Skip to content
Routes Nomades
  • Уран бүтээлчид
    • Хөсөгтөн
    • Доржийн Батсүх
    • Монгол Хөөмийн Сонгомол
    • Мэйханэ
    • Нүүдэлчин Дуу Хоолой Сардиниа-Монгол
    • Урбиорби
    • Цогтгэрэл ба Ганзориг
    • Дөрвөн Бэрх
    • Цэрэндаваа ба Цогтгэрэл
    • Гоцлол хөөмийч Цогтгэрэл
  • Тоглолтын хуваарь
  • Сонгомол
  • Цомгууд
  • Кинонууд
  • Сургалтууд
  • Хэвлэлд
  • хөөмий
  • Холбоо барих
  • Монгол
    • Français
    • English
Menu Close
  • Уран бүтээлчид
    • Хөсөгтөн
    • Доржийн Батсүх
    • Монгол Хөөмийн Сонгомол
    • Мэйханэ
    • Нүүдэлчин Дуу Хоолой Сардиниа-Монгол
    • Урбиорби
    • Цогтгэрэл ба Ганзориг
    • Дөрвөн Бэрх
    • Цэрэндаваа ба Цогтгэрэл
    • Гоцлол хөөмийч Цогтгэрэл
  • Тоглолтын хуваарь
  • Сонгомол
  • Цомгууд
  • Кинонууд
  • Сургалтууд
  • Хэвлэлд
  • хөөмий
  • Холбоо барих
  • Монгол
    • Français
    • English

Баримтат Кинонууд

Хөөмийгөөр Аялахуй
Хөөмийн Эзэд - Монгол Хөөмийч
Хөөмийгөөр Аялахуй

Хөөмийгөөр Аялахуй
Найруулагч Жон-Франсуа Кастэллийн бүтээж буй шинэ кино

Хөөмийн Эзэд баримтат киноны үргэлжлэл болох энэ бүтээлийг Лэ Фильм дю Рошэ Нүүдэлчин Зам Холбоотой хамтран бүтээж байгаа билээ.

Кино бүтээхэд зориулан явуулж буй олон нийтийн хандивын аян 2017 оны 3 сарын 31-нд дуусгавар болох тул Монгол хөөмийг дэмжигч хэн бүхэн энэхүү мэдээг түгээхийг уриалж байна. Хөөмийгөөр Аялахуй киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг voyageendiphonie.com хуудсаас авна уу.

Продакшн: Les Films du Rocher, Hors/Champs-Contre/Champs, A ProPos productions
Дүрс бичлэг:
Jean-François CASTELL
Дуу бичлэг:
Jean-François CASTELL et Johanni CURTET
Хөгжим:
“Монгол Хөөмийн Сонгомол” аялан тоглолтынхон, В. Батзориг, А. Эрдэнэхүү, Золзаяа.
—
Копродакшн :
Routes Nomades, L’Oreille du Chat, le financement participatif (169 contributeurs)
SACEM-ын дэмжлэгтэйгээр бүтээв. © 2018
Монгол, Англи, Франц хадмал орчуулгатай.
lesfilmsdurocher@gmail.com
voyageendiphonie.com

Suivez les projections et l’actualité à venir sur la page facebook du film: facebook.com/Voyage-en-Diphonie

Кино танилцуулга:

Ерөнхий агуулга

2010 онд Монголын уламжлалт хөөмийн урлаг ЮНЕСКО-гийн хөтлөн явуулдаг Хүн Төрөлхтний Соёлын Биет Бус Өвийн Төлөөллийн ᠎Жагсаалтад бүртгэгдсэн ба нэр дэвшүүлэх баримт бичигт нь угсаатны хөгжим судлаач Жоанни Кюртэ, түүний гэргий Шагдарсүрэнгийн Номиндарь нарын судалгааны ажил болон тэдний ‘Нүүдэлчин Зам’ холбооны эрхлэн гаргасан бичлэгүүд голлох хувь нэмэр оруулсан юм.

Үүний дараа Жоанни, Номиндарь нар 6 жилийн хөдөлмөрийн үр дүн болох “Монгол Хөөмийн Сонгомол” хос цомгийг гаргасан нь тун удалгүй дэлхий дахинаах хөөмий сонирхогч хэн бүхний хувьд тулгуур материал болов.

