Нүүдэлчин Зам Холбооны 10 жилийн ой: Монгол Хөөмийн Сонгомол цомог, Уран бүтээл, Аялан тоглолт

Уран бүтээл, Аялан тоглолт

Монгол хөөмийг дэлхий нийтэд танилцуулах, хөөмийн урлагийн талаарх мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэн сайжруулах болон “Монгол Хөөмийн Сонгомол” цомгийг сурталчлах үүднээс тусгай уран бүтээл, олон улсын аялан тоглолт 2016 оны хавар зохион байгуулагдана.

Нийт 12 Монгол уран бүтээлчийн оролцох энэхүү аялан тоглолт, уран бүтээл нь Монгол дахь орчин үеийн хөөмийн уламжлалын бүхий л талыг аль болох өргөн хүрээнд дэлгэн танилцуулах зорилготойгоороо Монгол Хөөмийн Сонгомол цомгийн бодит тусгал байх болно. Тус уран бүтээлээр хөөмий, байгалийн харилцан шүтэлцээ, хөөмийг дагалдах хөгжмийн зэмсэг, хөөмийн хэв маяг, арга барилууд, хөөмийн хувьсал, хөдөө ба хотын хөөмийн өнгө аяс, мэдрэмж, хөөмийн урлаг, түүний урын сан дахь шинэчлэл гээд хөөмийн уламжлалын олон янзын онцлог, шинж байдлыг бүхэлд нь илэрхийлэх юм.

Уг аялан тоглолтын гол санаа нь Монгол хөөмийг өвлөн уламжлагчид, ардын авъяастнууд болон мэргэжлийн хөөмийчдийг нэгэн тайзнаа нэгтгэн тоглуулж, Монгол хөөмийн уламжлалын олон талыг хамгийн энгийнээр, байгаагаар нь Барууны ертөнцөд таниулан сурталчлахыг зорьж байгаад оршино. Ийнхүү нэгэн тайзнаа эмэгтэй эрэгтэй хөөмийчид, залуу, ахмад үеийнхэн хийгээд мэргэжлийн болон ардын авъяастан, өв тээгчид хамтран тоглох юм. Монгол хөөмийнд зориулагдсан ийм том хэмжээний аялан тоглолт урьд өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй билээ.

Дашрамд дурдахад, Монгол ардын дуу хоолойн урлагийн олон төрлөөс танилцуулах үүднээс онцгойлон нэг уртын дуучин эмэгтэй, нэг морин хуурч эмэгтэйг уг аялан тоглолтод урин оролцуулж байгаа болно.

Аялан тоглолтын хуваарийг эндээс харна уу

Уран бүтээлчдийн намтар

Sengedorj Nanjid Odsüren Baatar Tserendavaa Dashdorj Ganzorig Nergüi Amartüvshin Baasandorj Davaajav Rentsen Papizan Badar Batsükh Dorj Toivgoo Ejee Ösökhjargal Pürevsüren Khulan Navaandemberel Erdenetsetseg Khenmedekh

Sengedorj Nanjid

Нанжидын Сэнгэдорж

Төрсөн он, газар

1948 он, Ховд аймгийн Чандмань сум. Халх.

Хөөмийн замнал

Алдарт хөөмийч Сундуй зэрэг нутгийнхаа хөөмийчдийг даган дуурайсаар, бие даан хөөмий сурсан. 1970-аад оны сүүлээс эхлэн олон улсад тоглож байгаа. Ховд хотын Хөгжимт Драмын Театрт олон жил ажиллаж байгаад 2009 оноос тэтгэвэрт гарсан.

Тоглодог хөгжмийн зэмсэг

Хархираа, хамрын хархираа, шингэн хөөмий зэрэг 3 арга барилаар хөөмийлж,  товшуур, цуур тоглодог.

Онцлог

“Баритон хөөмий” гэдэг нь түүний өөрийн хэв маягтаа өгсөн нэр юм. Тэрээр цөөн тооны хүнд гэрээр хөөмий заадаг.

