Мэдээ

5 Луу 2018

Монгол Хөөмийн Сонгомол мэргэжилтнүүдийн сайшаалыг хүртсээр


Монгол Хөөмийн Сонгомолын маань талаар нэгэн сайхан нийтлэл Угсаатны хөгжим судлал сэтгүүлд хэвлэгдэн гарлаа!

"Олон янзын уран бүтээлчдийн 43 ширхэг бүтээлээс бүрдсэн энэ цомог нь хөөмий нэг хэвийн давтагдалд царцсан зүйл биш, харин ч олон талт арга барил мөн гэдгийг нь сайтар харуулж чаджээ. Тийм ч учраас, нэгэн сонгомол хэмээх нэр нь илэрхийлж байгаачлан, өөр өөр цаг үе, арга барил, уран бүтээлчдийн хөгжмөөс сонгон оруулсан бүтээлүүдийн цоморлиг болсон энэ цомог хөөмийн урлагийг тэр чигээр нь дангаараа харуулах биш, харин түүний олон талыг нь илэрхийлсэн нэгэн сурвалж болохыг зорьсон байна. Эрдэм шинжилгээний нягт нямбай ажил болох цомгийн 48 хуудас бүхий товхимолоос сонсогч олон "хөөмийг олон талын шинжтэй уламжлал" болохыг нь танин мэдэх болно."

Тус өгүүллийг бичсэн, Борэлиа хэвлэлийн газрын дарга, антропологич Эмили Майд талархсанаа илэрхийлж байна.