Монгол Хөөмийн Сонгомол цомог маань эх нутагтаа ирлээ! Цомгийн нээлтийн арга хэмжээ энэ Пүрэв гарагт Републик кафед зохион байгуулагдана. Хүрэлцэн ирэхийг урьж байна.

Монгол улсаас « Монгол хөөмийн уламжлалт урлаг »-ийг Хүн төрөлхтний Соёлын Биет Бус Өвийн Төлөөллийн Жагсаалтад нэр дэвшүүлсний дагуу 2010 онд бүртгэсэн билээ. Хөөмийг ийнхүү бүртгүүлэх баримт бичгийг боловсруулж байх явцдаа Жоанни Кюртэ, Шагдарсүрэнгийн Номиндарь нар хөөмийг олон талт баялаг шинжээр нь таниулах лавламж материал бий болгох шаардлагатай байгааг анзаарсан юм. Ийнхүү Монгол хөөмийн антолог цомог бүтээх санаа үүджээ. Тус цомгийн Монгол дахь нээлтийг тохиолдуулан, цомог бүтээгчид ажлынхаа эхний алхмуудаас эхлээд, 2011-2016 оны хооронд хийгдсэн хээрийн судалгаа, баримтжуулалт болоод сурталчилгааны ажлынхаа талаар танилцуулна.

Танилцуулгын дараа, тус цомогт оролцсон хөөмийчдийн төлөөлөл болох Н. Ашид, О. Отгонхүү, Г. Балжинням нарын бэсрэг тоглолт болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл: www.routesnomades.fr/anthologie

Монгол Францын төв Та бүхнийг энэхүү Монгол-Францын хамтарсан төсөлтэй танилцахыг урьж байгаадаа баяртай байна!