Цомог зүй
  • Монгол Хөөмийн Сонгомол, (Нүүдэлчин Зам Холбоо & Бюда Мюзик, 2016)
  • Dörvön Berkh, Four Shagai Bones, Masters of Mongolian Overtone Singing (PAN 2100, 2010, Pan Records)
  • Mongolie, Chants et Morin Khuur (C 560224, Ocora Radio France, 2009)
  • Where Rivers and Mountain Sing. Sound, Music, and Nomadism in Tuva and Beyond, (2006, Bloomington, Indiana University Press)
  • Tungalag Buyant(MOCN-0202, 2002, Japon)
  • Mongol Nutgiin Calxi (MOCN-0102, 2001, Japon)
  • The spirit of the steppes: Throat-singing from Tuva and beyond (Nascente NSCD 058, 2000, Londres)
  • Jargalant Altai. Xoomii and other vocal and instrumental music from Mongolia (Pan 2050CD, 1996, Pan Records)
  • Mongolie: Musique et chants de l'Altai (Orstom-Selaf Ceto 811, 1986, Paris)
Аялан тоглосон газар

Театр дэ ла Вилл, Орлеаны үндэсний тайз, Кэй Бронли музей, Амфи-Опера Лион хотын Дуурийн театр, Лилль хотын Дуурийн театр, Лэз Ориентал фестиваль, Лө Рэв дэл Аборижэн фестиваль, Монголын долоо хоног Фландэрт наадам, Нийс хотын Азийн урлагийн музей...

Odsüren Baatar

Баатарын Одсүрэн

Төрсөн он, газар

1949 он, Завхан аймгийн Алдархаан сум. Халх.

Хөөмийн замнал

Анх магтаал хэлж сурсныхаа дараа С. Мягмар багшаар хөөмий заалгаж эхэлсэн тэрээр голчлон хөөмий заадаг боловч, олон улсад хэд хэдэн удаа тоглосон.

Тоглодог хөгжмийн зэмсэг

Харгиа хөөмий, гилсэн хөөмий, үелзсэн цуурай хөөмий, шулуун цуурай хөөмий, хамрын цуурай хөөмий, доргио хөөмий, хэрхрээ хөөмий, исгэрээ хөөмий, дандилдах хөөмий, дошгираа хөөмий, хосмолжин хөөмий зэрэг хөөмийн 12 арга барилтайгаас заримыг нь өөрөө зохиосон. Экэл, товшуур, хулсан хуур, төмөр хуур тоглодог.

Онцлог

Хөөмийг анх СУИС, МУИС зэрэг Монголын дээд боловсролын байгууллагуудад зааж эхэлсэн багш тэрээр Буриадын БНУ, Өвөр Монголд хөөмийгээр багшилахын сацуу Европт аялан тоглолтоор явах үедээ хөөмий зааж сургадаг. Эмэгтэйчүүдэд анхлан хөөмий зааж эхэлсэн багш нарын нэг юм.

Цомог зүй
  • Монгол Хөөмийн Сонгомол, (Нүүдэлчин Зам Холбоо & Бюда Мюзик, 2016)
  • Dörvön Berkh, Four Shagai Bones, Masters of Mongolian Overtone Singing (PAN 2100, 2010, Pan Records)
Аялан тоглосон газар

Парисын Намрын фестиваль, Кэй Бронли музей, Амфи-Опера Лион хотын Дуурийн театр, Лилль хотын Дуурийн театр, Лэз Ориентал фестиваль, Лө Рэв дэл Аборижэн фестиваль, Монголын долоо хоног Фландэрт наадам, Нийс хотын Азийн урлагийн музей...

Tserendavaa Dashdorj

Дашдоржийн Цэрэндаваа

Төрсөн он, газар

1954 он, Ховд аймгийн Чандмань сум, Халх.

Хөөмийн замнал

Нутаг усныхаа хөөмийчдийг дагаж, заалгаж сурсан тэрээр 1980-аад оноос дэлхий дахинд аялан тоглох болсон.

Тоглодог хөгжмийн зэмсэг

Уруулын хөөмий, тагнайн хөөмий, багалзуурын хөөмий, хамрын хөөмий, цээжний хөндийн хөөмий, харгиа хөөмий, хосмолжин хөөмий зэрэг 7 арга барилаар хөөмийлж, товшуур, морин хуур, экэл тоглодог.

