Мэдээ

11 Нох 2017

Монгол Хөөмийн Сонгомол Сонглайнс сэтгүүлд дахин гарлаа!


Гарснаасаа хойш таван сарын дотор Монгол Хөөмийн Сонгомол цомог маань алдарт Сонглайнс сэтгүүлийн хөгжмийн цуглуулгад 2 дахь удаагаа багтан ороод байна.
Сэтгүүлийн 132 дахь дугаарт хөгжмийн цуглуулгаа толилуулсан аялагч Тим Көүп жагсаалтынхаа эхэнд цуут хөөмийч Д. Сундуйн "Цомбон туурайтай хүрэн" бүтээлийг залжээ. Энэхүү бүтээл нь Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн архивт хадгалагдан буй агаад Монгол Хөөмийн Сонгомолын 1-р цомогт багтсан юм.

Өнгөрөгч 5 сард цомог маань Сонглайнс сэтгүүлийн "Орчлонгийн Шилдэг Цомгууд"-ын 4-т жагсаж байсан ба 7 сард тус сэтгүүлээс онцолсон сүүлийн 6 сард гарсан даян дэлхийн хөгжмийн шилмэл бүтээлүүдэд багтаж байлаа. Сонглайнс сэтгүүлд их баярлалаа!