2016 онд уг цомгийн нээлтэд зориулж тэд 12 хөөмийч, уран бүтээлч бүхий онцгой аялан тоглолт зохион байгуулсан юм. Эрэгтэй, эмэгтэй, ахмад, залуу гээд малчны хотоос тайзны урлаг хүртэлх Монгол орны нутаг нутгаас ирсэн хөөмийч, өвлөн уламжлагчид 2 сарын турш хамт байж, дэлхийн хөгжим урсгалын Франц, Швейцарь дахь хамгийн том тайзнаа тоглосон билээ.

Жоанни Францын Шинжлэх ухааны үндэсний төв, ЖИПСА лаб болон Грэнобл хотын Анагаахын их сургуультай хамтран, хөөмийн төлөөлөл болсон тэдгээр уран бүтээлчдийг сайн дурын үндсэн дээр хөөмийн нарийн судалгаанд оролцуулахаар төлөвлөсөн нь дэлхийд анхдагч болсон юм.

Дээрх бүх үйл явдлыг хоорондын нарийн уялдаа, хамааралтайгаар дүрслэх “Хөөмийгөөр Аялахуй” кино нь ёс зүй, тэгш эрхийн зарчимд тулгуурласан угсаатны хөгжим судлалын ажил, олон улсын аялан тоглолтыг дотроос нь мэдрэх боломж, эрдэм шинжилгээний туршилтууд, хөөмийн нууц болон түүний байгаль дэлхийтэй уялдах нарийн шижим, хөөмийн өвлүүлэлт,  2017 оны зун Монголд очиж “Монгол Хөөмийн Сонгомол” цомгийг оролцогч хөөмийчдөд төдийгүй, архивын бичлэгтэй холбогдох дээр үеийн хөөмийчдийн гэр бүлд олгосон явдал гээд нэн ялангуяа хөөмийчидтэй туулсан Жоанни, Номиндарь хоёрын хүн ёсны адал явдлын талаар өгүүлнэ.

Аялахуйн мөн чанар бүхий энэхүү бүтээлийг “Монгол Хөөмийн Сонгомол” аялан тоглолтоор анх удаа Европт ирж, мөрөөдлөө биелүүлээд хальсан Монголын Тува хөөмийч Бадарын Папизан агсны гэгээн дурсгалд зориулав.

Voyage en Diphonie en DVD

Vous pouvez commander le film en DVD sur ce site www.voyageendiphonie.com/le-dvd

Хөөмийн Эзэд - Монгол Хөөмийч

Хөөмийн Эзэд – Монгол Хөөмийч

Жон-Франсуа Кастэллийн бүтээл
53 минут – HDV

  • 7 дахь Урлаг, Шинжлэх Ухааны Фестивалийн Маргад Давалгаа Шагнал, Нуармүтие, 2013
  • Судлаачийн Кино Фестивалийн Дэмжлэг Шагнал, Нонси, 2012
  • Угсаатны Хөгжим Судлалын Францын Нийгэмлэгийн Барток Шагнал, 30 дахь удаагийн Жон Рүш Кино Фестиваль, Угсаатны зүйн кино шүүмж, 2011
  • “Дэлхий Дахинаар” Фестивалийн Шилдэг Баримтат Кино, 2011
  • “Адал Явдлын Дэлгэц” Фестивалийн “Олны таашаалд хүрсэн” кино, 2010

Продакшн: Вероник Пибарэ
Дүрс: Жон-Франсуа Кастэлл
Дуу: Жон-Франсуа Кастэлл, Жоанни Кюртэ
Хөгжим: Дөрвөн Бэрх
—
Ла Күриюүз/Лэ Филм дю Рошэ/ЛМТВ/ТВ Рэннэ нарын оролцоотойгоор, Хөгжмийн Бүтээлийг Дэмжих Сан, Пэй дэ Ла Луар Мужийн Захиргааны дэмжлэгээр, CNC-тэй хамтран бүтээв. © 2010
Монгол, Франц, Англи хэлээрх хувилбаруудыг lesfilmsdurocher@gmail.com хаягт хандан авах боломжтой.

