Хэвлэлд

Радио Нэвтрүүлгүүд

Espace 2 - RTS

Magma, de Yves Bron
Le chant des steppes

Diffusé le 14 avril 2016

Интернэтээр шууд сонсох

Франц Мюзик Радио

Аялалын дэвтэр нэвтрүүлэг, хөтлөгч Эдүар Фүрэ Кулфюти
Хоолойн тембрийн урлаг Монгол хөөмийн зүрхэнд
Цацагдсан огноо: 2015.05.31
Интернэтээр шууд сонсох

Эспас 2, Романди-Швейцарийн Радио

Ертөнцийг чагнахуй нэвтрүүлэг, хөтлөгч Вансон Занэтти
Монгол Хөөмий. Хөөмийн мастеруудтай уулзсан нь
Цацагдсан огноо: 2013.10.06

Угсаатны хөгжим судлаач, Монгол хөөмийн мэргэжилтэн, хөгжимчин Жоанни Кюртэтэй хийсэн ярилцлага. Лэ Сюд а Арл Фестивалийн хүрээнд хийсэн нэвтрүүлэг.

Радио дэ Сюд

Хөгжмийн Өргөө нэвтрүүлэг, хөтлөгч Филипп Крюмм
Цацагдсан огноо: 2013.07.09

Лэ Сюд а Арл Фестивалийн үеэр Жоанни Кюртэтэй хийсэн ярилцлага.

Франц Кюлтюр радио

Бүхэл бүтэн ертөнц нэвтрүүлэг, хөтлөгч Мари-Элэн Фрэйссэ
Өөр нэг тоглоом, Робертэ Амаёнтой хийсэн ярилцлага
Цацагдсан огноо: 2013.04.08
Интернэтээр шууд сонсох
Жоанни Кюртэ Кэй Бронли Музейд зохион байгуулсан “Хөөмийгээр амьсгалсан Амралтын өдрүүд” арга хэмжээг танилцуулахаар уригдан оролцов.

РСФ радио

Редакцийн Зочин нэвтрүүлэг
Монгол Хөөмийг нэг хичээлээр. Дашдоржийн Цэрэндаваа, Жоанни Кюртэ нарын хамт
Цацагдсан огноо: 2013.01.10
Интернэтээр шууд сонсох

Фронс Бльө Мэйн радио

Бүгд гадагшаа нэвтрүүлэг
Бүгд гадагшаа нэвтрүүлгийн зочид: Батиста Акуавива, Пиеррик Лөфрон
Цацагдсан огноо: 2013.02.04
Интернэтээр шууд сонсох
Johanni Curtet invité pour présenter un « week-end chant diphonique » au Musée du quai Branly.

Франц Интер

Ла тэт у Каррэ нэвтрүүлэг, хөтлөгч Матью Видар
Цацагдсан огноо: 2012.06.06
М. Видар П. Барранжэтэй хийсэн ярилцлага: “Нанси хотод зохион байгуулагддаг Судлаачийн Кино Фестиваль. (…) Хөөмийн Эзэд баримтат кино Монголын алдарт хөөмийчдийн төлөөллийг болон хөөмий хэмээх энэхүү дуу хоолойн нэн өвөрмөц арга барилын талаар танилцуулдаг. Энэ бүтээл фестивалийн хамгийн сонирхолтой кинонуудын нэг байлаа.”

Телерама.фр

Мондо Соно #105
“Mонгол”
Цацагдсан огноо: 2011.02.01

"Энэ долоо хоногийн Элиан Азилэгийн хөгжмийн багц Монголыг чиглэж, бөө удган, талын морьтнуудын өлгий нутгаас дуу хөгжмийн ил захидал илгээнэ (…).
Сонордуулах цомгууд:
- Mongolie, Musique traditionnelle (Unesco)
- Chants diphoniques de l’Altaï Mongol (Buda)
- Mongolie, Chants et morin khuur (Ocora)
- Hanggaï, He who travels far (World connection)"

Франц Мюзик

Ертөнцийн Өнгө нэвтрүүлэг, хөтлөгч Франсуаз Дэжорж
"Чингис Хааны Зам тоглолт"
Цацагдсан огноо: 2010.02.17

Франц Мюзик

Ертөнцийн Өнгө нэвтрүүлэг, хөтлөгч Франсуаз Дэжорж
"Монголд хийсэн аялал, Нассимагийн тоглолт"
Цацагдсан огноо: 2009.04.08

