Мэдээ

15 Бич 2020

БНХАУ-ын төр нутаг дэвсгэр дээрх угсаатны цөөнх Монголчуудын соёлыг хоморголон устгаж буйг сонордуулан анхааруулах нь.


Өмнөд Монголчуудын эх хэлээ сурах, хэрэглэх, өвлүүлэх үндсэн эрхээ буцаан олж авахад нь дэм болох зорилгоор бид энэхүү ил захидлыг Монгол, Франц, Англи гурван хэлээр олон улсын байгууллагуудын нэр бүхий хүмүүст хандан бичлээ.
Хятадын төрөөс явуулж буй Монгол хэлийг хүчлэн халах бодлого нь хүний үндсэн эрхийг ноцтой зөрчиж буй тул НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ноён Антонио Гютэррэс,
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Хатагтай Мишель Бачэлэт Жериа, Уугуул иргэдийн асуудлаарх НҮБ-ын Байнгын Форумын Ерөнхийлөгч Хатагтай Анн Нүоргам нарт;
Хүүхдийн эрхийг бусармагаар зөрчиж буй тул ЮНИСЕФ-н Ерөнхий захирал Хатагтай Хэнриэтта Х. Форэд;
Хүн төрөлхтөний соёлын өв рүү халдан довтолж буй тул ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Хатагтай Удрэ Азүлэ, Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Конвенцийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ноён Тим Куртис нарт;
Өнгөрөгч 7 сард Хятадын төрд тарчлуулж буй Уйгур угсаатныг өмгөөлөн улсынхаа Ерөнхий ассамблэйд үг хэлснийх нь хувьд
Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад Хэргийн Сайд Ноён Жон-Ив Лө Дриан нарт хандан илгээсэн захидал юм.
#SaveTheMongolianLanguage