Нүүдэлчин Зам

Монголын язгуур урлагийн уран бүтээл, аялан тоглолт, цомог бүтээгч, соёлын биет бус өвийн хадгалалт хамгаалалтыг дэмжигч

Баруунаа цаст уулсын оргил тэнгэрийн хаяагаар сүүмэлзэн харагдах нь Алтай бөлгөө. Жингийн цуваа хором хиртэй саатахад, нулимс нь мэлтэгнэсэн хүмүүс сүслэн залбирч эхлэв. Үнэрээр нь л, хүн бүр, Алтайн салхийг таних мэт байлаа.

— Чинагийн Галсан, Жингийн цуваа номоос

Бидний тухай

Угсаатны хөгжим судлаач, хөгжимчин Жоанни Кюртэ, хөөмийч, малчин Дашдоржийн Цэрэндаваатай уулзан танилцсанаар мэндэлсэн Нүүдэлчин Зам Холбоо маань Монгол хөөмийтэй холбоотой хөгжмийн уран бүтээлийн болон өв соёлын төслүүд хэрэгжүүлж эхэлснээс хойш даруй 12 жил болжээ.

2006 оноос хойш Улаанбаатараас эхлээд Өндөр Алтайн өргөн нутгийн зам жимээр хөндлөн гулд хэрэн хэсч явахдаа бид дуу хөгжмийн уламжлалын олон төрлийг сурвалжлан судалж ирсэн билээ. Энэ хугацаанд бид Монголын Уламжлалт Хөөмийн Урлагийг Хүн Төрөлхтний Соёлын Биет бус Өвийн Төлөөллийн Жагсаалтад нэр дэвшүүлэх баримт бичгийг гардан боловсруулж (2010 онд бүртгэгдсэн), хөөмийн анхны антологи болох Монгол Хөөмийн Сонгомол хос цомгийг 2017 онд хэвлүүлэн гаргаад байна.

Шинэ зам харгуй, уул нуруу, тал хөндий, хаа нэгтээ биднийг дууднам…

Цахим хуудаснаа тавтай морилж, нүүдэлчин замаар минь тухтай аялна уу!

Мэдээ

Нүүдэлчин Замын Мэдээллийн Хуудас – 2024 оны Гуравдугаар сарын дугаар

Монголын язгуур хөгжимчид, өв тээгчдийн аялан тоглолтууд, Брөтанийн Гүнгийн Цайзтай хамтран зохион байгуулж буй Монгол соёлын улирал, Баавгай Болохсон киноны хөгжмийн цомог, Монголд хийх хөөмийн

дэлгэрэнгүй →

Мэдээллийн хуудас 2023 09

Мэдээллийн хуудас явуулаагүй ч, үйл явдлаар өрнүүн байсан энэ хэсэг хугацааны дараа Та бүхэнтэйгээ дахин мэндчилж байгаадаа баяртай байна. Монголд соёлын аялал зохион байгуулж, Каннын

дэлгэрэнгүй →

Хөсөгтөн хамтлагийн Европын аялан

Хөсөгтөн хамтлагийн Европын аялан тоглолт энэ хавар эхлэх гэж байна! “Жангар” цомгийн шинэ бүтээлүүдээр Франц, Люксембург, Швейцарь, Бельгид уулзацгаая! Тасалбарын захиалга: Тоглолт, арга хэмжээнүүдийн хуваарь

дэлгэрэнгүй →