Франц Кюлтюр

Экинокс нэвтрүүлэг, хөтлөгч Каролин Бүржин
"Аялагч чавхдас", Дашдоржийн Цэрэндаваа, Жоанни Кюртэ нартай хийсэн шууд ярилцлага, Францын Радиогийн өргөөний Студи 105-д 3 дуу шууд бичлэгт оруулав.
Цацагдсан огноо: 2008.04.27
“Аялагч чавхдас: Матиас Дюплэсси, Цимцүм хамтлаг болон Монголоос ирсэн Цэрэндаваа, Цогтгэрэл нар оролцсон 4-р сарын энэхүү дугаарт клэзмэр хийгээд Дорнын хөгжмийн чавхдасууд хоршин эгшиглэж, биднийг Алтайн өндөрлөгт аваачна. Цэрэндаваа, Цогтгэрэл хоёр хөөмийн гайхамшиг, морин хуурын чадварлаг тоглолтоороо алдартай билээ (…).”

Франц Кюлтюр

Ан поко Ажитато нэвтрүүлэг, хөтлөгч Жерар Түртрол, Ивон Амар
“Монгол Хөөмий”
Цацагдсан огноо: 2006.06.29
“Монгол Хөөмий. Жерар Түртролын бэлтгэн хүргэдэг хоёр хэсэг бүхий энэ нэвтрүүлэг бол дэлхийн дуу хөгжмийн радио сэтгүүл юм. (…) Францад асар ховор сонсогддог хөгжим болох Монгол хөөмийн төлөөлөгчдийг студидээ шууд хүлээн авч байгаа маань нэр төрийн хэрэг болж байна. Аав хүү хоёр болох Цэрэндаваа, Цогтгэрэл нар өнөө орой Сатэллит Кафед тоглохоос гадна (…) Лэз Ориентал Фестивальд тус тус оролцон тоглоно. Монголын баруун хязгаарт оршдог Жаргалант Хайрхан уулын хормойд нүүдэлчний урлагийн нэг төрөл хөөмийн уламжлал мөнхжин ирсэн байна. Цэрэндаваа бол өнөө цагийн алдарт ахмад хөөмийчдийн нэг юм. Тэрээр 16 настай хүүгийнхээ хамт уртын дуу, богино дуу дуулж, тууль, магтаал хайлж, исгэрч, бүжиглэхээс гадна хэл хуур, лимбэ, товшуур болон морин хуур тоглодог. Цэрэндаваагийн шавь хөөмийч, угсаатны хөгжим судлаач Жоанни Кюртэ уран бүтээлчдийн орчуулга, хэлмэрчлэлийг хариуцна.”

 

 

Сонин хэвлэлийн нийтлэлүүд

Хэвлэлийн хуудаснаа: Цэрэндаваа, Цогтгэрэлийн тоглолтууд

“Язгууртны хөгжим хийгээд хөөмийн увдис мөнхийнх аж. (...) Таван хошуу малын толгой нь мянга орчимд хүрсэн, Ховд аймгийн Чандмань суманд амьдардаг тавиад насны энэ малчин эрийн хувьд ирээдүй гэрэлтэй байна. (...) Лэз Ориентал фестивалийн асарт Цэрэндаваа хүү Цогтгэрэлээ Алтай нутгийн хээрийн салхи, уул нуруу, гол мөрнийг дуурьсган, чадварлаг хөөмийлэхийг нь сэтгэл баясан харж, инээмсэглэлээр мялаах бөлгөө.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Патрик Лабэсс, Лө Мунд, 2006/07/03.

“(…) Эртний нүүдлийн соёлын бэлэг тэмдэг болсон хөөмий. (…) Онцгой тоглолт.”
— Үэст-Фронс Сарт эн Орн, 2006/07/27.

“Монгол Алтайн дуу хоолойн сэтгэл булаам тоглолт. (...) Хоёр уран бүтээлч хоолой, амьсгаагаараа ер бусын эгшиг гаргаж, морин төвөргөөний хүнд хэмнэл, талын салхи, усны боргиог санагдуулан тоглов.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Үэст-Фронс Сарт эн Орн, 2006/06.

“Монголын хээр талын хэмнэлийн талаар суурь ойлголт өгсөн өвөрмөц тоглолт (…). Эцэг хүү хоёр үзэгч түмэнд онцгой тоглолт өргөн барилаа(…).”
— Лө Мэйн Либр, 2006/06/28.

“Тэд дуу хоолой, хоолойн хөвчөө хөгжмийн зэмсэг мэт тохируулан тоглоно (…). Аав хүү хоёрыг мөн Европ судлаач Жоанни Кюртэ дагалдан тоглов. Ийнхүү энэ гурвал хоолойн хөвчөө хүссэнээрээ дуугаргаж, үзэгч олныг аялалд урин дуудсан эгшиг аялгуу бүхий дуу хуурын бүхэл бүтэн цуглуулга сонордууллаа.”
— Прэсс Осеан, 2006 оны зун.

