Мэдээ

12 Туу 2019

Хөөмий Монтэ-Карлод зочиллоо


Монакогийн ханхүү Альберт, гүнж Каролин нарын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг дэлхийд нэр хүндтэй Монтэ-Карлогийн Урлагийн Хавар Фестивальд хөөмий залагдлаа!

Энэ Ням гарагт Монтэ Карлогийн Урлагийн Хавар Фестивальд Др. Жоанни Кюртэ уригдан хөөмийн талаар танилцуулга хийх ба түүний "Монголын хөөмийг угсаатны зүйгээр тоймлохуй" нэрт үзэсгэлэн олны хүртээл болно. Монакогийн ханхүү Альберт, гүнж Каролин нарын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг нэр хүндтэй уг фестивалийн хаалтын тоглолтыг хийхээр Тувагийн алдарт Чиргилчин хамтлаг уригдсан байна.