Онцлог

Хөөмийн уламжлалд хосмолжин хөөмий аргыг зохион оруулсан. Монгол дахь хөөмийн анхны хамтлагуудын нэг болох “Жаргалантын цуурай” хамтлагт хөөмийч Давааажавтай хамтран тоглодог байсан. Нүүдэлчин малчны амьдралаа хадгалахын зэрэгцээ хөөмийг мэргэжлийн замнал болгосон цөөн хөөмийчдийн нэг. Хөөмийг үр хүүхдүүддээ, нутгийн олондоо болон аялан тоглолтоор гадаадад явах үедээ хүмүүс зааж сургадаг. Эмэгтэйчүүдэд анхлан хөөмий зааж эхэлсэн багш нарын нэг юм.

Цомог зүй
  • Монгол Хөөмийн Сонгомол, (Нүүдэлчин Зам Холбоо & Бюда Мюзик, 2016)
  • Dörvön Berkh, Four Shagai Bones, Masters of Mongolian Overtone Singing (PAN 2100, 2010, Pan Records)
  • Tserendavaa & Tsogtgerel, Chants diphoniques de l’Altaï mongol, (Buda Musique, 2008, Paris)
  • Mongolian Music, Dance, and Oral Narrative (C. Pegg, University of Washington Press, 2001)
  • Chandman’Song, Traditional Mongolian melodies sung in Khoomii (overtone singing), (Amina Records TS001, 2001, Mongolie)
  • Mongolia, Living music of the steppes, instrumental music and song from Mongolia (Multicultural Media MCM 3001, JVC 1997, Japon)
  • Jargalant Altai. Xoomii and other vocal and instrumental music from Mongolia (Pan 2050CD, 1996, Pan Records)
  • Mongol Music, Various artists (Cassette de la Radio Nationale Mongole)
  • Music and song of Mongolia Live at Cambridge, Variousartists (Cassette Global Arts GA1, 1988, UK)
  • Music from Mongolia, Live at the Asia Society, Various artists (Cassette, 1987, USA)
  • Musique et chants de tradition populaire Mongolie, Various artists (Grem G7511, 1985)
Аялан тоглосон газар

Кэй Бронли музей, Амфи-Опера Лион хотын Дуурийн театр, Лилль хотын Дуурийн театр, Лэз Ориентал фестиваль, Лэз Эскаль фестиваль, Лө Рэв дэл Аборижэн фестиваль, Дуу хоолойн шөнүүд фестиваль, Монголын долоо хоног Фландэрт наадам, Нийс хотын Азийн урлагийн музей...

Ganzorig Nergüi

Нэргүйн Газориг

Төрсөн он, газар

1974 он, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум.

Хөөмийн замнал

15 наснаасаа эхлэн радиогоор эгшиглэх хөөмийчдийг дуурайн, бие дааж хөөмий сурсан тэрээр Ганболд, Сундуй зэрэг хөөмийчдээр бага зэрэг заалгасан. “Алтай Хангай” хамтлагийг үүсгэн байгуулагч, гишүүн.

Тоглодог хөгжмийн зэмсэг

Уруулын хөөмий, багалзуурын хөөмий, хамрын хөөмий, хархираа хөөмий зэрэг хэд хэдэн арга барилаар хөөмийлж, товшуур, морин хуур, төмөр хуур, хулсан хуур, цуур тоглодог, мэргэжлийн хөгжимчин юм.

Онцлог

Хөөмийн арга барилд хэд хэдэн шинэчлэл авчирсан тэр магтаалын чиглэлээр дагнасан уран бүтээл туурвидаг.

Цомог зүй
  • Монгол Хөөмийн Сонгомол, (Нүүдэлчин Зам Холбоо & Бюда Мюзик, 2016)
  • Ongod (Full Rhizome - Buda Musique, 2013)
  • Dörvön Berkh, Four Shagai Bones, Masters of Mongolian Overtone Singing (PAN 2100, 2010, Pan Records)
  • Mongolie, Chants et Morin Khuur (C 560224, Ocora Radio France, 2009)
  • Naadam, (autoproduction, 2006, Oulan-Bator)
  • Melodious Tree, (AKA09001, autoproduction, 2000, France)
  • Gone with the Wind. Songs of mongolian steppes, Window to Europe (WTE CD002, 1998, Hollande)
  • Naariits Bülye Let’s Dance. Mongolian khuuryn tatlaga, (Pan 2061, 1997, Pan Records)
Аялан тоглосон газар

Карнэги Холл, Дэлхийн шүтлэгт хөгжмийн Фэз фестиваль, Дэтүр дэ Бабэл фестиваль, Мавазинэ фестиваль, Дивон дю мунд, Планэт Мюзик, Угсаатны хөгжим судлалын сургалтын төв, Кэй Бронли музей, Амфи-Опера Лион хотын Дуурийн театр, Лилль хотын Дуурийн театр, Нө Бордэр фестиваль...