“Алтайн дуулал оргил нь байлаа. (...) Морин хуурын гүн эгшиг, хөөмийн жигтэй сайхан нь үзэгчдийг Монгол нутгийн өндөрлөгт аваачив (…). Энэхүү сайхан, өнгөлөг, яруу хөгжмийн аялал нь шүтлэгийн шинж чанар бүхий цэвэр аялгуулаг тоглолт байлаа.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Лэко Ут Виен, 2006/08/17.

“Гайхамшигт Монгол тоглолт сүмд хийгдлээ. Зүгээр л гялбаа. Цэрэндаваа хүү Цогтгэрэлийнхээ хамт олон нийтэд хөөмий толилуулав. (…) Хачин гайхалтай энэхүү аман арга барил бол бид бүхний бага мэдэх нэгэн соёлын эрдэнэ юм. Сант-Увэний үзэгч олон тоглолтыг ихэд таашаан хүлээж авлаа. Байгаль, соёл иргэншлийг нийлүүлэн дуурьсах энэхүү хөгжмийг сонирхогч олон сүмд багтаж ядан байсан нь уг тоглолтын амжилт юм. Үнэхээр хайр ивээлийн мөч байлаа.”
— Лө Попюлэйр, 2006/08/25.

“Монголын уламжлалт хөгжмийн гарамгай төлөөлөгч эцэг, хүү хоёр. (...) Ер бусын ая эгшиг нь үзэгч түмнийг эзэмдэв.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Лө Миди либр, 2008/05/07.

“Ер бусын үдэш (…) тэнгэр, газрын хооронд өнгөрөөсөн мөчүүд…”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Ла Лазэр нүвэл 2008/05/09.

“2010 оны 2 сарын 11-нд Рэннэд онцгой авъяаслаг хоёр уран бүтээлч хүрэлцэн ирлээ. Байгальтай найрсан зохицдог хөөмий нь үеэс үед, эцгээс хүүд амаар уламжлагдан иржээ.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Кюлтюрбокс, Фронс Телевизион, 2010/03/15.

“Цэрэндаваа, Цогтгэрэл, Жоанни нарын хувьд хөөмий бол гэр бүрийн хэрэг юм.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Люси Дэлорм, Ла Вуа дю Нор, 2012.

“Монгол өргөмжлөгдөв. Дэлхийн Соёлын Хүрээлэн, Нүүдэлчин Зам холбоотой хамтран хөөмийн энэхүү тоглолтыг зохион байгуулсан юм. (...) Нэг цагийн турш алдарт хөөмийч Цэрэндавааг хүү Цогтгэрэлтэй нь сонсч, хөөмийг танин мэдэх нь аз жаргал байлаа. Дэлхийн Соёлын Хүрээлэнгийнхэний хувьд орчуулгын хувьд асуудал байсангүй. Учир нь, Монгол оюутан Номиндарь (...),энд урт хугацааны дадлага хийж байгаа юм. (...)”
— Лө Жүрнал дэ Витрэ, 2012/06/03.

 

Хэвлэлийн хуудаснаа: Цэрэндаваа, Цогтгэрэл цомог

“(...) Бюда мюзик лэйбэл нэгэн содон цомог гаргалаа (...) чих болоод нүдний чимэг болсон хэзээ ч уйдашгүй хөөмийн уран бүтээлчдийг Франц залуу судлаач Жоанни Кюртэ заримдаа дагалдан тоглодог. Тэрээр энэ цомгийн бичлэгүүдийг хариуцсан бөгөөд, өөрөө ч чадварлаг хөөмийч юм. (...) Энэхүү хөгжмийг сонирхогчдын хувьд тэднийг сонсох нь хэзээ ч залхамгүй.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Этиен Бүр, Трад Маг n°121, 2008/09-10.

