Мэдээ

5 Мог 2018

Нүүдэлчин Зам Холбоо ЮНЕСКО-гийн итгэмжит байгууллага боллоо!


Соёлын Биет бус Өвийг Хамгаалах ЮНЕСКО-гийн Конвенцийн Гишүүн Улсуудын Ерөнхий Ассамблэй 2018 оны 6 сарын 4-нөөс 6-ны хооронд ЮНЕСКО-гийн Төв байранд болсон 7-р чуулганыхаа үеэр Нүүдэлчин Зам Холбоог маань тус Конвенцийн Засгийн Газар хоорондын Хороонд зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжиллээ. Уг Конвенцийн 9-р зүйлд заасны дагуу энэхүү итгэмжлэл нь биднийг биет бус өвийн салбарт ажиллаж ирсэн бодит туршлага бүхий төрийн бус байгууллага хэмээн хүлээн зөвшөөрч баталгаажуулж байгаа хэрэг бөгөөд цаашид соёлын олон төрлийг дэмжиж, харилцан солилцоонд хувь нэмэр оруулж, өв соёлыг хамгаалан түгээх үйлст маань урам нэмсэн гайхалтай сайхан үйл явдал боллоо.