Киноны танилцуулгыг татаж авах

Кино танилцуулга

Киноны хэсгээс

Ерөнхий агуулга

Дөрвөн Бэрх бол Монголын хамгийн агуу хөөмийчдийн дөрвийг нэгтгэсэн дуу хоолойн чуулга юм. Аялан тоглолт хийж, цомог бүтээх төслөөр тэднийг нэгтгэх санааг анх угсаатны хөгжим судлаач, залуу Франц эрдэмтэн Жоанни Кюртэ гаргасан билээ. Киноны явцад аялан тоглолтын уран бүтээл бүтээх явц, хөөмийчдийн замналыг харуулахаас гадна эртнээс өвлөгдөн ирсэн энэ урлагийн гарал үүсэл, үүх түүхийг судалж, хэрхэн өвлөгдөн уламжлагдаж байгааг шинжилж буй Жоаннигийн судалгааны ажлын талаар толилуулна. Францад хийсэн аялан тоглолтыг бэлтгэх явцаас эхлээд Алтайн өндөрлөгийн хээр талаар айлчлах энэ бүтээл үзэгч олныг угсаатны зүйн ховор, сэтгэл татам хөгжимлөг аялалд урих бөлгөө.

—
Үзэгчдийн хүртээл болсон газрууд: Кэй Бронли Музей, Амфи-Опера (Лион хотын Дуурийн театр), “Дуунаас Хөгжим Хүртэл” 7 дахь Урлаг, Шинжлэх Ухааны Фестиваль (Нуармүтие он Ил), Олон Улсын Ардын Хөгжим, Киноны Фестиваль (Катманду), Сардинийн Олон Улсын Угсаатны Зүйн Киноны 16-р Фестиваль (Нүоро), Монголын Долоо Хоног Фландэрт Фестиваль, Монголын Долоо Хоног Парист Фестиваль, Күлор Планэт, Сониуч Аянчин Кино Фестиваль (Сант Этиен), Түлүз Хотын Музей, Байгалийн Түүхийн Музей (Парис), “Үзэх хэрэгтэй” Шинжлэх ухаан, Киноны Фестиваль (Үлан), Дэлхий тойрогчид Фестиваль, Масси хотын Дуурийн Театр, Трансбореал ба АБМ “Аялагчийн нүдээр” (Парис), “Дэлхий дахинаа” Фестиваль (Шартр дэ Брөтань)…

Киноны сонин сайхныг фэйсбүүк хуудсаар нь авна уу: https://www.facebook.com/Maitresdechantdiphonique/

“Хөөмийн Эзэд” DVD

Гарсан огноо: 2012 оны 5 сар • Үргэлжлэх хугацаа: 53 мин
Бонус: 33 мин
Уг DVD-гээр хүрхрээний хажууд хөөмийлж буй Цэрэндаваа, голын эрэг дээр цуурдаж буй Сэнгэдорж, алдарт “Хөөмийн магтаал”-аа магтаж буй Ганзориг, Дөрвөн Бэрхийн амьд тоглолтын хэсэг, хөөмий хэрхэн сурсан тухайгаа ярьж буй Цогтгэрэлээс гадна, Жоанниг Рэннэ 2 Их Сургуульд хөөмийн хичээл орж буйг нь болон, Улаанбаатарт Шинжлэх Ухааны Академийн Дуун ухааны сан хөмрөгт судалгааныхаа ажлын талаарх эргэцүүллээ хуваалцаж буйг нь тус тус үзэх боломжтой.

Хэл (кино + бонус): Монгол, Франц, Англи хэлээр хадмал орчуулгатай

Ла Күриюүз/Лэ Филм дю Рошэ/Нүүдэлчин Зам нарын хамтын бүтээл © 2012

DVD борлогдож дууссан болно.

Мэдээ

  • Мэдээллийн хуудас 2024 09 2024.09.30
  • Нүүдэлчин Замын Мэдээллийн Хуудас – 2024 оны Гуравдугаар сарын дугаар 2024.04.1
  • Мэдээллийн хуудас 2023 09 2023.09.19
  • Хөсөгтөн хамтлагийн Европын аялан 2022.03.22
  • Нүүдэлчин Зам Холбоо ЮНЕСКО-гийн итгэмжит байгууллага боллоо! 2018.06.5

→ Бүх мэдээг харах

  Suivez-nous sur Facebook
  Suivez-nous sur Youtube

  • Нүүр
  • Уран бүтээлчид
  • Тоглолтын хуваарь
  • Монгол
    Хөөмийн
    Сонгомол
  • Цомгууд
  • Баримтат Кинонууд
  • Сургалтууд
  • Хэвлэлд
  • Монгол хөөмий
  • Холбоо барих
  • Мэдээ
  • Français
  • English
  • Монгол
Нүүдэлчин Зам Холбоо • 2006 - 2025
Textes: Johanni Curtet et Nomindari Shagdarsuren
Photos: Oliviers Gassies (accueil), Nomindari Shagdarsuren, Johanni Curtet