“Цэрэндаваа хэд хэдэн цомог, бие даасан цомгоо ч гаргасан бөгөөд (...), харин энэ бол түүний хувьд хөөмий, морин хуур гарамгай эзэмшсэн 18 настай хүү Цогтгэрэлтэйгээ хамтран бичүүлж гаргаж байгаа анхны цомог юм. (...) Тэгэхээр энэ бол Монгол уламжлал өвлөгдөн буй талаарх түүх бөгөөд уг цомог нь Монголын дуу хөгжмийн баялаг урын санг дэлгэн харуулсан гайхалтай үзмэр болж чадсан байна (...). Түүнчлэн, уг бүтээлд гурван хоолойн онцгой зохиомжууд орсон бөгөөд эцэг хүү хоёртой хамтарч, Жоанни Кюртэ (...) хөөмийлжээ. Монгол ардын дуу, хөгжмийн зэмсгийн уламжлал сонирхогч аливаа хүний хувьд энэ цомог сонголт хийх лавлагаа болж чадсан байна.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Стефан Фүжээр, Этнотэмпос, 2008/06-07-08, х. 32.

“Дэлхийн хөгжмийн хуурамч бөгөөд өнгөц дахивараас 1000 бээрийн зайд буй энэ хоёр цомог зуу зуун жилийн настай уламжлалт төрлийн хөгжим дахин мэндэлж буйг харуулжээ. (...) Тийнхүү мэдлэг, арга барил дамжуулах явц, эсвэл орчин үеийн болон өөр орчинд дасан зохицох байдлараа Монгол хөгжим нь амьд бөгөөд өнөөгийн хөгжмийн төрөлд багтаж байна.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Бенуа Дьөзон, Күрондэйр 21, 2008-2009 оны өвөл.

 

Хэвлэлийн хуудаснаа: Цогтгэрэл соло

“Тойм: Талын нууцлаг дуулал. Гэнэт, урьд өмнө сонсдоогүй татах хүчний дуу эгшиглэж, орон зайг хүчирхэг, бараан, шуурган оршихуйгаараа дүүргэв. Тайзан дээр 20 настай Монгол хөөмийч Цогтгэрэл зогсоно.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Патрик Лабэсс, Лө Мунд, 2010/09/08.

 

Хэвлэлийн хуудаснаа: Дөрвөн Бэрх тоглолтууд

“Хөөмийн хувьд цоо шинэ бүтээл. Угсаатны хөгжим судлаач Франц залуу эрдэмтний хөөмийн талаарх судалгаа (…) энэ урлагийн хамгийн алдартай, ахмад үеийн дөрвөлийг анх удаа нэгтгэн тоглуулсан нь Монголд дахин хийгдэхгүй ч байж мэдэх аж.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Лий Кэмпбэлл, Монгол Мэссэнжэр, 2007/04/04.

“Монголын алдарт хөөмийчид уламжлалт хөгжмийг шинэ маягаар толилуулав.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Лоура Пакэт, ЮБи Пост n°14 (567), 2007/04/05.

“Алдарт хөөмийч-хөгжмийн зэмсэгүүд. Монгол улс ашигт малтмалын нөөцөөрөө эдийн засгийн баялагтай байж болох авч, түүний соёлын баялаг нь уламжлалт хийгээд өвөрмөц хөгжим-хөөмийнд орших аж. Уран зургийн галлерейн танхимд хийсэн Дөрвөн Бэрх тоглолтын үзэгчдийн сэтгэлийг эдгээр амьд зэмсгүүд булаан эзэмдэв.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Лий Кэмпбэлл, Монгол Мэссэнжэр, 2007/04/11.

“Энэхүү хамтлагийн дөрвөн хөөмийч хамтдаа буюу нэг нэгээрээ өөрсдийн мэдэх дуу хоолойн олон арга барилаа толилуулав. (...)Акапелла зохиомжууд нь сэтгэл хөдлөм байлаа. (...)”
— Ландикатьор, 2009/04.

“(…) Долоо хоногийн онцлох зүйлсийн нэг нь Дөрвөн Бэрх байлаа. Дөрвөн Бэрх гэдэг нь шагайгаар мэргэлэх нэгэн тоглоомын нэр юм. Энэ нэр хөөмийнд орчуулагдсанаараа, дөрвөн хөөмийчтэй хийх хөгжмийн жинхэнэ аялалд урин дуудсан гайхалтай тоглолт болжээ. Ийнхүү хүмүүний төсөөлөл эдгээр этгээд сонин эгшгүүдийн хэмнэлд зорчсон юм.”
— Үэст-Фронс, 2009/04/01.

“Хөөмийн эзэд. Дөрвөн Бэрх, урьд өмнө нь сонсч байгаагүй хөөмийн дөрвөн тал.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Жоанни Кюртэ, Авонтюр n°125, 2010/10-11 х. 48-49.

« Mehrstimming au seiner Kehle. ‘Khoomii’, der mongolische Obertongesang hört sich gut an – wenn man’s kann. »
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Badische Zeitung, Freiburg, 2009/07/10.

