Мэдээ

28 Хон 2020

Нүүдэлчин Замын Мэдээллийн Хуудас - 2020 оны 8 сар


Та бүхэнтэйгээ сүүлийн мэдээллийн хуудсаараа учран золгосноос хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Коронавирусын цар тахлаас улбаалж маш олон газрын үйл ажиллагаа түр зогссон нь биднийг ч бас тойрсонгүй. Хэдий тийм боловч, Францын Консерватурын сургалтын түвшинд хөөмий анх удаа багтаж байгаа, Хөсөгтөн хамтлагийн цомог гарч байгаа, Монгол уран зохиол Франц хэлээр гарах гэж байгаа гээд маш олон сайхан үйл явдал биднийг хүлээж байгаатай та бүхэн энэ хуудсаар танилцах болно.