Баримтат Кинонууд

Хөөмийгөөр Аялахуй

Найруулагч Жон-Франсуа Кастэллийн бүтээж буй шинэ кино

Хөөмийн Эзэд баримтат киноны үргэлжлэл болох энэ бүтээлийг Лэ Фильм дю Рошэ Нүүдэлчин Зам Холбоотой хамтран бүтээж байгаа билээ.



Кино бүтээхэд зориулан явуулж буй олон нийтийн хандивын аян 2017 оны 3 сарын 31-нд дуусгавар болох тул Монгол хөөмийг дэмжигч хэн бүхэн энэхүү мэдээг түгээхийг уриалж байна. Хөөмийгөөр Аялахуй киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг voyageendiphonie.com хуудсаас авна уу.

Киноны танилцуулга

'Voyage en diphonie'- appel à participation au financement participatif (Bande annonce )

 

Хөөмийн Эзэд - Монгол Хөөмийч

Жон-Франсуа Кастэллийн бүтээл
53 минут - HDV

  • 7 дахь Урлаг, Шинжлэх Ухааны Фестивалийн Маргад Давалгаа Шагнал, Нуармүтие, 2013
  • Судлаачийн Кино Фестивалийн Дэмжлэг Шагнал, Нонси, 2012
  • Угсаатны Хөгжим Судлалын Францын Нийгэмлэгийн Барток Шагнал, 30 дахь удаагийн Жон Рүш Кино Фестиваль, Угсаатны зүйн кино шүүмж, 2011
  • “Дэлхий Дахинаар” Фестивалийн Шилдэг Баримтат Кино, 2011
  • “Адал Явдлын Дэлгэц” Фестивалийн “Олны таашаалд хүрсэн” кино, 2010

Продакшн: Вероник Пибарэ
Дүрс: Жон-Франсуа Кастэлл
Дуу: Жон-Франсуа Кастэлл, Жоанни Кюртэ
Хөгжим: Дөрвөн Бэрх

Ла Күриюүз/Лэ Филм дю Рошэ/ЛМТВ/ТВ Рэннэ нарын оролцоотойгоор, Хөгжмийн Бүтээлийг Дэмжих Сан, Пэй дэ Ла Луар Мужийн Захиргааны дэмжлэгээр, CNC-тэй хамтран бүтээв. © 2010
Монгол, Франц, Англи хэлээрх хувилбаруудыг хаягт хандан авах боломжтой.

Киноны танилцуулгыг татаж авах

Кино танилцуулга:

Кино зарлал

Киноны хэсгээс:

Киноны хэсгээс

Ерөнхий агуулга

Дөрвөн Бэрх бол Монголын хамгийн агуу хөөмийчдийн дөрвийг нэгтгэсэн дуу хоолойн чуулга юм. Аялан тоглолт хийж, цомог бүтээх төслөөр тэднийг нэгтгэх санааг анх угсаатны хөгжим судлаач, залуу Франц эрдэмтэн Жоанни Кюртэ гаргасан билээ. Киноны явцад аялан тоглолтын уран бүтээл бүтээх явц, хөөмийчдийн замналыг харуулахаас гадна эртнээс өвлөгдөн ирсэн энэ урлагийн гарал үүсэл, үүх түүхийг судалж, хэрхэн өвлөгдөн уламжлагдаж байгааг шинжилж буй Жоаннигийн судалгааны ажлын талаар толилуулна. Францад хийсэн аялан тоглолтыг бэлтгэх явцаас эхлээд Алтайн өндөрлөгийн хээр талаар айлчлах энэ бүтээл үзэгч олныг угсаатны зүйн ховор, сэтгэл татам хөгжимлөг аялалд урих бөлгөө.


Үзэгчдийн хүртээл болсон газрууд: Кэй Бронли Музей, Амфи-Опера (Лион хотын Дуурийн театр), “Дуунаас Хөгжим Хүртэл” 7 дахь Урлаг, Шинжлэх Ухааны Фестиваль (Нуармүтие он Ил), Олон Улсын Ардын Хөгжим, Киноны Фестиваль (Катманду), Сардинийн Олон Улсын Угсаатны Зүйн Киноны 16-р Фестиваль (Нүоро), Монголын Долоо Хоног Фландэрт Фестиваль, Монголын Долоо Хоног Парист Фестиваль, Күлор Планэт, Сониуч Аянчин Кино Фестиваль (Сант Этиен), Түлүз Хотын Музей, Байгалийн Түүхийн Музей (Парис), “Үзэх хэрэгтэй” Шинжлэх ухаан, Киноны Фестиваль (Үлан), Дэлхий тойрогчид Фестиваль, Масси хотын Дуурийн Театр, Трансбореал ба АБМ “Аялагчийн нүдээр” (Парис), “Дэлхий дахинаа” Фестиваль (Шартр дэ Брөтань)…

Киноны сонин сайхныг фэйсбүүк хуудсаар нь авна уу: https://fr-fr.facebook.com/pages/Ma%C3%AEtres-de-chant-diphonique/207413896090788

"Хөөмийн Эзэд" DVD

Гарсан огноо: 2012 оны 5 сар • Үргэлжлэх хугацаа: 53 мин
Бонус: 33 мин
Уг DVD-гээр хүрхрээний хажууд хөөмийлж буй Цэрэндаваа, голын эрэг дээр цуурдаж буй Сэнгэдорж, алдарт “Хөөмийн магтаал”-аа магтаж буй Ганзориг, Дөрвөн Бэрхийн амьд тоглолтын хэсэг, хөөмий хэрхэн сурсан тухайгаа ярьж буй Цогтгэрэлээс гадна, Жоанниг Рэннэ 2 Их Сургуульд хөөмийн хичээл орж буйг нь болон, Улаанбаатарт Шинжлэх Ухааны Академийн Дуун ухааны сан хөмрөгт судалгааныхаа ажлын талаарх эргэцүүллээ хуваалцаж буйг нь тус тус үзэх боломжтой.

Хэл (кино + бонус): Монгол, Франц, Англи хэлээр хадмал орчуулгатай

Ла Күриюүз/Лэ Филм дю Рошэ/Нүүдэлчин Зам нарын хамтын бүтээл © 2012

DVD захиалах:

Шуудангаар: Захиалгын хуудас татаж авах

DVD худалдан авахын тулд өөрийн нэр, хаягаа тодорхой дурдаж, дараах хаягаар чек явуулах боломжтой:
Routes Nomades
25 rue d Andaine
72190 Coulaines
France
Чек хүлээн авснаас долоо хоногийн дотор таны захиалгыг явуулах болно.

Үнэ: € 20 + € 2 (шуудан) = € 22

Шуудангийн дээрх тариф нь Европын Холбооны улсуудад хүчинтэй болно. Хэрэв Та Европын Холбооноос өөр газарт байдаг бол захиалгаа хийхийн өмнө бидэнд хандана уу. Таны оршин суух газрын байршлаас шалтгаалж, шуудангийн тариф өөрчлөгдөнө.

DVD-г онлайнаар дараах хаягт хандаж захиалах боломжтой: castelldocumentaire.free.fr

DVD борлогдож дууссан болно.