“Дөрвөн Бэрхийн тоглолт. (…) Монголын тал нутагт хийсэн хөгжмийн гайхамшигт аялал.”
— sorties.francetv.fr,  2013/01.

“Дөрвөн Бэрх. Редакцийн тэмдэглэл : TT Маш их таалагдав. Цуут дөрвөн хөөмийч алдарт Монгол хөөмийн бөглүү агаад мушгиралдсан гүнд увдист эгшигт морин хуур, товшуур, цуурын хамт үзэгчдийг аялууллаа.”
— Anne Berthod, Télérama.fr, 2013/01.

 

Хэвлэлийн хуудаснаа: Дөрвөн Бэрх цомог

“Ихэнх нь Улаанбаатарт амьдардаг, өөрсдийгөө тунхагладаг жинхэнэ Монгол хөөмийчид элбэг өнөө цагт гарсан энэ цомгийн дэд гарчгийн талаар хэдэн үг хэлүүштэй. Сүүлийн хэдэн жилийн дотор жуулчдад зориулсан бараг зуу орчим хөөмийн цомог Монголд гарсны олонх нь хэн бүхний мэдэх урын сангаас эелдгээр хөөмийлэн оруулсан байдаг бол зарим нь хөөмийн нэг буюу хоёр техникээр л хөөмийлсэн ардын дуунуудаас бүхэлдээ бүтсэн байдаг. Аз болоход энэ цомогт Францад тоглуулахаар нэгтгэсэн, олноо нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн хөөмийчдийг соло болон хамтран туурвисан олон бүтээлээр нь оруулсан нь угсаатны хөгжим судлаач Жоанни Кюртэгийн ажил юм. Дөрвөн хөөмийч дөрвүүлээ хөөмийг хэт мэргэжлийн болгохын аюулыг мэдэж байгаа бөгөөд хөөмий, арга барил, хөгжмийн чадварын хувьд өөр өөрийн гэсэн онцлогтой.(…) Хөөмийч тус бүрийн өвөрмөц шинж үзэгч, сонсогч олныг гайхшруулан бишрүүлнэ. (…)”
— Марк ван Тонгэрэн, Уламжлалт хөгжмийн жилийн ном, 2010

« Headbangen op Mongoolse keelklanken »
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Trouw.nl, 28/12/2010.

“Энэхүү цомог Монголын ахмад болон залуу үеийн хамгийн шилдэг хөөмийчдийг нэгтгэсэн байна. Уламжлалт хөөмийн урлагийн онцгой цомог болжээ.”
— www.lamediatheque.be, Бельгийн Францчуудын мэдээллийн төв.

 

Хэвлэлийн хуудаснаа: “Хөөмийн Эзэд” баримтат кино

“Хөөмийн Эзэд” кино DVD-гээр гарлаа. Жон-Франсуагийн бүтээл уг баримтат кино нь 2012 онд Нонсийн Судлаачийн Кино Фестивалийн Дэмжлэг Шагнал, 2011 онд 30 дахь удаагийн Жон Рүш Кино Фестивалид Угсаатны Хөгжим Судлалын Францын Нийгэмлэгийн Барток Шагнал хүртэж, 2011 онд “Дэлхий Дахинаар” Фестивалийн Шилдэг Баримтат Кино, 2010 онд “Адал Явдлын Дэлгэц” Фестивалийн “Олны таашаалд хүрсэн” киногоор тус тус шалгарч байсан билээ. Тус кинонд Монгол болон Лө Мон, Рэннэ хотуудад өрнөх угсаатны хөгжим судлаач, Лө Мон хотын гаралтай Жоанни Кюртэгийн ажил болон Монгол уран бүтээлчдийг харуулна.”
— Үэст-Фронс Пэй дэ ла Луар, 2012/06/20.

“2012 онд зохиогдож буй 13 дахь удаагийн Судлаачийн Кино Фестивалийн шагналт кинонууд. (...) Фестивалийн 2 дахь шагнал болох Дэмжлэг шагналыг “Хөөмийн Эзэд” кино хүртлээ. (...)Аялан тоглолт хийж, цомог бүтээх төслөөр тэднийг нэгтгэх санааг анх угсаатны хөгжим судлаач, залуу Франц эрдэмтэн Жоанни Кюртэ гаргасан юм. Киноны явцад Монголоос Франц хүртэлх аялан тоглолтын уран бүтээл бүтээх явц, хөөмийчдийн замналыг харуулахаас гадна эртнээс өвлөгдөн ирсэн энэ урлагийн гарал үүсэл, үүх түүхийг судалж, хэрхэн өвлөгдөн уламжлагдаж байгааг шинжилж буй Жоаннигийн судалгааны ажлын талаар толилуулна.”
— Лэст репюбликон Нонси, 2012/06/08.

