бүтээж байжээ. 2001 онд сургуулиа төгсцгөөсөн тэд дараа жилээс нь хамтлагийн уран бүтээлдээ идэвхийлэн орцгоосноор Алтан Урагийн замнал ч өгсөж эхэлсэн байна. Ардын хөгжим тоглодог тэд рок хөгжим сонирхон сонсдгоос үүдэн, 2004 онд гаргасан “Унага төрөв” анхны цомгоороо Монголд хөгжмийн шинэ урсгал бий болгосон юм.
Онцлог
Монгол хөгжимд Алтан Ураг хамтлагийн авчирсан шинэлэг зүйл бол ардын хөгжмийн зэмсгийг рок хөгжмийн дуутай болгож, этно-рок урсгалыг бий болгосон явдал юм. Ингээд хүчирхэг дуу бүхий хөгжмийн зэмсгүүдтэйгээ тохирох хүчтэй хөөмий гаргах нь энэ хамтлагийн хэв маяг болсон байна. Ардын урлагийн ихэнх хөгжимчид гадаадад гарч тоглож байх үед нутагтаа үлдэхээр шийдэн уран бүтээлээ туурвиснаараа Алтан Ураг хамтлаг Монголд ардын хөгжимчдийн нөхцөл байдал сайжрахад зохих хувь нэмэр оруулсан билээ.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Nation, (Үндэстэн), (CD autoproduction, Ulaanbaatar, 2010)
- Mongol, (Монгол), (CD, B.O. du film éponyme, autoproduction, Ulaanbaatar, 2010)
- Once upon a time in Mongolia, (Монголд нэг удаа), (CD autoproduction, Ulaanbaatar, 2010)
- Blood, (Цус), (CD autoproduction, Ulaanbaatar, 2009)
- Hypnotism, (Ховсдолт), (CD autoproduction, Ulaanbaatar, 2008)
- Made in Altan Urag, (Алтан Урагт үйлдвэрлэв), (CD autoproduction, Ulaanbaatar, 2006)
- Unaga töröv, A foal’s been born, (Унага төрөв), (CD autoproduction, Ulaanbaatar, 2004)
Алтан Урагийн клипүүдийг тэдний Юүтюб сувгаар үзэх:
19
CD2 Монгол
Хөсөгтөн (2009 онд Улаанбаатарт байгуулагдсан)
CD2
Хөсөгтөн (2009 онд Улаанбаатарт байгуулагдсан)
Монгол
Дашдоржийн Ариунболд (1976, Улаанбаатар), Ваанчигийн Батзориг (1977, Баянхонгор), Оюунгэрэлийн Чулуунбаатар (1989, Улаанбаатар), Хүрэлбаатарын Уламбаяр (1989, Улаанбаатар), Гомбосүрэнгийн Адъяадорж (1981, Улаанбаатар).
В. Батзоригийн зохиолоор хийсэн найруулга / дуу, хөөмий, хархираа, их хуур, морин хуур, доомбор, жэмбэ / Ятгачин: Ч. Амарбаясгалан.
—
Khusugtun. Ethnic-ballad group [Хөсөгтөн, этник-баллад хамтлаг] цомгийн хэсэг. Улаанбаатар, 2009. Дуу бичлэг, микс хийсэн: М. Бирваа, Б. Эрдэнэлхагва, Ц. Ганболд. Хөсөгтөн хамтлагийн зөвшөөрлөөр оруулав.
Батзориг хөөмийг С. Зулсараас (1973-2010) сурсан бол бие даан хөөмий сурч байсан Чулуунбаатар Батзоригоор заалгасан байна. Харин Ариунболд, Адъяадорж, Уламбаяр нар Одсүрэнгээр (CD1-12) тус тус хөөмий заалган сурчээ. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад үүсэн бий болсон энэ хамтлаг хөөмийг хоолой салган дуулахтай хослуулж, уран бүтээлийн эрэл хайгуул хийдэг. 2009 онд байгуулагдсанаас нь хойш тэдний загварыг бараг тэр чигээр нь хуулбарлан тоглодог хамтлагууд улс даяар олширсон ба Өвөр Монголд хүртэл төрөн гарсан байна. Батзоригийн зохиосон энэ дуу Хөсөгтөнгийн анхны уран бүтээлүүдийн нэг юм. Тэд 2009 онд Улаанбаатарт зохион байгуулагдсан Олон Улсын Хөөмийн Наадамд уг бүтээлийг тоглосон нь мэргэжлийн хөгжимчдийн чансаагаа харуулах боломж байсан агаад ийнхүү уг арга хэмжээний Гран при шагналыг хүртэж байсан юм. World Music буюу Дэлхийн хөгжим урсгалын билэгдэл болсон жэмбэ цохивор хөгжмийг тус хамтлаг сонгосон нь залуу үеийнхэний таашаалд нийцэх уран бүтээл туурвих замаар тэднийг ардын хөгжимд татах гэсэн эрмэлзэлтэй нь холбоотой. Хөсөгтөн XXI зууныхныг стрессээс чөлөөлөх зорилго бүхий уянгалаг намуун өнгө аястай уран бүтээлээр өөрийн хэв маягийг тодорхойлж, “этник баллад” хэмээн нэрийддэг. Сонсогчид тэдний хөгжмийг сонсоод байгаль дэлхийн гоо сайхныг төсөөлөн, өдөр тутмын бухимдлаас ангижирч чадах нь Хөсөгтөнд чухал юм.
Гэрэл зураг
Khusugtun – Хөсөгтөн “12 Jil – 12 жил” / An Anthology of Mongolian Khöömii – Монгол Хөөмийн Сонгомол :
Khusugtun – Хөсөгтөн “Chingis Khaany magtaal” / An Anthology of Mongolian Khöömii :
Хөгжмийн замнал
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Ганболд хөгжимчин Ариунболдод хамтлаг үүсгэхийг зөвлөснөөр тэрээр Хөсөгтөнг бий болгох талаар бодож эхэлсэн байна. Гэвч олон хоолойгоор салгаж хөөмийлөх санаа түүнд өмнө нь буюу 1998-1999 онд төрж байжээ. Ингээд тэр 2008 оноос хөгжимчдөө сонгож, энэ санаагаа туршиж үзсэнээр хамтлаг албан ёсоор 2009 оны 3 сард мэндэлжээ. Хамтлагийн гишүүд бүгд хөгжмийн сургуульд сурсан учир найрал дууны мэдлэгтэй тул аливаа зохиол, найруулга хийхдээ төгөлдөр хуур ашиглан бүгд санаа бодлоо нэмэрлэн хийдэг байна. Чулуунбаатар хамгийн дээд өнгөнд, Батзориг хамгийн доод өнгөнд хөөмийлдөг бол Адъяадорж болон бусад гишүүд дунд өнгөнд хөөмийлдөг гэхчлэн хөөмийн тембрийн хувьд хүн бүр өөр өөрийн өнгөтэй хөөмийлдөг.
Онцлог
Олон хоолойгоор салгаж хөөмийлөхийн зэрэгцээ хөөмийнд зориулсан бүхэл урын сан бүрдүүлсэн.
Цомог зүй
- Une Anthologie du khöömii mongol, Монгол Хөөмийн Сонгомол (Routes Nomades & Buda Musique, 2016)
- Khusugtun. Ethnic-Ballad Group, (Хөсөгтөн, этник-баллад хамтлаг), (CD autoproduction, Ulaanbaatar, 2009)