Amartüvshin Baasandorj

Баасандоржийн Амартүвшин

Төрсөн он, газар

1976 он, Ховд аймгийн Чандмань сум. Халх.

Хөөмийн замнал

Аав Баасандорж, ах Төмөр болон авга ах Ганболд, Гэрэлцогт нараас хөмий сурсан. Германд байрлах “Эгшиглэн” хамтлагийн хөөмийч, мэргэжлийн хөгжимчин.

Тоглодог хөгжмийн зэмсэг

Хархираа хөөмий, шахаа хөөмий, нарийн хөөмий, хамрын хөөмий, хосмолжин хөөмий зэрэг 5 арга барилаар хөөмийлж, товшуур, морин хуур тоглодог.

Онцлог

Алдарт хөөмийч Ганболд болон түүний дүү Гэрэлцогт нарын шууд угсааны хөөмийч тэрээр хөөмийлэх уран чамин арга барилаараа танигдсан.

Цомог зүй
  • Монгол Хөөмийн Сонгомол, (Нүүдэлчин Зам Холбоо & Бюда Мюзик, 2016)
  • Kyriakos Kalaitzidis et En Chordais, The Musical Voyages of Marco Polo (World Village, Harmonia Mundi, 2014)
  • Bishirtugei, ayuutugai (autoproduction, 2009, Oulan-Bator)
  • Egschiglen, Gereg (HE 17, 2007, Heaven and Hearth)
  • La route musicale de la Soie, The Musical Silk Road (AC10, 2004, Accords Croisés)
  • Egschiglen, Zazal  (HE10, 2004, Heaven and Hearth)
  • Egschiglen, Sounds of Mongolia (EUCD 1652, 2001, Arc Music)
Аялан тоглосон газар

Festival Musiqat, Mediterranuoro e dintorni Festival, Prix Creole Bavaria, Universal Forum of Cultures Barcelona, Festival Millau, Full Colour Festival, WOMEX Essen, Olympiahalle München, WOMAD Festival Reading, IOV Festival Carrara…

Davaajav Rentsen

Рэнцэний Даваажав

Төрсөн он, газар

1952 он, Ховд аймгийн Чандмань сум, Халх.

Хөөмийн замнал

Алдарт хөөмийч Сундуй болон ах Намжилаараа заалгаж, анх хөөмийн суурьтай болсон тэрээр хоёр хүүдээ, нутаг усныхандаа болон гадаадын хүмүүст хөөмий заадаг.

Тоглодог хөгжмийн зэмсэг

Цээжний хөндийн хөөмий, нарийн хөөмий, харгиа хөөмий, хамрын хөөмий зэрэг хэд хэдэн арга барилаар хөөмийлж, товшуур тоглодог.

Онцлог

Монгол дахь хөөмийн анхны хамтлагуудын нэг болох “Жаргалантын цуурай” хамтлагт хөөмийч Цэрэндаваатай хамтран тоглодог байсан. Нүүдэлчин малчны амьдралаа хадгалахын зэрэгцээ хөөмийг мэргэжлийн замнал болгосон цөөн хөөмийчдийн нэг.

Цомог зүй
  • Монгол Хөөмийн Сонгомол, (Нүүдэлчин Зам Холбоо & Бюда Мюзик, 2016)
  • Jargalant Altai. Xöömii and other vocal and instrumental music from Mongolia (PAN 2050CD 1996, Pan records).
Аялан тоглосон газар

Ардын урлагийн Их наадамд хэд хэдэн удаа тоглож, улсын болон олон улсын хэмжээний хөөмийн уралдаануудад оролцон шагнагдаж байсан.

Papizan Badar

Бадарын Павизан

Төрсөн он, газар

1957 он, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум. Тува урианхай

Хөөмийн замнал

Нутгийнхаа Балдан хэмээх хүнийг даган дуурайж, хөөмийг бие даан сурсан.