 

Хэвлэлийн хуудаснаа: УрбиОрби

“Лө Мон хотын гитарчин, жазз хөгжимчин Пиеррик Лөфрон нэгэн өвөрмөц чуулга бий болгосон нь бандонеон хөгжимчин Жон-Батист Онригоос эхлээд жазз, танго хөгжимчдийг Монголын алдарт хөөмийчидтэй нэгтгэх хүслийнх нь биелэл байлаа. Тэгэхээр энэ нь ямар болсон бол?”
— Үэст-Фрон Лө Мон, 2012/06/16.

“Монголын хээр талаар хийх хөгжмийн аялал. 2 сарын 5-ны Мягмар гарагт Эспаль театрт УрбиОрби шинэ уран бүтээлийн тоглолт болох ба үүнд Монгол хөөмийг өвлөн уламжлагчид оролцсон нийт 8 хөгжимчин тайзнаа тоглох гэж байна.(…)”
Lire l’article complet
— Үэст-Фронс, 2013/01/29.

“УрбиОрби: эндээс Монгол хүртэл хийх аялал.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Лө Мэйн либр, 2013/02/04.

“Дуу Хоолойн Шөнүүд гэрэлд эхлэх нь. УрбиОрби бүтээл Дуу Хоолойн Шөнүүд Фестивалийг нээж, Лө Мон хотын Эспаль театрт тоглогдоно. Лө Моноос Монгол хүртэл хийх дуу хөгжмийн энэ аялалд оролцох маш амархан, зүгээр л дагах хэрэгтэй.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Үэст-Фронс, 2013/02/03.

“Мягмар гарагт Эспаль театрт нээлтээ хийсэн Дуу Хоолойн Шөнүүд Фестиваль үзэгч олонд гайхамшигт мөчүүдийг бэлэглэв. Монгол хөөмийг дэлхийн хөгжмийн хиймэл төрөл, амьгүй фолклор болголгүйгээр, уран найруулж, цоо шинэ хөгжмийн ертөнц бий болгох гэсэн зорилгодоо УрбиОрби бүтээл хүрч чадлаа. Саарт мужийн хөгжмийн зохиолч Пиеррик Лөфроны зохиосон энэ бүтээлийн үеэр Монгол хөөмийчдийн гайхамшигт үелзэл бандэнеон, бассон, контрабасс, цохилуур, товшлуур хөгжим болон гитараас бүрдсэн энэхүү нэлээд өвөрмөц хөгжмийн бүрдэлтэй найрсан зохицсон нь гайхалтай байв. Монгол хөөмийчдийг Саарт мужаас гаралтай судлаач Жоанни Кюртэ дагалдан хөөмийлсэн болно. Байгаль дэлхий, Монголын уудам талыг санагдуулсан ая эгшгээс гадна фри жазз, танго, блюз, хип хоп урсгалуудыг нарийн хослол болсон энэ бүтээлийн нэгэн сонирхолтой мөч бол Монгол хөөмийчийн бүжиг байлаа.”
— Үэст-Фронс, 2013/02/07.

“Өөр өөр соёлын уулзвар дахь хөгжмийн уулзалт”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Үэст-Фронс, 2014/01/30.

“Уламжлалт соёлын илэрхийлэл болох хөөмийг (…) манай эндхийн хөгжмийн практиктай хослуулах гэсэн хүсэл эрмэлзлээр дүүрэн Пиеррик Лөфроны төсөл (…) биелэлээ оллоо. (…) Франц дахь хөөмийн гол төлөөлөл болсон судлаач Жоанни Кюртэ багш Цэрэндаваа болон хүү Цогтгэрэлийнх нь хамтаар энэхүү эртний урлагийг чадварлаг эзэмшсэнээ харуулав. (…) Хөөмийчид хоолой, хоолойн хөвчөө яг л хөгжмийн зэмсэг шиг ашиглаж, (…) үзэгчдийг алс холын уудам тал нутгаар аялууллаа. Тэднийг дагалдах хөгжмийн маш өвөрмөц бүрдэл (…) уг тоглолтыг гэнэтийн агаад гайхам ид шидийн мөчүүдээр дүүргэсэн нь бахдан догдолсон үзэгчдийн халуун алга ташилтаар мялаалгав.”
— Үэст-Фронс, Сан Бертэван, 2014/02/09.

