Бидний тухай

Нүүдэлчин Зам Холбоо нь Монгол соёлыг Европт түгээн сурталчилж, Монголын язгуур урлаг, тэр дундаа хөөмийтэй холбоотой соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг.

2006 онд үүсэн байгуулагдсанаасаа хойш бид Монгол хөөмийчдийг жил бүр урьж, хөөмийн 100 гаруй тоглолт, 40 гаруй сургалт зохион байгуулсны зэрэгцээ, Бюда Мюзик, Пан Рекордс лэйбэлүүдтэй хамтран хөөмийн гурван цомог гаргаад байна. Энэ бүх хичээл зүтгэлээр Францын кино найруулагч Ж. Ф. Кастэлл "Хөөмийн Эзэд" баримтат кино бүтээж 2010 онд үзэгчдийн хүртээл болгосон нь хэд хэдэн томоохон шагнал хүртээд байгаа билээ. Тэрээр мөн Монгол хөөмийн анхны антологийн маань адал явдлаар 2018 онд "Хөөмийгөөр Аялахуй" баримтат киног бүтээн гаргаад байна.

2006 оноос хойш бидэнтэй хамтран ажилласан зарим томоохон байгууллагууд:

Мороккогийн Фэз хотын Дэлхийн шүтлэгт хөгжмийн фестиваль, Парис хотын Театр дэ ла Вилл-Абэсс тайз, Парис хотын Кэй Бронли музей, Сан Флорон лэ Вией хотын Лэз Ориентал фестиваль, Лилль хотын Дуурийн театрын тайз Аттакафа, Лион хотын дуурийн тайз Амфи-Опера, Дэтүр дэ Бабэл фестиваль, Лэ Сюд а Арл фестиваль, Португалийн Эвора хотын Классика-Эвора фестиваль, Эйрву хотын Лэ Рэв дэ Лаборижэн фестиваль, Сан Назэйр хотын Лэс Эскаль фестиваль, Лө Мон хотын Лэ Суар дэ Лэтэ фестиваль, Флондр мужийн Монголын долоо хоног фестиваль, Лө Мон хотын Хөгжмийн зэмсэг урлалын өвийн төв, Лө Мон хотын Сулниер танхим, Нийс хотын Азийн урлагийн музейн Монголын язгуур урлагийн фестиваль, Шалон он Шампани хотын Энд тэндхийн хөгжмийн фестиваль, Сувиньи лэ Томпл хотын Прэвэр танхим, Шомбэри хотын Урлагийн хотхон, Улаанбаатар дахь Монгол-Францын төв, Лө Мон хотын Чуулганы ордон, Лө Мон хотын Лэ нүй дэ ла вуа фестиваль, Бүлонь-Биянкүр хотын Албэр Кан музей, г.м.

Бид дараах байгууллагуудын хөөмийтэй холбоотой төслүүдэд уран сайхны зөвлөгөө өгч ажилладаг:

Мороккогийн Фэз хотын Дэлхийн шүтлэгт хөгжмийн фестиваль (2013), Парисын Театр дэ ла Вилл-Абэсс (2009, 2010, 2013), Сан Флорон лэ Вией хотын Лэз Ориентал фестиваль (2006, 2013), Эйрву хотын Лэ Рэв дэ Лаборижэн фестиваль (2006 оноос өнөөг хүртэл).


Routes Nomades, association loi 1901 n° W353000591, licence 2 n° 1059233

Холбоо барих

Ерөнхийлөгч
Лора Николов
contact@routesnomades.fr

Нярав
Розэн Трэгоат
contact@routesnomades.fr

Уран сайхны удирдаач – Тоглолт захиалга
Жоанни Кюртэ
+33 (0)6 21 35 53 01
johanni.curtet@routesnomades.fr

Монгол-Франц төслийн зохицуулагч, уран сайхны зөвлөх
Шагдарсүрэнгийн Номиндарь
+33 (0)6 41 86 08 12
contact@routesnomades.f

Имэйл