Тоглодог хөгжмийн зэмсэг Уулын хархираа, хөөмий, исгэрээ, аяны хөөмий, голын хөөмий зэрэг хэд хэдэн арга барилаар хөөмийлж, цуур, товшуур, экэл тоглодог тэрээр бас хөгжим урлаач юм.
Онцлог

Монгол дахь Тува хөөмийн төлөөлөгч тэр сумынхаа бага, дунд сургуулийн хүүхдүүдэд болон томчуудад хөөмий, хөгжим заадаг.

Цомог зүй
  • Монгол Хөөмийн Сонгомол, (Нүүдэлчин Зам Холбоо & Бюда Мюзик, 2016)
Аялан тоглосон газар

Ардын урлагийн Их наадамд хэд хэдэн удаа тоглож, улсын болон олон улсын хэмжээний хөөмийн уралдаануудад оролцон шагнагдаж байсан.

Batsükh Dorj

Доржийн Батсүх

Төрсөн он, газар

1990 он, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум. Тува урианхай.

Хөөмийн замнал

Ах Бүтэмжийн хамт анх хөөмийч Павизанаар хөөмийн суурь заалгаад, хөөмийн бичлэгүүд сонсож хөгжүүлсэн тэрээр Тувагийн БНУ-ын Хөгжмийн коллежийг төгссөн.

Тоглодог хөгжмийн зэмсэг

Хөөмий, исгэрээ, хархираа, эзенгилээр, борбаннадыр зэрэг Монгол болоод Тува хөөмийн хэд хэдэн арга барилаар хөөмийлж, товшуур, экэл тоглодог.

Онцлог

2014 он хүртэл сумынхаа бага, дунд сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байсан ч, одоогоор уурхайчнаар ажиллаж байгаа.

Цомог зүй
  • Монгол Хөөмийн Сонгомол, (Нүүдэлчин Зам Холбоо & Бюда Мюзик, 2016)
Аялан тоглосон газар

Ардын урлагийн хэд хэдэн наадам, тэмцээнд болон улсын болон бүсийн хэмжээний хөөмийн тэмцээнүүдэд оролцон шагнагдаж байсан.

Toivgoo Ejee

Эжээгийн Тойвгоо

Төрсөн он, газар

1957, Увс аймгийн Зүүнговь сум. Баяд.

Хөөмийн замнал

Хөөмийг бие даан сурсан тэрээр Увс аймгийн Драмын театрт гоцлол хөөмийчээр 30 жил ажилласан мэргэжлийн хөөмийч бөгөөд олон арван шавь төрүүлсэн. Алтай Хайрхан хамтлагийг үүсгэн байгуулагч, гишүүн ба хамтлагтайгаа Европт аялан тоглож байсан.

Тоглодог хөгжмийн зэмсэг

Хархираа, задгай хархираа, битүү хархираа, исгэрээ хөөмий зэрэг хэд хэдэн арга барилаар хөөмийлж, товшуур тоглодог.

Онцлог

“Амьсгааны хаан” буюу Монголд хамгийн урт амьсгаатай хөөмийчдийн нэгэнд тооцогддог тэр эмэгтэйчүүдэд анхлан хөөмий заасан хүмүүсийн нэг юм.

Цомог зүй
  • Монгол Хөөмийн Сонгомол, (Нүүдэлчин Зам Холбоо & Бюда Мюзик, 2016)
  • Whistle in the Wind, Mongolian Overtone Singing, ensemble Altai Khairkhan, (Window to Europe/Noord Azië Instituut Tengri, 2003)
Аялан тоглосон газар

Ардын урлагийн хэд хэдэн наадам, тэмцээнд болон улсын болон бүсийн хэмжээний хөөмийн тэмцээнүүдэд оролцон шагнагдаж байсан. Олон улсад тоглосон.

Ösökhjargal Pürevsüren

Пүрэвсүрэнгийн Өсөхжаргал

Төрсөн он, газар

1973 он, Улаанбаатар хот. Халх.

Хөөмийн замнал

Одсүрэн багшаар хөөмий заалгасан ба түүний хоёр дахь эмэгтэй шавь юм. 2001 оноос хойш “Хөх Монгол” хамтлагтай дэлхий даяар тоглож байгаа.

Тоглодог хөгжмийн зэмсэг

Исгэрээ хөөмий, хархираа хөөмий, исгэрээтэй хархираа, хамрын хөөмий зэрэг хэд хэдэн арга барилаар хөөмийлж, товшуур тоглодог.