 

Хэвлэлийн хуудаснаа: Нүүдэлчин Дуу Хоолой Сардиниа-Монгол

“Саард нутгийн уул нуруу, Монгол нутгийн хээр талын гүнд хийсэн аялал. 19 дэх удаагийн Фэзийн Дэлхийн Шүтлэгт Хөгжмийн Фестиваль хөгжим, урлагийн шүтэн бишрэгчдийг Сардиниа, Монгол, Испанид зогсоол бүхий тойрон аялалын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрээр аялуулав. (...) 6 сарын 8-ны Бямба гарагт Фэз хотын Бата Музейд  болсон тоглолтын үеэр энэхүү 19 дэх удаагийн Фэзийн Дэлхийн Шүтлэгт Хөгжмийн Фестивалийн үзэгчид урлагийн онц гойд адал явдалтай учирсан нь Сардиниа, Монголын нүүдэлчин хоолойн дуулал байлаа. Урлагийн өөр өөр замналтай Күнкордү э Тэнорэ дэ Оросэй чуулга болон хөөмийч Ц. Цогтгэрэл, Н. Ганзориг нарын төлөөлсөн энэ бүтээл үзэгч түмнийг Саардын уул толгод, Монголын цайдам талын зүрхэнд аваачиж, полифони, хөөмийг шинжлэх судлах боломж олгов. (...)”
— Афаф Разүки, Лө Матан, 2013/06/09.

“Шүтлэгт хөгжмийн Фэз Фэстивальд (...). Олон соёлт энэ хот өөр өөр шашныг ах дүүгийн барилдлагаар холбосноороо хүчирхэг бэлэг тэмдэг болсон юм. Хотын хэн бүхэнд мөр мөрөө түшин амьдрах үе байлаа. (...)Сардиниа, Монголын дуу хөгжим учран золгож, ер бусын хөг эгшиг дуурьсгах аж. Энд, Монголчууд Италичуудтай хамтарч найрсан дуулах нь гайхмаар зүйл биш. Дуу хоолойн хэдхэн хэлбэлзлийн дотор үзэгч олон Италийн илчит нарны туяанд Монголын цайдам талаар ийнхүү аялаж эхлэв. Фэз бол Өрнө, Дорно, Азийн хооронд нийцэл зохицол бүтээж чаддаг хот юм.”
— Хаффингтон Пост, 2013/06/09.

“Сардиниа, Монголын хооронд хөгжмийн холбоо бий болгож бэхжүүлэхийн тулд нэлээд хүчин зүтгэл хэрэгтэй нь гарцаагүй, тэгээд ч Бата Музейд болсон өнөөдрийн тоглолт энэ гайхамшгийг амжилттайгаар бүтээж чадлаа. Тоглолтын үеэр Саард нутгийн олон хоолойн Күнкордү э Тэнорэ дэ Оросэй чуулга, Монгол хөөмийч Ц. Цогтгэрэл, Н. Ганзориг нар уран бүтээлээ толилуулав. (…)”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Сэнди Маккачон, Наташа Кристов, Ванэсса Бонин, Фэзээс ажхад, 2013/06/08.

"Баб Минад зохиогдсон оройны томоохон тоглолтууд болон Бата музейн цэцэрлэгт болсон илүү дотно хэлбэрийн тоглолтуудын хооронд 19 дэх удаагийн Фэзийн Дэлхийн Шүтлэгт Хөгжмийн Фестивалийн үзэгчдийн сэтгэл хөдлөл хором төдий ч унтарсангүй. (...) Санаанд оромгүй тоглолт болох Нүүдэлчин Дуу Хоолой Сардиниа/Монгол бүтээл... хөөмийг танин мэдэж, полифони урлагийг мэдрэх гайхалтай боломж байв.  Гэвч хамгийн сайхан нь юунд байв гэвэл, энэ нийлмэл бүтээлийн хөгжмийн зохицол нь яруу сонсголонт төдийгүй, Саардчууд, Монголчууд  хоёулаа ижил түүх ярьсан нь, тэр нь бидэнд ойлгогдсонд нь байлаа!... Хил хязгаарыг бүдгэрүүлэгч ийм ид шидийн мөч,  “Фэзийн үзэл” гэдгийг өөр яаж ч сайн дүрслэх билээ?!”
— Паскаль Гизлон, www.culture-et-plus.com, 2014/02/14.

