Мэдээ

10 Нох 2018

Уламжлалт хөгжмөөр дэлхийг тойрч буй номонд Монгол Хөөмийн Сонгомол улсаа төлөөлөн багтжээ


Монгол Хөөмийн Сонгомолын талаар болон Нүүдэлчин Зам холбоо, Монгол хөөмийчдийн талаар 575 дуугаар дэлхийг тойрохуй номын Ази, Номхон далайн орнууд хэмээх 3-р ботид Монголыг төлөөлүүлэн дурдан оруулсан байгааг дуулгахад таатай байна. Уг бүтээлийн "Монгол" хэмээх 2 хуудас хэсэгт Нүүдэлчин Зам Холбоо, Хосоо болон Монгол Хөөмийн Сонгомол цомог, Цэрэндаваа ба Цогтгэрэл цомгийн талаар тус тус бичжээ.