Онцлог

Европт хөөмийлж буй цорын ганц Монгол эмэгтэй хөөмийч тэрээр Германд амьдардаг. Эмэгтэйчүүдийн “Хатан” хамтлагийг байгуулан ажиллаж байгаа.

Цомог зүй
  • Монгол Хөөмийн Сонгомол, (Нүүдэлчин Зам Холбоо & Бюда Мюзик, 2016)
  • Best of Khukh Mongol Folk Art Ensemble (autoproduction)
  • Khukh Mongol, Minii nutag (LC 12455, 2004, 5Special)
  • Khukh Mongol, Chinggis Khaan (autoproduction, 2002, Allemagne)
Аялан тоглосон газар

Олон улсад аялан тоглосон.

Khulan Navaandemberel

Наваандэмбэрэлийн Хулан

Төрсөн он, газар

1989 он, Сэлэнгэ аймгийн Ерөө сум. Халх.

Хөөмийн замнал

СУИС-ийг хөгжимчин, хөгжмийн багш мэргэжлээр төгссөн. “Хөх Монгол” болон “Хатан” хамтлагуудад тоглодог тэрээр “Хосоо ба Трансмонголиа” хамтлагт тоглож байсан.

Тоглодог хөгжмийн зэмсэг

Ардын авъяастнууд бүхий удамд төрсөн тэр 13 настайгаасаа ятга, морин хуур сурч эхэлсэн.

Онцлог

Морин хуурыг уламжлалт арга барилаар болон стандартжсан орчин үеийн хэв маягаар тоглодог. Морин хуурын урын сандаа 50 гаруй аялгуутай. 

Цомог зүй
  • Монгол Хөөмийн Сонгомол, (Нүүдэлчин Зам Холбоо & Бюда Мюзик, 2016)
Аялан тоглосон газар

Өмнөд Солонгос, Хятад, Герман, Швейцарь, Бельги, Нидерланд, Чех, Австри, Швед, Фран болон Италид тоглож байсан.

Erdenetsetseg Khenmedekh • Photo: Sh Nomindari

Хэнмэдэхийн Эрдэнэцэцэг

Төрсөн он, газар

1972, Өмнөговь аймгийн Мандалговь сум. Халх.

Хөөмийн замнал

Ардын уртын дуучдын гэр бүлд төрсөн тэрээр уртын дууны уламжлалаар өлгийдүүлэн өссөн ба 2000 оноос СУИС-д уртын дууг албан ёсоор Чулуунцэцэг багшаар заалгасан. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уртын дуучаар ажиллахын сацуу тэр Монгол дахь этно-рок урсгалын эцэг “Алтан Ураг” хамтлагт дуулдаг.

Тоглодог хөгжмийн зэмсэг

Уртын дуу болон богино дуу дуулдаг. Уртын дууных нь урын санд 30 гаруй дуу бий. 

Онцлог

3 дахь үеийн уртын дууч тэрээр эртний, ховор уртын дуунуудын талаар судалж, сэргээж, хүмүүст зааж сургадаг. 

Цомог зүй
  • Монгол Хөөмийн Сонгомол, (Нүүдэлчин Зам Холбоо & Бюда Мюзик, 2016)
  • Шанзтай дуунууд (autoproduction, 2015, Oulan-Bator)
  • Монголд нэг удаа(autoproduction, 2010, Oulan-Bator)
  • Mongol, киноны хөгжим, (autoproduction, 2010, Oulan-Bator)
  • Үндэстэн, (autoproduction, 2010, Oulan-Bator)
  • Blood (autoproduction, 2009, Oulan-Bator)
  • Hypnotism (autoproduction, 2008, Oulan-Bator)
  • Made in Altan Urag, (autoproduction, 2006, Oulan-Bator)
  • Унага төрөв, A foal’s been born, (autoproduction, 2004, Oulan-Bator)
Аялан тоглосон газар

Большой театр, ЮНЕСКО-гийн тайз, Фүжи Рок фестиваль, Плэнитюд Дэлхийн дуу хөгжмийн фестиваль болон олон улсад тоглолт хийснээс гадна “Хадаг”, “Монгол”, “Марко Поло” кинонуудын хөгжимд дуулж, бичлэг хийлгэсэн.

 

видео

Anthology of Mongolian Khöömii tour

Papizan & Batsükh