“Дэтүр дэ Бабэл Фестивалийн хүрээнд ням гарагт Дуфинэ Музейд болсон хөгжимлэг зоог сониуч сэтгэлээр дүүрэн байлаа. Эхний сониучирхал бол Монгол хөөмий, Саард нутгийн Күнкордү э Тэнорэ дэ Оросэй чуулгын полифони урлагийн хамтарсан Нүүдэлчин Дуу Хоолой гайхалтай тоглолт байв. Мянга мянган километрээр алслагдсан ч, энэ хоёр соёл сүсэг бишрэл хийгээд жирийн агуулгатай дуу хөгжмийн уламжлалаараа ижил төстэй ажээ.”
— Кристоф Кадэ, Лө Дуфинэ либэрэ, 2014/04/09.

 

Хэвлэлийн хуудаснаа: Жоанни Кюртэ

“Жоанни Кюртэ хөөмийн талаар тайбарлана.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Оливиэ Рөну, Үэст-Фронс, 2010/02/10.

“Лэ Сюд Фестиваль. Хөөмийн уянга”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Элза Мүргэ, Ла Провонс, 2013/07/11.

“Малчдын өвлөн уламжилж ирсэн нүүдлийн соёлын урлаг”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Сэрж Үльпюш, Лэко Ут Виен, 2006/08/17.

“Хамтрагчид: Дэлхийн хөгжмийн аялан тоглолт, сургалт, цомог бүтээгч Нүүдэлчин Зам Холбоо.”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Тэт дэ Сун n°24, 2008 оны хавар.

“Монгол хөөмийтэй танилцахуй. Нүүдэлчин Зам Холбооноос Монгол хөөмийн талаар зохион байгуулж буй арга хэмжээний онцлог талуудын талаар угсаатны хөгжим судлаач, докторант Жоанни Кюртэ танилцуулна. (…)”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Оливиэ Рөну, Үэст-Фронс Лө Мон,2008/04/18.

“Хөөмийн мэргэжилтэн Жоанни Кюртэ. Дуу хоолойн энэхүү өвөрмөц арга барилыг судлахаар Монгол нутгаар хэрэн аялсан угсаатны хөгжим судлаачийн бидэнд танилцуулах (…)”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Үэст-Фронс, 2009/10/07.

“Хөөмийнд дурлах түүний сонирхол Франц, Монголын хооронд үүсэн бий болжээ. Угсаатны хөгжим судлаач, хөгжимчин, хөөмийч Жоанни Кюртэд тавих гурван асуулт (…)”
Нийтлэлийг бүтнээр нь унших
— Үэст-Фронс, Сан Бертэван, 2014/02/11.

 

Видео (Телевиз, Цахим ертөнц... )

Мондомикс
Чингис Хааны Зам Тоглолт

Tsogtgerel - Chants mongols à Paris

Фронс 3 Мэйн
Дуу Хоолойн Шөнүүд Фестиваль

Festival 'Les nuits de la voix'

Фронс 3 Үэст, Кюлтюрбокс
Цэрэндаваа, Цогтгэрэл Тоглолт

2010/02/11-д цацагдсан. Дашдоржийн Цэрэндаваа, Жоанни Кюртэ нарын ярилцлага. Рэннэ хотын МЖС Брикини тайзнаа хийсэн тоглолтын шууд бичлэгээс.

Си Эн Эн

Стэн Грантын бэлтгэсэн нэвтрүүлэг. 2011/04/30-нд цацагдсан:
“Би энэ дууг дүрслэхийг оролдох ч үгүй. Зүгээр л сонс. Монголын хамгийн том нууруудын нэгний эрэг дээр улсын хамгийн хүндтэй хөөмийчдийн нэг болох Цэрэндаваа хөөмийлж өгөх нь үнэхээрийн ховор завшаан билээ. Энэ бол хэвлийн гүнд хэлбэрээ олоод, хоолойн араас шахагдан гарч буй ая эгшиг юм. “Хөөмий бол юун түрүүнд, хүн хөгжим юм аа. Энэ хөгжмийг бүтээхийн тулд хүч чадал хэрэгтэй.” гэж Цэрэндаваа хэлж байна. Энэ аяыг мэдэх үү? “Диваажинд хүрэн шат”, гэхдээ Лэд Зэпплинээс тэс өөр. Цэрэндаваа хүүхдүүддээ бас хөөмий заасан байна. Хүүхдүүд нь энэ уламжлалыг дагаж байгаад тэрээр баяртай байгаа ч, эртний аялгуун дээр орчин үеийн хөг нэмж байгаад нь тийм ч таатай хандахгүй байгаа гэнэ. “Сүүлийн үед залуучууд хөөмийг рок, поп хэв маягтай хольж байгаад нь миний сэтгэл гонсгор байгаа, яагаад гэвэл хөөмийн уламжлалт шинж энэ маягаар алдагдаж байна. (…)” гэж Цэрэндаваа ярив